Tuesday, January 20, 2009

Обама Монголлог байсан уу?

Өнөөдөр Индианагийн Их Сургууль дээр Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үзэж байтал нэг профессор маань хажуугаас нудран "Манай Ерөнхийлөгч Монголлог байна уу?" гэж шивэгнэн асуув. Намайг гайхан хартал миний зүүн ханцуйн дээр оёотой байсан Монгол Улсын төрийн далбааг заагаад Обамагийн зүг эрүүгээрээ тохиж байна. Сайн хартал нэг л дотно. Учир юун гэвээс Обамагийн илтгэл тавих үеийн арын фонн нь улаан, цэнхэр, улаан алаглан харагдаж байв. Обамагийн ард Капитолын ордонруу орох өөдлөн өгссөн шат байх бөгөөд түүнийг цэнхэр халзтай улаан хивсээр бүрхээж. Тэр нь манай профессорт Монголыг далбааг санагдуулсан хэрэг. Билигшээж бодоод "Үнэхээр Америкийн шинэ ерөнхийлөгч Монголлог байх чинь. Арай манай далбааны өмнө зогсоод тангараг өргөж байгаа юм биш биз дээ?" гэж багшруугаа хошигнов. Монголлог гэдгийн цаана их учир бий...

С.Эрдэнэболд

Блүүмингтон

No comments: