Wednesday, June 3, 2009
Нутаг №-2 "Араншин"
Monday, June 1, 2009
"Нутаг" №1
Tuesday, January 27, 2009
Эхийн хайр

Monday, January 26, 2009
Талын хүний үг
"Сэр сэр салхитай
Сэрүүн бумбын орон
Бур бур бороотой
Бурхан бумбын орон" нь юм.
Энэ нутгийн уул ус бүгд билэгшээл дүүрэн сайхан нэртэй. Үеийн үед, үрийн үрд идээшиж дассан уул усны байр байдал, төрх шинж нь нигүүлсэл тээсэн өвөрмөц цогц галбиртай.
Тал нутгийн хүн модтой газар очихоор өдөртөө цэнгэл эдлэвч, хэд хоногоос холын бараа үгйүлэн, дотор давчдаад ирдэг гэдэг. Тэнгэрийн шувуу тэнгэртээ дураараа нисэхийн адил талын хүн талдаа л жаргалаа эдэлдэг болов уу. Алс тэнгэрийн хаяа, нар мандах хийгээд жаргах тоолонд түмэн өнгөөр гэрэлтэх цэлийсэн тэнгэрийн гоц нандин үзэсгэлэн, таана мангир, дэрс хөмүүл бөхөлзүүлэнхэн шунгинах атар онгон салхи... Энэ бүхэн талын чимэг. Америкт эрдэм сурхаар ирээд даруй хоёр хавар, хоёр намартай золгов. Энэ орны нутаг дэвсгэрийн 40 гаруй хувь нь ой модоор бүрхэгдсэн ажээ. Харин Монголд уул нь Соц үед нутгийн 12 хувь нь модтой гэгдэж байлаа. Одоо ч тужийн нарсаа тожийлгоод бүр багасаа биз дээ хөөрхий. Эртээрхэн амьдарч буй хотынхоо энүүхэн захад гараад хэсэгхээн тал шахуу газраар явтал хичнээн сайхан гээч. Япончууд Монголд ирээд талд очоод хамаг чангаараа хашгирч, говьд очоод дуу алддаг гэж сонсч байсан. Үнэний хувьтай л юм. Саяхан "Ю түүб" гээд сайт дээр Монголын хөдөөгийн амьдралыг харуулсан бичлэг тавьжээ. Америкчууд хийсэн юм билээ. Яахав ээ яг л бодит амьдралын өдөр тутмын өнгө төрх. Угийн танил ахуй болохоор сэтгэлд нэг л дотно, яруухан сайхан. Адуучин эрс адуугаа гүүглэн адгуулж, Монгол гэрт монгол ижий сүүгээ хөөрүүлж, ааруул дэлгэж, залуухан бүсгүй гүү сааж, бяцхан хүү айраг бүлнэ. Харин тэрхүү бичлэгийн доор бичсэн сэтгэгдлүүдрүү өнгийв. За да эрээнтэй бараантайгаар л янз бүрийн юм бичиж. "Монгол бол чулуун зэвсгийн үеийн төрхөө хадгалсан хэсэгхэн хүмүүс" гэж бичсэнийг үзээд дургүй дүрэлзэх шиг болов шиг. Олон орноос орсон болтой. Туркчууд болон, Унгарчууд гэж өөрсдийгөө нэрлэсэн залуучууд "Бид Монголтой нэг өвөг дээдэстэй, бид ийм амьдралаар замнаж ирсэн юм байна. Монголчуудаар бахархаж байна" гэж хэсэг бичиж. "Монголчууд орчин үеийн хөгжлөөс ийм хол хаягдсан юм чинь найдвар алгаа гэж бичих ч хүн байна". Тэрэн дотор нэгэн сэтгэгдлийг уншаад бяцхан бахархал төрөв. Манайхныг соёлгүй бүдүүлгээр нь доош хийсэн түмэн сэтгэгдлийн дунд "Монголын нүүдэлчид бол харин ч аз жаргалтай хүмүүс, тэд өөрсдөө идээ ундаагаа хийж ууна, эрх тааваараа, байгальлаг, элдэв хиймийн хоргүй хүнс хэрэглэж, эрмэг хангал хүлгээ дөрөөлж соёл иргэншлийн хэт бухимдлаас зайдуу, хашаа хороо, хил хязгаар дотор биш бидний хүсэн мөрөөддөг амьдрал дунд жинхэнэ бодь маягаар амьдарч байна" гэж нэг Америк нэртэй нөхөр бичжээ. Нэгэн бодлын бахархмаар үнэн. Нөгөө бодлын олон улс дахь бидний өнгө тэрх хэр байгааг гашуун боловч ухааруулсан мэдрэмж. Үнэндээ бид цаг хугацааны ирээдүйд хүчтэй замнал буй болгож, улс үндэстнээрээ элбэг хангалуун амьдрал цогцлоохыг хүсч байгаа бол өнөөдөр "ИХ ӨӨРЧЛӨЛТ"-ийг хийх цаг болжээ. Шинэчлэл. Гантай зун, зудтай өвөлд нэрвэгдэх мал сүрэг, хөөрхий хэдэн малчид бор зүрхээрээ шахам зүтгэж байж улс орноо тэжээж байгаа одоогийн төрх нэг зүйлийг үгүйлээд байна. Төр сайн менежмент хийж байгалийн бэрхшээлд хэт автаад байхааргүй фермерийн аж ахуйд хөрөнгө оруулалт хийж, тэр чиглэлийн бодлогыг дэмжиж цаг агаар, бэлчээрээс шууд хараат бус "Шинэ хөдөө"-г бүтээн байгуулах ажлыг хиймээр байна. Аав маань надад хэлж байсан юм. "Монгол улс энэ хэдэн малчдын буянаар 1990-ээд оны хүнд үеийг даван туулсан юм шүү" гэж. Яг үнэн. үйлдвэрлэл нуран унасан, мах гурил хоёроор голоо зогоож, дэлгүүртээ сайндаа давс гоймон өрсөн тэр он жилүүдийг бид мартах ёсгүй. Монголын мал сүрэг өмнө нь ард түмнээ тэжээн тэтгэж ирсний адил тэр хүнд жилүүдэд түүхэн үүргээ гүйцэтгэсэн билээ. Харин өнөөдөр шинэ, эрч хүчтэй бодлого, хариуцлагатай алхмуудыг шаардаж байна.
Бид хилийн чинадад "Их том газар дээрх цөөхөн буурай хүмүүс" гэсэн шорвог доромж үгээр түрий барих үзэл санааны эсрэг "Шинэ, ардчилсан, эрх чөлөөт, чинээлэг Монгол" улсын имижийг бүтээн байгуулах ёстой.
Сүхбаатарын Эрдэнэболд
Блүүмингтон хот
2009.01.27

гэрэл зургийг: Д.Ариунболд

Сонирхолтой номууд
The 9/11 commision report
The commission traces the roots of al-Qaeda's strategies along with the emergence of the 19 hijackers and how they entered the United States and boarded airplanes. It details the missed opportunities of law enforcement officials to avert disaster. Using transcripts of cockpit voice recordings, the report describes events on board the planes along with the chaotic reaction on the ground from nearly every level of government. Going forward, the commission calls for a comprehensive overhaul of what it sees as a deeply flawed and disjointed intelligence-gathering operation. The creation of a post for a single National Security Director is recommended, along with the creation of a National Counterterrorism Center. The report finds fault with the approaches of both the Clinton and Bush administrations but, because they were a bipartisan panel and the problems described are so systemic and far-reaching, they stop short of assigning blame to any particular person or group. Credit must be given to how readable the report is. At more than 500 pages, the writing is clear and forceful and the information is made more accessible since it is fre from election politics and rancor. While the commission notes that future attacks are probably inevitable, a coordinated preventive effort along with a clear plan to respond with efficiency can offer Americans some hope in a post-9/11 world. ***
*Starred Review* Recent residence on Mars would be the only excuse for someone being unaware of this document, delivered by the Iraq Study Group to the Bush administration and simultaneously and inexpensively published for the general public.
And there is no excuse for any public library, large or small, not to own a copy. Whether or not the report's recommendations will be adopted by President Bush in whole or in part is a question to be answered in upcoming months. As it stands at this moment, the report is the orphan of all documents, unembraced by beltway Republicans and Democrats alike. Nevertheless, every citizen should read it. It is a gloomy experience to enter its pages, to be sure; the opening line is now famous: "The situation in Iraq is grave and deteriorating." But it is also a surprisingly crisply and clearly written report, an incredibly cogent look at where we are in Iraq and how we should proceed. The text is divided into two primary sections: "Assessment" and "A New Approach," with the second section including 79 precise recommendations to the administration for "moving forward." Agree with the points made or not, no reader can come away from this trenchant account without a more enhanced opinion.***
Ilinois's Democratic senator illuminates the constraints of mainstream politics all too well in this sonorous manifesto.
Obama (Dreams from My Father) castigates divisive partisanship (especially the Republican brand) and calls for a centrist politics based on broad American values. His own cautious liberalism is a model: he's skeptical of big government and of Republican tax cuts for the rich and Social Security privatization; he's prochoice, but respectful of prolifers; supportive of religion, but not of imposing it. The policy result is a tepid Clintonism, featuring tax credits for the poor, a host of small-bore programs to address everything from worker retraining to teen pregnancy, and a health-care program that resembles Clinton's Hillary-care proposals. On Iraq, he floats a phased but open-ended troop withdrawal. His triangulated positions can seem conflicted: he supports free trade, while deploring its effects on American workers (he opposed the Central American Free Trade Agreement), in the end hoping halfheartedly that more support for education, science and renewable energy will see the economy through the dilemmas of globalization. Obama writes insightfully, with vivid firsthand observations, about politics and the compromises forced on politicians by fund-raising, interest groups, the media and legislative horse-trading. Alas, his muddled, uninspiring proposals bear the stamp of those compromises. Sunday, January 25, 2009
"O-стиль"
Өө тийм сүүлийн үед Америкад нэг үг "моодонд орж байна". тэр нь "О-загвар" буюу "О стильтэй байх". Учирлавал "Обама шиг байх" гэсэн утгад дүйнэ. Дахин хөрвүүлвэл "хурдтай, эрчтэй, эв нэгдлийг зангидсан, бүхний хайрыг булаасан" гэсэн утгатай. За ингээд Монголд бид чинь Баяр ахын "Б стильтэй", Энхбаяр ахын "Э стильтэй", нарийн ярьвал дэмбэрэл ахын "Ди стильтэй" нэг үгэндээ "ЭБД стильтэй" л байх шив дээ. Англиар бол "EBD". Гэхдээ "эвдэх" биш шүү дээ.
С.Эрдэнэболд
Блүүмингтон
Saturday, January 24, 2009
Малчны хот
Сар шинэдийн өмнөхөн малчны хот нэг иймэрхүү л байдаг даа. Төлийн түрүүч эхнээсээ цангинаж, өвөөгийн гэрийн баруун хаяанд хоёр хашаа зангидаж хурга ишгээ хашина. Хүйтэнд хатгай авхуулчихгүй гээд зарим нэгэнд нь эмээ нэмнээ оёж өгнө. Үдээс хойш нар буухын хэрд мал хотлох үеэр төлөө тавьж хөхүүлнэ. Өвөлдөө малчны хот урин цагийн бодвол ажил шинэгэрх ч үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл ер зүгээр суух зав гарна гэж үгүй. Оторгүй өнтэй сайхан жилд бол эрчүүд өглөө босч адуу малаа бэлчээрт нь эргэх буюу унаагаа сэлгэнэ. Хүүхнүүд үнээгээ саах буюу сүү хөөрүүлэн бурхандаа дээжлэнгээ хангай дэлхийдээ өргөнө. Бага балчир хүүхдүүд "баас авах" буюу урьд шөнө хотонд хаялсан үхрийн баасыг дэнж дээр аваачиж асгана. Энэ зуур гэр ид дулаацаж зуухны бүхээгний хүнгэнэх дуу, аргал хөрзөнгийн чад пад хийх дуутай хоршин гэр сайхан халаад тогтуун сайхан. Хотны их гэрээс өвөө гарч хойд хамар дээр цомцойн суугаад хэдэн зүгтээ дуран тавих буюу буцаж ирээд ойр холын хууч хөөрнө. Энэ үеэр эмээ аль хэдийн босчихсон өглөө эрт өрхөө татаад орж ирэхдээ оруулж ирсэн төлийн түүчээ болох шар халзан хургыг зуухны хажууд хашлагад хийнэ. Үүрээр мэндэлсэн хурга тэнцэж ядан зогсох бөгөөд ганц нэг шургачин унана. Түүний цангинасан майлаан малчны хотыг улам хөгжүүн болгоно. Адуугаа эргээд ирсэн ах маань эргэнэг доогуур түлхэж тавьсан том цагаан түмпэнтэй адууны махыг татаж хурц иртэй тонгорогоор том том зүслэн шир шир зажлах бөгөөд эмээгийн чанасан аагтай сүлрэг цайгаар даруулж оочино. Адууны махыг сонгино, дасвтай усанд дүрж хэдэн талаас идэлцэх агаад "цагаан шовой", умс, китаа тэргүүтийг бага балчир хүүхдүүд амтархан иднэ. Өвөө дээхнэ үеийн орос арааживаа холын долгион дээр тааруулаад: -"Өнөөдөр ч тэнгэр аятайхан байна, баруун хойноос жаахан салхитай байх чинь энэ араажив юу гэх нь үү" хэмээн гарынхаа алгаар зөөлөн евроход арааживын долгион яг тааран "Хүсэлтийн хариу"нэвтрүүлэг явж байна. Ах адуунд явахдаа харсан хуучаа дэлгэхийн зуур,
-"Маргааш сумын төв орж тав гурван юм авдаг юм уу, аав та тэтгэвэрийн хэдээ захих уу?" гэж өвөөгийн зүг харан эвдэрч моонийсон бахим хуруугаараа бүдүүн улаан тамхиа эвлэгхэн ороогоод том улаан хэл гарган шалавлан норгож хуулиж татна. Гэрийн тооноор нар тусаж шугамдсан мэт хурц цацрагийн доогуур ахын тамхины баагисан утаа суунаглана.
Энэ үед эмээ борц нүдэх агаад, цагийн саалтанд үрчлээ тогтсон бурал магнайгаа арчиж, залуу зандан насанд нь гилэн хар байсан байх даа гэмээр санчигныхаа буурал үсийг чихнийхээ хойгуур хавчуулангаа:
-"Хотоос хүүхнүүд өнөөдөр ирэх байх, хэдүүлээ хот хороогоо сайхан цэмцийлгье" гэж хэлээд баясгалантайгаар хийж буй ажлаа үргэлжлүүлнэ. Малчны хотонд борц нүдэх битүү чимээ, шинэхэн төлийн цовоо сэргэлэн дуу, уян дээр үүрсэх хонгор морины амгай даран үүрсэх мөнгөн чимээтэй хоршин Монгол амьдрал үргэлжилнэ.
С.Эрдэнэболд
Блүүмингтон хот
Thursday, January 22, 2009
Гайхамшигт туршилт
Ларж Хэдрон Коллэйдор буюу Дэлхийн хамгийн аварга тойрог лаборторийг Хорьдугаар зуунй сүүл үеэс эхлэн Женевийн хэл дээр барьж эхэлжээ. Энэхүү лабортори нь Дэлхий хамгийн хүйтэн газар болох -70 градусс хүрдэг өмнөд туйлаас ч илүү хүйтэн болох -271 градуссыг өөрөөсөө ялгаруулах чадалтай бөгөөд манай гараг дээрхи хамгийн халуун температур болох нэмэх 10 сая градуссыг үүсгэх чадалтай. Газар доорх 100 метрийн гүнд нийтдээ 27 км турш цагираг хэлбэрээр үргэлжлэх энэхүү туршилтийн лабортори нь хүний гараар бүтээж буй хамгийн агуу судалгааны лабортори юм. Бид эсийг бүрүүлэгч эгэл бөөмс, түүнийг тойрон эргэлдэгч протон нейтроны тухай Дунд сургуулийн хичээлд үздэг. Харин орчин цагт олдоод байгаа хамгийн өчүүхэн элементийг буюу тэрхүү хими, физикийн хамгийн бага нэгжийг ө
ндөр хурдаар тасалж, нийт 27 км замын турших тойрогт өөд өөдөөс нь мөргөлдүүлэн туршсанаас тэнд молекулын түвшнээс илүү нарийн түвшинд задрал явагдах боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм. (Энэ нь 15 тэрбум жилийн өмнөх термодинамикийн 2 дугаар хуулиар явагдсан ИХ ТЭСРЭЛТ маягийн юм болж ч магадгүй юм. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол шүү)
Энгийн үгээр бол одоо шинжлэх ухааны түвшинд тогтоогдсон эсийн хамгийн бага нэгжийг мөргөлдүүлэн тэслэх байдлаар түүний зүй тогтол, хэлбэр хэмжээ, хүчин чадлыг тодорхойлно гэсэн үг. Миний хувьд хуулийн мэргэжилтэй учраас энэ төрлийн шинжлэх ухааны салбарын нээлтийг сонирхогчийн байр сууринаас ажиглаж байна. Европийн Холбооны зүгээс дэмжлэг авч Европийн Цөмийн Эрчим Хүчний Судалгааны Төвийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй энэ төслийн тухай манай шинэ залуу үе, судлаачид сонирхон судлавал бидэнд ихээхэн ирээдүй бий гэж найдаж байна. 1995 оноос эхлэн нийтдээ 3 тэрбум шахуй Еврогийн хөрөнгө оруулалт зарцуулсан энэ төсөл одоогийн байдлаар түр завсарлаад байна. Учир нь туршилтын үеэр цөмийн хурдасгуур хоолойд гэмтэл гарсан бөгөөд үүнийг засах ажил өрнөж байна. Ер нь энэ үлэмж том лаборторийн судалгааг дэлхийд нааштай сайн сайхан ирээдүй авчирч, шинжлэх ухааны хөгжлийг улам бүр урагшлуулна гэсэн эрдэмтэд, олон нийт байхад, энэ лабортори ажиллаж эхэлснээр дэлхий даяар соронзон шуурга үүсэх буюу, дэлхий ямар ч цахилгаангүй болно гэх зэргээр шүүмжлэн эсэргүүцэгч, бас болгоомжлон хориглогчид ч байгаа юм.
Аан тийм домогт Стивен Хаукинг гуай хэлэхдээ: "Энэ туршилтын үндсэнд өмнө нь хүн төрөлхтөн мэдэж амжаагүй байсан зүйлээ мэдэх болно, үүнд би 100 доллараар мөрийцөхөд ч бэлэн байна" гэж өгүүлсэн бөгөөд магадгүй энэ туршилт эрдэмтэдийн төсөөлж байгаа үр дүнд хүрвэл Эенштений томъёолсон "цаг хугацааны машин", "өнгөрсөнд зорчих асуулт" болон "хар энерги"-ийн тухай гээд олон шидийн "шинэ" мэдэгдэхүүнтэй болох гэнэ. Нөгөө өнцгөөс харвал хүн төрөлхтөний хэт хөгжилд тэмүүлсэн алхмууд нь төгсжихийн хэрээр мөхөлрүү алхам алхмаар ойртоод ч байх шиг.
Хэрвээ энэ талаар дэлгэрэнгүй мэдэх хүсэлтэй хүн байвал доорхи хаягаар нарийвчлан сонирхоорой.
School of Law
Indiana University
http://en.wikipedia.org/wiki/Large_Hadron_Collider
http://public.web.cern.ch/public/en/LHC/LHC-en.html
Америкийн Нэгдсэн Улсын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама тангараг өргөхдөө хэлсэн үг
Би өнөөдөр та бүхний өмнө өвөг дээдсийнхээ амь биеээ зориулсан гэгээн үйлсийг дурсан санаж, та бүхнээс надад хайрласан төгс итгэлд гүнээ талархаж, өмнөө тулгараад буй үүрэг хариуцлагаа ухааран зогсож байна.
Ерөнхийлөгч Буш-д эх орныхоо төлөө хийсэн хөдөлмөр, зүтгэл мөн түүнчлэн засаг захиргааны шилжилтийн үед бидэнтэй харамгүй сэтгэлээр хамтран ажилласан явдалд тань талархал илэрхийлье.
Хөгжил дэвшилийн түрлэг, энх тайвны төлөө дэвшлийн явц, ээдрээтэй нийгмийн өөр өөр цаг үед нийт 44 Америк хүн ерөнхийлөгчийн тангараг өргөжээ. Энэ хугацаанд Америк орон зөвхөн төрийн өндөрлөгийн хэтийн зөв зорилт, чадвараас гадна, ард түмэн, өвөг дээдсийнхээ итгэл үнэмшил, үндсэн хуулиндаа үнэнч байснаар өдий хүрсэн, тийм ч байгаа, тийм ч байх ёстой.
Бид хямралд орсон нь нэгэнт тодорхой боллоо. Улс үндэстэн маань өс хонзон, үзэн ядалт, хүчирхийлэгчдийн том сүлжээний эсрэг тэмцэж байна. Шунахай сувдаг сэтгэлийн уршгаар, бас зарим хүмүүсийн хариуцлага цалгардсанаас, нөгөөтэйгүүр хамтын зөв оновчтой шийдвэр гаргаж, эх орон улс үндэстнээ шинэ эринд бэлтгээгүйн гайгаар эдийн засаг маань доройтон мууджээ. Иргэд маань орон гэргүй болж, ажилгүйдэл газар авч, бизнесүүд хаалгаа хааж байна.
Эрүүл мэндийн зардал өндөр үнэтэй, сургуулиуд хэт олноороо суларч, чанаргүйтэн өдрөөс өдөрт бидний эрчим хүч хэрэглэх зуршил өрсөлдөгчдийг эрчимжүүлж эх дэлхийг маань заналхийлэх боллоо. Энэ бол статистик үзүүлэлт, тоолчихож болох, харахад үзэгдэх хямралын баримт.
Гэтэл хэмжихэд бэрх ч, хэлэхгүй байхын аргагүй нэгэн зүйл бол Америк орон хямралд бууж өгөхөөс аргагүй болсон мэт залуу үеийнхний итгэл үнэмшил алдагдаж, харц доогуур алхах айдас нүүрлэж байгаа явдал юм. Та бидний өмнө тулгараад байгаа бэршээлүүд бодит бөгөөд ноцтой бас олон гэдгийг ч шууд хэлье.
Хоромхон хугацаанд хялбархан даван туулах аргагүй боловч Даван туулах л болно гэдэгт Америкчууд минь итгэгтүн! Өнөөдөр бид айдас бус итгэл найдвар, зөрчилдөөн биш нэгдмэл зорилгыг сонгосноороо энэ цуглажээ. Өнөөдөр бид хэдэн биесээ хөөрөгдөж, аль эсвэл чичлэх байдал, худал амлалт, хэрэггүй гомрохлоор дүүрсэн улс төрд цэг тавихаар энд цугларсан.
Манай улс залуу ч бид Гэгээн сургаальд зааснаар гоомой аяглахаа болих цаг иржээ. Бид өөдрөг үзэлдээ үнэнч байж, түүхийн зөв талд зогсож, хүн бүхэн эрх тэгш, бүгд эрх чөлөөтэй, хүн бүхэнд өөрсдийнхөө аз жаргалт хувь тавилангаа мөрдөх эрхтэй гэх, үеэс үед залгамжлагдан ирсэн үнэт эрдэнэ, мэргэн ухаант Бурханы лүндэнг мөрдөн дагах цаг иржээ.
Агуу алдар хишиг өөрөө ирдэггүй, тэмцэж бүтээж олдог жамтайг санан улс орноо агуу гүрэн болохыг бататгах зорилтондоо бид дөт зам хайлгүй тууштай тэмцсээр ирсэн. Тэр бол нэр сүр, хөрөнгөнд шунаж, зугаа цэнгэлийг ажил хөдөлмөрөөс дээгуурт тавьдаг дорой хүмүүсийн сажилдаг зам биш байлаа. Харин ч эрх чөлөө хөгжил дэвшлийн төлөө урт удаан, олон төвөгтэй бартаат замаар эрсдэлийг туулж, ихийг хийж ирсэн. Тэр бол нэр нь дуурсагдах болоод үл дуурсагдах ажил хэрэгч эрчүүд болоод бүсгүйчүүдийн зам юм. Тэд бидний төлөө тэнгис далайг гатлан шинэ амьдрал хайн ирж, тэд бидний төлөө хүнд бэрх орчинд ташуурдуулан байж Баруунд сууришжээ.
Тэд бидний төлөө Хэ Шан, Норманди, Конкорд, Гэттисбэрг зэрэг газруудад байлдан амиа өгчээ. Цагаас цагт энэ л хүмүүс бид бүгдийг сайн сайхан амьдралтай болоосой гэж хоёр гараа шалбартал ажиллаж, зүдэрч, золиолсон байж Америкийг нэг байтугай нилээдийн сэтгэлд багтахааргүй их хүсэл мөрөөдөл тээн, эд хөрөнгө,эрх мэдэл,эх нутгаасаа илүүд үзэж ирсэн.
Ийм л замаар бид явсаар ирсэн. Дэлхий дээрх хамгийн дэвшилттэй, хүчтэй улс орон манайх болсон билээ. Манай ажилчид хямралын өмнөх шигээ л үр бүтээлтэй ажилласаар, бидний оюун ухаан шинийг сэдсэн хэвээр, бидний хэрэгцээ өнгөрсөн долоо хоног, түрүү сар, ноднингынх шигээ эрэлт ихтэй байсан хэвээр.
Бидний хүчин чадал үл барагдам. Таагүй шийдвэрийг хойш тавьж, цөөнхийн сонирхолыг хамгаалдаг цаг өнгөрчээ. Өнөөдрөөс эхлээд бид өндийж босон, Америкийг дахин сэргээх ажилд хамцуй шамлан орох хэрэгтэй. Хаашаа л харна хийх ажил байна. Манай эдийн засгийн байгаа байдал зоригтой шуурхай шийдвэр шаардаж байна. Бид зөвхөн шинэ ажлийн орон тоо биш харин өсөлтийн үндэс суурийг бий болгох ёстой. Худалдаа арилжааг хангаж, биднийг хооронд нь холбох зам гүүр, цахилгааны болон дижитал шугамнууд барих шаардлагатай. Бид шинжлэх ухааныг зохих ёсоор нь хэрэглэж, технологын гайхамшгаар эрүүл мэндийн үйлчилгээхний чанарыг сайжруулж үнэ өртөгийг бууруулах хэрэгтэй.
Машин тэрэг, аж үйлдвэрээ газар шороо, нар салхины эрч хүчээр хангах болно. Бүх их дээд, дунд бага сургиулуудаа шинэ эрин үеийнхний шаардлаганд нийцүүлэн өөрчилж шинэчлэх болно. Эд бол бидний чадах зүйлс, эд бол бидний хийх ёстой зүйлс мөн. За тэгтэл, бид бүгдийн хүсэл эрмэлзэл, зорьсон зорилгод эргэлзэж, манай бүтэц хэт олон том төлөвлөгөөг хэрэгжүүлж чадахгүй гэх хэсэг бүлэг ч байна. Нэгдмэл зорилго, нягт зориг хүсэл төсөөлөлтэй нийлэхээрээ эрх чөлөөт энгийн ард их амжилтыг бүтээж чадсаар ирсэнийг мартсан бол тэр хүмүүсийн ой мууджээ гэж хэлэх байна. Биднийг олон жил тойрсон улс төрийн улиг асуудлууд аль хэдийн өөрчлөгдөж үгүй болсоныг үгүйсгэгч нар маань ойлгож хараахан амжаагүй бололтой.
Өнөөдөр Америкийн засгийн газар том уу, бага уу гэдэгт биш, харин иргэддээ боломжын цалинтай ажил олж өгч, хангамж үзүүлж, тэтгэвэр олгож чадахуу үгүй юу гэдэг асуулт бидний өмнө тулгараад байна. Хэрвээ хариулт нь Тийм - болж байна, чадаж байна бол хөтөлбөр цааш үргэлжлэнэ, хэрэв хариулт маань Үгүй бол хөтөлбөрүүд төгсгөл болно. Мөн төрийн ажилтнуудын хариуцлагыг нэмж, зардлыг зөв зохистойгоор хянан, өө сэв, муу зуршлуудыг арилгаснаар л ард түмнийхээ засаг төрдөө итгэх итгэлийг олж авах болно. Зах зээл сайн мууг дагуулах хүчин үү гэвэл эд баялаг, эрх чөлөөг тэлэгч байж болох нь үнэнээс үнэн. Гэсэн хэдий ч өнөөгийн энэ хямрал бидэнд анхааралтай байж, хяналтандаа байлгахын чухлыг санамж сургааль болголоо. Улс үндэстний хөгжлийн зам зөвхөн хөгжин цэцэглэхийг л эрхэм болговоос богино насалдаг.
Манай эдийн засгийн амжилт ганц дотоодын нийт бүтээгдхүүнийхээ хэмжээгээр биш, бусдын тусын тулд өгөх өглөг буян бус харин чин зүрхэндээ хүсэл эрмэлзлэлтэй хэн бүхнээ олгож буй хөгжин дэвших боломжоор тодорхойлогдсоор ирсэн. Өвөг дээдэс маань бидний төсөөлж баршгүй бэрхшээл дундуур эрх зүй, хууль дүрмийг анх үзэглэснээр үеэс үед тунхаг бичиг маань өргөжин баяжсаар ирсэн нь бидний хувьд ертөнцийн гэрэл гэгээ, итгэл үнэмшил болсон хэвээр. Тийм ч учраас томоос том нийслэл хотын засаг захиргаанаас авахуулаад аавын минь төрсөн жижиг тосгоноос үзэж байгаа хүмүүст хандан хэлэхэд, энхийг эрхэмлэгч, зөв ёсыг хүндэтгэгч улс үндэстэн, ард түмэн бүхэн Америкийн анд нөхөд бөгөөд бид дахин манлайлан удирдахад бэлэн гэдэгийг мэдэгтүн.
Өмнөх үеийнхэн маань фашизм, коммунизмыг зөвхөн танк пуужин зэвсгийн хүчээр биш, няцашгүй итгэл, хашир ухаан, нарийн төлөвлөөг хоршуулан ашигласны ачаар л хүссэн үр дүндээ хүрч хүн ардаа хамгаалж чадсан. Энэхүү зарчимын дагуу, бидний өмнө тулгараад байгаа заналхийллийг илүү хүч чармайлт гарган, үндэстэн хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаагаар уламжлах болно. Иракыг хариуцлагатайгаар иргэдэд нь хүлээлгэн өгч, Афганистанд амар үл олдох энх тунхыг бий болгоно. Өнөө үеийн найзууд болон нэгэн цагт дайсан явсан андуудтайгаа бид цөмийн зэвсгийн заналыг багасгах, дэлхийн цаг уурын дулаарлыг хазаарлах гэх мэт асуудлууд дээр цуцашгүй ажиллана. Бид амьдралийнхаа хэв маягын төлөө хүлцэл өчихгүй, бид түүнийг бас өмгөөлөхгүй.
Айдас хүйдсийг албадаж, гэмгүй иргэдийг алан хядах замаар зорилгоо хэрэгжүүлэгчдэд хандан хэлэхэд Бидний сүлд хүчтэй, бид эвдэршгүй. Та нар биднээс удаан үргэлжлэхгүй, бид та нарийг ялах л болно. Бидний өв цөхрөл биш, хүч тэнхээ билээ. Бид ертөнцийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн, бүхий л хэл, соёлтон, шашинтнуудаас бүрдсэн төгс улс гүрэн. Бид иргэний дайн, салан тусгаарлалтын гашуун түүхийг туулсан илүү хүчтэй, илүү нэгдмэл олон түмний гишүүн бүр анхнаасаа өш хонзон, үзэн ядалт нэг л өдөр эцэс болж, жалгын үзэл саарна гэдэгт итгэдэг. Бид дэлхий жижгэрэх тусмаа нийтлэг хүмүүнлэг шинж илүү газар авна гэдэгт итгэдэг. Америк улс энх тайвны шинэ эринийг уриалан дуудан дагуулахад өөрийн үүргээ ёсчлон биелүүлэх ёстой.
Лалын ертөнцийнхөнтэй бид харилцан хоёр талын хүндэтгэл, сонирхолтойгоор шинэ арга замыг илэрхийлнэ. Нийгмийнхээ дутуу зүтүүг Барууны улс оронд тохож, зөрчилдөөн хайгч улс төрийн удирдагч нарт хандахад өөрийн ард түмэн таныг эвдэлсэн сөнөөснөөр чинь бус хийсэн бүтээснээр тань үнэлнэ шүү. Эрх мэдэл, ямба суудлаа авилгал, заль мэх, зандралаар баригчдад хэлэхэд та нар түүхийн буруу талд байгаагаа мэдэрвээс, атгасан гараа дэлгэвээс, бид гараа сунган барихад бэлэн байна. Ядуу зүдүү улс орнуудад хандан хэлэхэд: газар тариаланг чинь хөгжүүлж, цэвэр ус урсгаж, өлсгөлөнг багасгаж, эрдмийг дэлгэрүүлэхэд тань хүчин чармайлтаа хамтатгана гэж амлая. Бидэнтэй адил дутагдах гачигдахгүй аж төрөгсдөд хандахад: өлсөж зовж шаналж буй бусад үндэстэнг үл ойшоон ханаж цадахгүй байгаа нөөц баялагаа хэрэглэх зуршилаа болих цаг ирсэн. Дэлхий өөрчлөгдөхийн хэрээр бид өөрчлөгдөх ёстой.
Яг энэ мөчид бидний төлөө элсэн цөлийг гатлан, өндөр уулсийг даван ирсэн зоригт Америкчуудаа дурсан талархая. Он жилийн уртад нойрсон буй баатруудийн маань сүнс бидэнд хэлэх гэгээн сургаальтай. Эрх чөлөөний сахиул, энэ биеэс илүү их үйлсийн төлөө бие сэтгэлээ зориулагч нар байсны тань төлөө хүндэтгэе. Гэсэн хэдий ч, яг энэ мөчийн оргилуун өөдрөг Америк л бидний ирээдүйг тодорхойлно. Засгийн газрийн чадах хийх зүйл байх атал, ард түмний итгэл үнэмшил, тууштай тэмцэл Улс гүрний ирээдүйг тодорхойлно. Үерт гэрээ урсгасан танихгүй нэгнээ гэртээ байлгах нинжин сэтгэл, ажлаа алдах гэж буй нэгэндээ ажлын цагаасаа хуваалцах харамгүй сэтгэл л биднийг харанхуйгаас аврах болно. Түймрийн утаа дүүрэн байшингийн зүг орох Галтай тэмцэгчийн эр зориг, үр хүүхдээ хайрлан хамгаалж, сурган хүмүүжүүлж, ирээдүйн бидний хувь заяаг босгох эцэг эхчүүдийн нөлөө аврал болно. Бидний өмнө тулгараад байгаа бэрхшээлүүд, түүнтэй тэмцэх арга шинэ мэт санагдавч, амжилтийн гол түлхүүр болох шударга ёс, хөдөлмөрч зан, эр зориг, эрх тэгш байдал, сониуч зан, тэвчээр хатуужил, эх оронч үзэл хэвээр. Энэ бүхэн үнэн.
Хүн төрөлхтний түүхэнд батлагдсан үнэн, бидний зайлшгүй эргэх ухаарах үнэн. Америкчууд бидэнд өөртөө, улсдаа, дэлхийд хулээсэн иргэний үүрэг, амлалтаа баяр баясал, бахдалтайгаар биелуулэх шинэ эриний хариуцлага оноогдоод байна. Бүхий л арьс өнгөтөн, шашин шүтлэгтний төлөөлөл болсон хүүхэд хөгшид, эрэгтэй, эмэгтэй хүмүүс энд хуран цугларч баяр тэмдэглэж байгаа нь 60 жилийн өмнө хоолны газар үйлчлүүлэх эрхгүй явсан нэгэн эцгийн хүү өнөөдөр таны өмнө хамгийн эрхэм тангаргыг өргөөд зогсож байгаа нь бидний эрх чөлөө, итгэл үнэмшил, үзэл бодлын баталгаа, Бурхны бидэнд итгэн хулээлгэсэн хувь заяаны даалгавар юм. Энэ өдрийг бид хэн бэ, хэр хол аялсан хүмүүс вэ? гэдгээ санах өдөр болгон тэмдэглэе.
Америк орон дэлхийд мэндэлсэн тэр жилийн идэр есийн хүйтэнд, мөсөн голын эрэгт саатан суугаа цэрэг эрсийг эргэн дурсая. Нийслэл хот эзгүйрч, дайсан ойртож, цас цусаар бүрхэгдсэн хувьсгалын өдрүүдэд, эх орны минь эцэг ард иргэддээ хандан “Хот улс аюул нүүрлэхэд идэр есийн хуйтэнд итгэл найдвараар дүүрэн, зөв ёсны төлөө нуграшгуй зоригоор тэмцсэн юм гэдгийг дэлхий дахинаа мэдэг” хэмээн зарлиг буулгаж билээ. Их хямралын энэ цагт идэр есийн хүйтнээр, итгэл найдвараар дүүрэн байж өнөөгийн ороо бусгаа цагийг хамтдаа зоригтойгоор туулцгаая. Бурханы ивээл, тэнгэрийн хаян дор тулгарч буй бэрхшээлийг туулаад гарсан юм, хойч үедээ эрх чөлөөг бэлэглэсэн юм хэмээн ач гуч нартаа дурсагдацгаая Америкчуудаа.
Баярлалаа.
Бурхан таныг ивээг. Бурхан Америк орныг ивээг.
Орчуулсан Г. Бодьбилгүүн – Вашингтон Д.С.
http://dayarmongol.com/index.php?option=com_content&task=view&id=2962&Itemid=1
Обама хоёр дахь удаагаа тангараг өргөв
Эх сурвалж: http://news.yahoo.com/s/ap/obama_oath_do_over;_ylt=Aqaqkjsa4pufyN6FoT7MhMkazJV4
2009.01.22Д.Уранзаяа
Блүүмингтон
Tuesday, January 20, 2009
Обама Монголлог байсан уу?
Өнөөдөр Индианагийн Их Сургууль дээр Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үзэж байтал нэг профессор маань хажуугаас нудран "Манай Ерөнхийлөгч Монголлог байна уу?" гэж шивэгнэн асуув. Намайг гайхан хартал миний зүүн ханцуйн дээр оёотой байсан Монгол Улсын төрийн далбааг заагаад Обамагийн зүг эрүүгээрээ тохиж байна. Сайн хартал нэг л дотно. Учир юун гэвээс Обамагийн илтгэл тавих үеийн арын фонн нь улаан, цэнхэр, улаан алаглан харагдаж байв. Обамагийн ард Капитолын ордонруу орох өөдлөн өгссөн шат байх бөгөөд түүнийг цэнхэр халзтай улаан хивсээр бүрхээж. Тэр нь манай профессорт Монголыг далбааг санагдуулсан хэрэг. Билигшээж бодоод "Үнэхээр Америкийн шинэ ерөнхийлөгч Монголлог байх чинь. Арай манай далбааны өмнө зогсоод тангараг өргөж байгаа юм биш биз дээ?" гэж багшруугаа хошигнов. Монголлог гэдгийн цаана их учир бий...Обамагийн илтгэл “А” үнэлгээ авав

Ардчилсан намын стратегич Паул Бегала: (Paul Begala)
Мартин Лютер Кинг “Би мөрөөдөж байна” илтгэлээ тавьж байхыг Ерөнхийлөгч Кеннеди үзээд “Тэр үнэхээр сайн байна, бүр солиотой сайн байна” гэж хэлж байсан юм. Би өнөөдөр Кеннеди хэрхэн Кингийг үнэлсэн шиг Обамаг ч тэгж үнэлхийг хүсч байна.
БНН-ын стратегич Лэсли Санчез: (Leslie Sanchez)
Түүний илтгэл үндсэндээ давгүй боллоо. Гэвч олон улсын болоод дотоодын асуудалд чиглэсэн гол санаа нь тодорхойгүй байлаа.
Улс төрийн тэргүүлэх шинжээч Дэвид Гөргэн: (David Gergen)
Обама мөнхөд дуурсагдах гэхээсээ илүүтэйгээр энэ цагт үедээ яв цав тохирсон илтгэлийг гайхалтай сайхан тавьсан бөгөөд түүнийгээ ч үнэхээр сайн биелүүллээ. Энэхүү илтгэл нь дэлхий нийтийн анхаарлыг соронзон мэт татах болно.
БНН-ын стратегич Алекс Кастелланос: (Alex Caste llanos)
Шинэ болоод олон үндэсний бүрдэл болсон Америкийн тухай уламжлалт илтгэл боллоо. Өөрчлөлтийг амлаж буй нэр дэвшигч маань тогтвортой байдал хийгээд хөгжил дэвшлийн Ерөнхийлөгч болж байна. Илтгэлийг дүгнэж үзвэл хасах “В” үнэлгээтэй эхэлж нэмэх “А” үнэлгээгээр өндөрлөлөө. (Нэг үгээр бол эхлэл нь энгийн бөгөөд маш сайн төгсгөлтэй боллоо. С.Э) (Дунджаар “В”)
CNN-ий Сэтгүүлч Хиллари Росэн: (Hilary Rosen)
Тэр үгээ үнэхээр сайн хүргэж чадлаа. Маш гайхалтай бөгөөд хүчирхэг үгээрээ тэр бидэнд иргэн хүний маань үнэ цэнэ болоод амлалтыг сануулж өглөө. Тэрээр хэлэхдээ бидний итгэл найдвар амьд бөгөөд үүнийгээ ч тэр илтгэлээрээ баталж чадлаа.
Индианагийн Их Сургуулийн Хуулийн Сургууль
http://www.cnn.com/2009/POLITICS/01/20/speech.report.card/index.html
Өнөөдрөөс эхлэн энэ хос дэлхийн хамгийн хүчирхэг орны эзэд болж байна.
Хоёулаа Харвардыг дүүргэж хожим нь Хуулийн фирмд хамт ажиллаж байхдаа анх удаа болзож бие биендээ дурласан энэ хос дэлхийн түүхийн нэгэн хэсэг болж хоёулаа Америкийн Анхны Африк гаралтай Ерөнхийлөгч бөгөөд Анхны "Цагаан биш" Тэргүүн хатагтай болж байна. Дараагийн мэдээгээр Обамагийн сонгуулийн турш амалсан нийт 510 амлалтаас хамгийн чухал гэсэн 10 амлалтыг хүргэх болно.
Энэ хоёрын гэрэл зургууд романтик байна уу?

АНУ ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн Тангараг өргөх ёслол дээрээ хэлсэн үг
Шинээр сонгогдож буй Ерөнхийлөгч Обама өнөөдөр 12.05 минутанд өмнө нь Линкольний Ерөнхийлөгч болохдоо тангараг өргөж байсан ариун Библи дээр гараа тавьж тангараг өргөлөө. Ийнхүү Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа өмнөх Ерөнхийлөгч Жорж Уолкер Буш Ерөнхийлөгчийн нисдэг тэргээр Техасын зүг мордож, Шинэ Ерөнхийлөгч Капитолын үдийн зоогт морилов. CNN-ийн мэдээлснээр нэг сая гаруй хүн Тангараг өргөх ёслолын үеэр цугларсан бөгөөд ёслол харьцангуй амгалан тайван байдалд болж өнгөрлөө. Обама тангараг өргөх явцдаа Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хөтлөн явуулсан үгийг дагаж хэлэхдээ үл мэдэг сандарч бяцхан алдаа гаргасан бөгөөд харин Үндсэн илтгэлээ ямар ч цаас шагайлгүй гайхалтай сайн тавив. Түүний илтгэл нь харьцангуй нягт нямбай болсон бөгөөд тэр бүр алга ташуулах хэмнэлтэй байсангүй. I stand here today humbled by the task before us, grateful for the trust you have bestowed, mindful of the sacrifices borne by our ancestors. I thank President Bush for his service to our nation, as well as the generosity and cooperation he has shown throughout this transition.
Forty-four Americans have now taken the presidential oath. The words have been spoken during rising tides of prosperity and the still waters of peace. Yet, every so often the oath is taken amidst gathering clouds and raging storms. At these moments, America has carried on not simply because of the skill or vision of those in high office, but because We the People have remained faithful to the ideals of our forbearers, and true to our founding documents.
So it has been. So it must be with this generation of Americans.
That we are in the midst of crisis is now well understood. Our nation is at war, against a far-reaching network of violence and hatred. Our economy is badly weakened, a consequence of greed and irresponsibility on the part of some, but also our collective failure to make hard choices and prepare the nation for a new age. Homes have been lost; jobs shed; businesses shuttered. Our health care is too costly; our schools fail too many; and each day brings further evidence that the ways we use energy strengthen our adversaries and threaten our planet.
These are the indicators of crisis, subject to data and statistics. Less measurable but no less profound is a sapping of confidence across our land - a nagging fear that America’s decline is inevitable, and that the next generation must lower its sights.
Today I say to you that the challenges we face are real. They are serious and they are many. They will not be met easily or in a short span of time. But know this, America - they will be met.
On this day, we gather because we have chosen hope over fear, unity of purpose over conflict and discord.
On this day, we come to proclaim an end to the petty grievances and false promises, the recriminations and worn out dogmas, that for far too long have strangled our politics.
We remain a young nation, but in the words of Scripture, the time has come to set aside childish things. The time has come to reaffirm our enduring spirit; to choose our better history; to carry forward that precious gift, that noble idea, passed on from generation to generation: the God-given promise that all are equal, all are free, and all deserve a chance to pursue their full measure of happiness.
In reaffirming the greatness of our nation, we understand that greatness is never a given. It must be earned. Our journey has never been one of short-cuts or settling for less. It has not been the path for the faint-hearted - for those who prefer leisure over work, or seek only the pleasures of riches and fame. Rather, it has been the risk-takers, the doers, the makers of things - some celebrated but more often men and women obscure in their labor, who have carried us up the long, rugged path towards prosperity and freedom.
For us, they packed up their few worldly possessions and traveled across oceans in search of a new life.
For us, they toiled in sweatshops and settled the West; endured the lash of the whip and plowed the hard earth.
For us, they fought and died, in places like Concord and Gettysburg; Normandy and Khe Sahn.
Time and again these men and women struggled and sacrificed and worked till their hands were raw so that we might live a better life. They saw America as bigger than the sum of our individual ambitions; greater than all the differences of birth or wealth or faction.
This is the journey we continue today. We remain the most prosperous, powerful nation on Earth. Our workers are no less productive than when this crisis began. Our minds are no less inventive, our goods and services no less needed than they were last week or last month or last year. Our capacity remains undiminished. But our time of standing pat, of protecting narrow interests and putting off unpleasant decisions - that time has surely passed. Starting today, we must pick ourselves up, dust ourselves off, and begin again the work of remaking America.
For everywhere we look, there is work to be done. The state of the economy calls for action, bold and swift, and we will act - not only to create new jobs, but to lay a new foundation for growth. We will build the roads and bridges, the electric grids and digital lines that feed our commerce and bind us together. We will restore science to its rightful place, and wield technology’s wonders to raise health care’s quality and lower its cost. We will harness the sun and the winds and the soil to fuel our cars and run our factories. And we will transform our schools and colleges and universities to meet the demands of a new age. All this we can do. And all this we will do.
Now, there are some who question the scale of our ambitions - who suggest that our system cannot tolerate too many big plans. Their memories are short. For they have forgotten what this country has already done; what free men and women can achieve when imagination is joined to common purpose, and necessity to courage.
What the cynics fail to understand is that the ground has shifted beneath them - that the stale political arguments that have consumed us for so long no longer apply. The question we ask today is not whether our government is too big or too small, but whether it works - whether it helps families find jobs at a decent wage, care they can afford, a retirement that is dignified. Where the answer is yes, we intend to move forward. Where the answer is no, programs will end. And those of us who manage the public’s dollars will be held to account - to spend wisely, reform bad habits, and do our business in the light of day - because only then can we restore the vital trust between a people and their government.
Nor is the question before us whether the market is a force for good or ill. Its power to generate wealth and expand freedom is unmatched, but this crisis has reminded us that without a watchful eye, the market can spin out of control - and that a nation cannot prosper long when it favors only the prosperous. The success of our economy has always depended not just on the size of our Gross Domestic Product, but on the reach of our prosperity; on our ability to extend opportunity to every willing heart - not out of charity, but because it is the surest route to our common good.
As for our common defense, we reject as false the choice between our safety and our ideals. Our Founding Fathers, faced with perils we can scarcely imagine, drafted a charter to assure the rule of law and the rights of man, a charter expanded by the blood of generations. Those ideals still light the world, and we will not give them up for expedience’s sake. And so to all other peoples and governments who are watching today, from the grandest capitals to the small village where my father was born: know that America is a friend of each nation and every man, woman, and child who seeks a future of peace and dignity, and that we are ready to lead once more.
Recall that earlier generations faced down fascism and communism not just with missiles and tanks, but with sturdy alliances and enduring convictions. They understood that our power alone cannot protect us, nor does it entitle us to do as we please. Instead, they knew that our power grows through its prudent use; our security emanates from the justness of our cause, the force of our example, the tempering qualities of humility and restraint.
We are the keepers of this legacy. Guided by these principles once more, we can meet those new threats that demand even greater effort - even greater cooperation and understanding between nations. We will begin to responsibly leave Iraq to its people, and forge a hard-earned peace in Afghanistan. With old friends and former foes, we will work tirelessly to lessen the nuclear threat, and roll back the specter of a warming planet. We will not apologize for our way of life, nor will we waver in its defense, and for those who seek to advance their aims by inducing terror and slaughtering innocents, we say to you now that our spirit is stronger and cannot be broken; you cannot outlast us, and we will defeat you.
For we know that our patchwork heritage is a strength, not a weakness. We are a nation of Christians and Muslims, Jews and Hindus - and non-believers. We are shaped by every language and culture, drawn from every end of this Earth; and because we have tasted the bitter swill of civil war and segregation, and emerged from that dark chapter stronger and more united, we cannot help but believe that the old hatreds shall someday pass; that the lines of tribe shall soon dissolve; that as the world grows smaller, our common humanity shall reveal itself; and that America must play its role in ushering in a new era of peace.
To the Muslim world, we seek a new way forward, based on mutual interest and mutual respect. To those leaders around the globe who seek to sow conflict, or blame their society’s ills on the West - know that your people will judge you on what you can build, not what you destroy. To those who cling to power through corruption and deceit and the silencing of dissent, know that you are on the wrong side of history; but that we will extend a hand if you are willing to unclench your fist.
To the people of poor nations, we pledge to work alongside you to make your farms flourish and let clean waters flow; to nourish starved bodies and feed hungry minds. And to those nations like ours that enjoy relative plenty, we say we can no longer afford indifference to suffering outside our borders; nor can we consume the world’s resources without regard to effect. For the world has changed, and we must change with it.
As we consider the road that unfolds before us, we remember with humble gratitude those brave Americans who, at this very hour, patrol far-off deserts and distant mountains. They have something to tell us today, just as the fallen heroes who lie in Arlington whisper through the ages. We honor them not only because they are guardians of our liberty, but because they embody the spirit of service; a willingness to find meaning in something greater than themselves. And yet, at this moment - a moment that will define a generation - it is precisely this spirit that must inhabit us all.
For as much as government can do and must do, it is ultimately the faith and determination of the American people upon which this nation relies. It is the kindness to take in a stranger when the levees break, the selflessness of workers who would rather cut their hours than see a friend lose their job which sees us through our darkest hours. It is the firefighter’s courage to storm a stairway filled with smoke, but also a parent’s willingness to nurture a child, that finally decides our fate.
Our challenges may be new. The instruments with which we meet them may be new. But those values upon which our success depends - hard work and honesty, courage and fair play, tolerance and curiosity, loyalty and patriotism - these things are old. These things are true. They have been the quiet force of progress throughout our history. What is demanded then is a return to these truths. What is required of us now is a new era of responsibility - a recognition, on the part of every American, that we have duties to ourselves, our nation, and the world, duties that we do not grudgingly accept but rather seize gladly, firm in the knowledge that there is nothing so satisfying to the spirit, so defining of our character, than giving our all to a difficult task.
This is the price and the promise of citizenship.
This is the source of our confidence - the knowledge that God calls on us to shape an uncertain destiny.
This is the meaning of our liberty and our creed - why men and women and children of every race and every faith can join in celebration across this magnificent mall, and why a man whose father less than sixty years ago might not have been served at a local restaurant can now stand before you to take a most sacred oath.
So let us mark this day with remembrance, of who we are and how far we have traveled. In the year of America’s birth, in the coldest of months, a small band of patriots huddled by dying campfires on the shores of an icy river. The capital was abandoned. The enemy was advancing. The snow was stained with blood. At a moment when the outcome of our revolution was most in doubt, the father of our nation ordered these words be read to the people:
“Let it be told to the future world…that in the depth of winter, when nothing but hope and virtue could survive…that the city and the country, alarmed at one common danger, came forth to meet [it].“
America. In the face of our common dangers, in this winter of our hardship, let us remember these timeless words. With hope and virtue, let us brave once more the icy currents, and endure what storms may come. Let it be said by our children’s children that when we were tested we refused to let this journey end, that we did not turn back nor did we falter; and with eyes fixed on the horizon and God’s grace upon us, we carried forth that great gift of freedom and delivered it safely to future generations.
Monday, January 19, 2009
10 цагийн дараа Америк "Шинэ Ерөнхийлөгчтэй болно"
Энэ бол урьдчилан зурсан зураг. Энэ зураг бодит байдал болоход 10-хан цаг үлдлээ. Вашингтон хот Улаанбаатараас 13 цагаар хоцордог. Найзууд маань энд болж байгаа тухай их асууж, мэйл бичиж байна. Энд байдал тун сонирхолтой байна. Вашингтон хотод аюулгүй байдлын үүднээс "онц байдал" зарлав. Манай 7 сарын 01 шиг гамшигаас урьдилан сэргийлж шүү дээ. Обама саяхан Музейд байсан галт тэргээр Вашингтон орж, зам зууртаа тохиолдсон хотууддаар Дэд Ерөнхийлөгч Байдены хамт үг хэлж явлаа. Галт тэргэнд нийгмийн олон давхрагын төлөөлөгчид, тэр дундаа маш ихээр зовлон амссан хүмүүсийг багтаажээ. Тэрээр галт тэргэний дуут тохиог өөрөө татаж, зам зуур эгнэн зогссон ард түмэнрүүгээ гар өргөн даллана. Түүнийг олон талаар Линкольтой адилтгаж байгаа. Учир нь Америкийн Ерөнхийлөгч дундаас 16 дахь нь болсон Авраам Линкольн анх удаа арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, боолчлолыг халахын төлөө тэмцэлд босч байсан юм. 146 жилийн өмнөх түүний тэмцэл өнөөдөр харьцангуй төгс утгаар биелэлээ олж байна. Обама шинэ, эрч хүчтэй, золбоолог, бодлоготой хүн. Түүнд дэлхийн хөгжлийн учир шалтгааны түлхүүр атгахад 10 цаг л үлдлээ. Америк хүн бүр маргааш өглөө "Америкийг бурхан ивээг" гэж залбирна. Харин бид дотроо Америкийн шинэ удирдлага, шинэ эрч хүч нь "Монголд минь сайн сайхан нөлөөг авчраасай" гэж залбирах ёстой. Бид түүхийн гэрч болж байна. Цаг хугацаа урсан урссаар..."Монголыг минь бурхан ивээг!"
Saturday, January 17, 2009
Профессор Жонсен Шинэ Ерөнхийлөгчийн Багт ажиллахаар боллоо
Friday, January 16, 2009
Өнөөдөр Кингийн өдөр
Мартин Лютер Кингийн өдөрт зориулав.Монголд Мартин Лютер Кингийн өдрийг тав дахь жилдээ тэмдэглэж байна.
Өнөөдрөөс таван жил гаруйн өмнө Монголд илтгэх урлаг ид моодонд орж эхэлж байв. Тухайн үед шинэ тутам давалгаа болж байсан олон төрлийн лекцүүд Улаанбаатар Паласыг хэдэнтээ дүүргэж тэр хэрээр ярианы урлагийн чиглэлээр сургалт явуулах зайлшгүй хэрэгцээ, бодит нөхцөл бүрдсэн юм. 2003 онд Харвард төгсөгчийн “Нүүх үү? Үлдэх үү?” нэртэй цуврал лекцээс хойш, илтгэгч бүрийн амнаас шахам Мартин Лютер Кинг гэгч Африк гаралтай Америк эрийн түүх цуурай мэт тархаж эхлэв. Ингээд ярианы урлагийн чиглэлээрх сургалтуудын тодорхой цаг энэ хүний намтар, түүний амьдрал тэмцэл, илтгэх чадвар болон үгээр түүхийг бүтээж чадсан мөрөөдлийнх нь тухай хэлэлцдэг болов. Тэр цуут эр болох Мартин Лютер Кинг гэгч хэн байв?
Одоо байвал 80 насыг зооглохоор байсан тэр эр 1963 оны Наймдугаар сард олон зуун мянган хүний өмнө алдарт “Би мөрөөдөж байна” илтгэлээ хүргэж зуу зуун жилийн туршид арьс өнгөний үзэлд ялзарсан бусармаг нийгмийг сууриар нь ганхааж хүч үл хэрэглэх энх тайвны замаар амжилтанд хүрч болохын түүхэн жишгийг баталж чадсан юм. Түүний илтгэлээс яг 102 жилийн тэртээд домогт Линкольн иргэний дайны шийдвэрлэх тулалдааны дараа “Геттисбергийн үг” хэмээх илтгэлээрээ “ард түмний төрүүлсэн, ард түмний төлөөх, ард түмний засгийн газар, дэлхийн ертөнцөөс арилан одошгүй юм” хэмээх Ардчиллын амин сүнс болсон нэгэн чухал үгийг хэлж боолчлолыг халахын төлөө тэмцэж байсан байдаг. Харин түүний үгийг Мартин Лютер Кинг бодит амьдрал болгохын тулд бүхий л итгэл үнэмшил, урам зоригоо бас амь насаа зориулсан билээ.
2005 оноос эхлэн Монголд Кингийн өдрийн тэмдэглэдэг болов. Анх удаа тэмдэглэж байхад зарим хүмүүс хайхрамжгүй байдлаар хаа хамаагүй гадаадын хар нөхрийн өдрийг цаг үрэн тэмдэглэж байхаар өөр хэрэгтэй юм хийгээч гэж шүүмжилж байлаа. Үнэндээ Кинг гэдэг хүн, зүгээр ч нэг “хар нөхөр” биш байлаа. Өнөөгийн ардчиллын өлгий гүрэн гэгдэх Америк даяар тэр хүний төрсөн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон баяр ёслолын байдалтай тэмдэглэдэг. Түүний төрсөн өдрөөр залуу үе, хүүхэд багачуудад ардчиллын үнэ цэнийн тухай өгүүлж, ахмад үе, оюутан сурагчид, дунд үеийнхэн гээд бүхий л насныхан эрвийх дэрвийхээрээ Кингийн үйл хэргийг эргэн дурсаж, Кинг тэдний амьдралд өнөөдөр ямар агуу үүрэг гүйцэтгэснийг бахархан өгүүлцгээдэг. Төрөл угсаа, нас хүйс, шашин шүтлэг, мэргэжил боловсрол, арьс өнгө гээд аливаа хүнийг ахуй соёл, өнгө үзэмжээр нь хэн ч хэзээ ч доромжилж гадуурхаж болохгүй. Энэ энгийн зарчим бол ардчиллын амин сүнс болон тэгш эрх, шударга ёсны тулганд оч болон цоролзож байдаг билээ. Кинг нэгэнт ардчиллын баатар учраас бидэнд ч бас хамаатай хүн юм. Бид ардчиллыг хайрлан дэмжигч бол Кинг бидний хувьд үзэл санааны анд нөхөр маань болж таараа. Иймээс үзэл санааны эрхэм нөхөр болсон Кингийн өдрийг Монголд тэмдэглээд одоо тав дахь жилтэйгээ золгож байгаа нь энэ. Энд эх орондоо анх удаа иргэний эрхийн төлөө түүхэн зүтгэлтний өдрийг хэрхэн тэмдэглэсэн тухай жижигхэн түүх өгүүлэх нь зөв болов уу. 2005 оны 1 дүгээр сарын 16-нд Нээлттэй Мэтгэлцээний Холбооны Г.Отгонрагчаа тэргүүтэй залуус болон, одоогийн Хүний Нөөцийн Академийн захирал Б.Энхболд, тухайн үеийн Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Залуучуудын Хорооны Тэргүүн Д.Ууганбаяр тэргүүтэй нийтдээ хорь гаран залуус хамтарч Кингийн нэрэмжит лекцүүдийг их дээд сургууль болон 29 дүгээр тусгай сургуулиар очиж уншин, ардчилсан үзэл санааг таниулсан усрталчилж тус өдрийн хүрээнд “Улаан чулуут”-ын хогийн цэг дээр аж төрж байсан хүмүүст хүмүүнлэгийн тусламж түгээж сайн санааны аян өрнүүлсэн юм. Хамгийн гол нь Кингийн тухай ном хэвлүүлж олон нийтэд үнэгүй тараасан нь Кинг төдийгүй ардчиллын үнэт зүйлсийг сурталчлах сайхан алхам болж билээ. Өнөөдөр Кингийн өдрийг Монголдоо тэмдэглээд тав дахь жилтэйгээ золгох хугацаанд дээрх байгууллага, хувь хүмүүсийн санаачлага улам дэвжин өргөжиж сайн үйлсийн олон олон аяныг өрнүүлжээ. Энэ жилийн Кингийн өдрийг ч бас үр бүтээлтэй өнгөрүүлэх гэж байгаагийн нэгэн жишээ бол өнөөдөр 10 цагт “Интер ном” номын дэлгүүрт Кингийн үзэл санааны тухай номын шинэхэн хэвлэлийг олон нийтэд үнэгүй түгээх аж.
С.Эрдэнэболд
Saturday, January 3, 2009
Гитлерийн (Хитлэр) Илтгэх чадвар
“Австри улсад төрсөн, Германд бол гадаадын иргэн болох Гитлер улс төрийн үйл ажиллагааны ямар ч туршлагагүй, хөрөнгө мөнгөгүй, дээдсийн хүрээлэнд ямар ч хэлхээ холбоогүй байсан мөртөө 14-хөн жилийн дотор дэлхийн томоохон гүрний удирдагч болж чадсан нь хачирхалтай. Хосгүй уран илтгэгч байсны хувьд олон түмнийг шийдвэрлэх үйл ажиллагаанд чиглүүлэн зоригжуулж чадаж байжээ”Боржигон Сүхбаатарын Эрдэнэболд
Хорхон Бөхчулууны Энхболд
Гэхдээ л тэр дэлхий дахины түүхэн дэх хамгийн хүчирхэг байлдан дагуулагчийн “дөрвөлд” залран Чингис хаан, Наполеон Бонапард, Македоны Александртай амжилтын хаяа хатгадаг.
Манай нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай “Гэрэл харанхуй нийлж бүтэн болдог, гэнэн хэрсүү нэгдэж дүүрэн болдог” хэмээн хэлсэнчлэн хүн төрөлхтний түүх сайн муу, саар дэвшилтэйгээ хамт тэртээ он цагийн бараа сүүтэлзэх алсаас өдгөөг хүртэл улиран иржээ.
Гитлер хэдийгээр булаан эзлэгч байсан ч Риторикийн чадвартан байсныг онцлууштай. Уран илтгэгч хүмүүс “тэр бүр сайн хүн байдаггүй”, сайн үйлстэн ч байдаггүй. Бас сайн хүн болгон ч уран илтгэгч байдаггүй. Гэхдээ уран илтгэгч хүн удирдагч, байлдан дагуулагч байх нь элбэг ээ.
***
1889 оны 4-р сарын 20-нд Австрид төмөр замын жижиг албан хаагчийн гэр бүлд 40 насны зөрүүтэй эцэг эхээс төрсөн Гитлер 1923 оны 11-р сарын 08-нд Бавари мужийн орон нутгийн удирдлагыг баривчилж өөрийгөө дарангуйлал тогтоогчоор зарласан бөгөөд төдөлгүй цагдаа нарт баригдан Лэндсбэргийн гянданд 5 жил хоригдох боллоо. Хэдийгээр 13-хан сар хоригдсон ч тэрээр өдөрт 6 цагийн турш хүмүүс хүлээн авч уулзан бусад цагаараа алдарт “Майн Камп” /Миний тэмцэл/ номоо бичгийн машин дээр хоёр хуруугаараа цохин суухдаа шоронгийнхоо хамгийн хүндтэй эрхэм байсан гэдэг.
Уншигч та Гитлерийн тухай бишгүй л олныг мэдэх учир олныг үл нуршин “Майн Камп” номондоо Гитлер илтгэх урлагийн талаар хэрхэн сургамжилсныг авч үзье. Гитлер илтгэх урлаг, ярианы чадварыг үзэл суртлын ухуулагч багаж хэрэгсэл гэсэн явцуу утгаар тун чадварлаг хэрэглэж байлаа. Тэрээр ярианы үнэ цэнэ, уншигчдынхаа анхаарлын түвшинг хүртэл маш нарийн мэдэрч, үг, өгүүлбэрийн хэмнэл, бусдад анхаарагдах хэмнэл зэргийг тун мэдрэмжтэй тооцоолон, олон дахин бэлтгэж төлөвлөсний эцэст нийтийн өмнө гарч үгээ хэлдэг байжээ.
Ялангуяа биеийн хэлэмж, хөдөлгөөний зохироог дайчин өнгө аясаар дээд зэрэгт хүртэл нь ашиглаж, сэтгэл хөдлөлийн хүчийг бүхний өмнө уудлан, түүгээрээ сая сая Германчуудыг байлдан дагуулж чадсан юм. Гитлерийн засаглалын үед үг хэлэх, илтгэл тавих бүрийдээ илтгэгч бусдаас урьдчилсан төлбөр авдаг байв.
Дээд сургуулийн дипломтой илтгэгч гэхэд л 50-300 марок, Гитлерийн хамтрагч Гиббельс 500 марок, Гитлер 1000 марок, тухайн илтгэлийнхээ үнэ цэнээс болж түүнээс ч илүү төлбөр авдаг байв. Тэр үед тойргийн үндэсний–социалист намын зохион байгуулагчийн сарын цалин гэхэд л 1000 марок байлаа. Гитлер “Майн Камп” номондоо: “...тэр үед үе чацуутнуудтайгаа хийж байсан гүн агуулга бүхий маргаануудын ачаар миний үг хэлэх авъяас их бага, ямар нэг хэмжээгээр хөгжсөн гэж би боддог. Тэр ч байтугай би жижиг удирдагч болов” хэмээн бага насныхаа тухай бичсэн байдаг. 1920 он бол Гитлер болоод түүний хамтран зүтгэгчдийн хувьд чухал он цаг болов. Бас энэ мөчөөс эхлэн тэрээр илтгэх урлагт идэвхитэй суралцах болов. 1920 оны 2 дугаар сарын 24-нд Мюнхений Ордоны пивоны их танхимд тэрээр “Дайны буруутны тухай” /дэлхийн нэгдүгээр дайн/ олон нийтэд зориулсан бараг анхны гэж болохуйц илтгэлээ сэтгэл түгшин тавьсан байдаг.
Эхэндээ “Хүмүүс цуглах болов уу?” гэж тун их сандарч байсан ч яваандаа хурлуудад нь 5000 орчим хүн алим унагах газаргүй болтол нь бужигнан цуглардаг болжээ. Тэрээр номондоо: “Олон түмэн үнэхээр бужигнаж, шивэр авир ярилцаж эхлэхүйд илтгэгч маань гараараа дохиод түр амсхийнэ. Үнэхээр ард түмэн толгойгоороо хана мөргөхөд ч бэлэн байсан” гэж бичсэн байдаг.
***
“Хоёр жил болоход илтгэх урлагийг гайхалтай эзэмшиж чадсан. Хэлэх үгээ төлөвлөж бэлдэхдээ эртнээс:
*Ямар эргэлзээ тээнэгэлзээ гарч болох вэ?
*Ямар асуудлыг бут цохих вэ?
*Эргүүлж хэрхэн тайлбарлах вэ? гэдгээ сайтар бэлэн болгодог байв. Тохиолдож байгаа эсэргүүцлийг хэлэх үгэндээ ил гаргаж түүгээрээ үнэхээр худлаа байж гэдгийг нотлохыг оролддог байв. Хэрэв таны өмнө шударга сонсогч байгаа бол ийм хайш яайш арга хэрэглэх хэрэггүй, чансаатай үгээрээ өөрийнхөө талд амархан оруулж болно. Үг хэлж байх явцдаа сонсогчид эргэлзэн гуйвж байгааг мэдэрч, тэднийг улам илүү ухааруулж чадвал илүү, бүр илүү анхааралтайгаар таныг сонсож таараа. Ирээдүйн офицерүүд болох цэргүүдийн улс төрийн сонсголын үеэр “Вермалийн хэлцлийн тухай” сэдвээр үг хэлж үзсэн. Одоо би сэдвээ баяжуулж *Брест ба Версаль* гэсэн илтгэл тавьдаг боллоо. Би туршлагаараа анхныхаа илтгэлээс эхлээд “Брест-Литовын гэрээ” гэгчийг ердийн сонсогчид огт мэдэхгүй байгааг мэдэрч, дайсны зохиомол суртал нэвтрүүлгийн нөлөөгөөр олон түмэнд буруу ойлголт төрүүлж байгааг мэдэж авсан”
***
***
***
***
***
Би гэдэг илтгэгч, азгүй амьтан гэж өөрийгөө зүхээд яаж ийгээд сонсогчдыг өөртөө татахаар оролдоод ч бүтсэнгүй. Би дээр хэлсэн. Өглөөгүүр яагаад ч лекц уншаад хэрэггүй юм билээ. Ямар ч олигтой сэтгэгдэл төрсөнгүй. Аргагүй эрхэнд сэтгэл дундуурхан хурлын танхимыг орхиж гарахдаа би нэгэн үнэт сургамж авч үлдэж билээ. Энэ туршилтыг би хэдэнтээ давтсан боловч олигтой дээрдээгүй. Эцсийн эцэст тэгтлээ их гайхаагүй л дээ. Өдрийн 15 цагт театрт юм үзэхээр очоод үз дээ. Мөн тэр жүжгээ яг тэр театртаа оройн 20 цагт үзээрэй. Яах аргагүй өөр өөр сэтгэгдэл төрөх бий вий. Ажигч хүн, өөртөө тооцоо хийж сурсан хүн бол шууд л мэдэрнэ”
***
***
***
Хорьдугаар зууны түүхийг өрөлцсөн “муу нэртэй, луу данстай” энэ эрхмийн эрх мэдлийн оргилд мацах таяг нь ярианы чадвар байж, тэрхүү оргилоосоо халин унах агшинд нь ч улам төгөлдөржсөөр байсан гэдэг. Дээрх Риторикийн зөвлөгөө, ишлэлүүд нь Берлинд холбоотны арми цөмрөн орж Фашистийн Герман бут цохигдохоос 20 гаран жилийн өмнө бичигдсэн Гитлерийн “Майн Камп” номонд нь нийтлэгдсэн болно. Мэдээж 20 жилийн хугацаанд Гитлерийн илтгэх чадвар хэд дахин хөгжиж туршлагажсан нь гарцаагүй болов уу. Зөвхөн уншигч танд зориулан Адольф Гитлерийн “Тэвчээр минь барагдлаа” илтгэлийг орчуулан хүргэж байна.
Илтгэлийн тайлбар:
Германы дарангуйлагч Адольф Гитлер шургуу ажиллаж, хэлсэн үгийнх нь үеэр үзэгчдийн сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрдэг байлаа. 1938 оны есдүгээр сарын 29-ний үеэр энэхүү илтгэлийг тавьсан бөгөөд тэр үед Герман түрэмгийлэн авч, Судетенлэнд гэж алдаршсан олон Герман үндэстэн амьдарч байсан Чехословекийн нутгийг шаардаж байв. Гитлер энэ илтгэлдээ Судетенлэндийн хатуу талаас шаардсан ч Европт “газар нутгийн бэрхшээл” түүнд байсангүй. Есдүгээр сарын 29-нд Англи, Франц, Итали нь Судетенлэндийг Германд бууж өгөх зөвшөөрлөөр Munich Pact-д Германд гарын үсэг зурав. ...Одоо бидэнд байгаа сүүлийн асуудал шийдэгдсэн байх ёстой, шийдэгдэх ч болно. Энэ бол Европт хийх шаардлагатай сүүлийн газар нутгийн нэхэмжлэл боловч миний буцашгүй шаардлага, Бурхны тааллаараа би сайныг хийх болно. Асуудлын түүхээс сөхвөл: 1918 оны “Тусгаар тогтнох хүний эрх” уриан дор Төв Европ хэдэн хэсэгт хуваагдаж, “төрийн зүтгэлтнүүд” гэгдэх зарим галзуучуудаар шинэчлэгдэж байгуулагдсан. Хүн ардын үүсэл гарлыг хамааралгүй, тэдний үндэстний хүсэл эрмэлзлэл, төв Европ дахь эдийн засгийн нөхцөлийг авч хэлэлцэлгүйгээр “Улс” гэгдэн дураараа хуваагдав. Энэ үйл явцаар Чехословек оршин байгаадаа өртэй болсон юм. Чех улс бяцхан хуурмагаар эхэлж, тэрхүү залилалтын эцэг нь Бенель гэж нэрлэгдэж байв. (Чехийн Ерөнхийлөгч) энэ ноён Бенель тэр үедээ Версальд гарч ирэн, хамгийн эхэндээ бүгдэд Чехословек үндэстэн гэсэн итгэл төрүүллээ. Тэр өөрийн худал хуурмагаараа дэмжлэг авахын тулд дарангуйлж, нутгийн хүн гэдгээрээ өргөн хүрээтэй, бас ч зөвтгөх шалтгаан олонтой байсан юм. Англо-Саксоны улстөрч, газар зүй, үндэстнийхээ асуултад мэдлэг, туршлага хангалтгүй байсан гэдгийг тэр үед нотлох шаардлагатай байсан ч хийгдээгүй билээ. Тэдний хийснээр ч, баримтаар ч тэд зөвхөн Чехословек үндэстнийг байгуулж чадах байсан боловч чех ба словекуудын хувьд Словакууд Чехүүдтэй ямар нэгэн зүйл хамт хийхийг хүсээгүй, гэвч… (өгүүлбэрийн төгсгөл алга ташилтын нижигнээнээр сарнив)
Ингээд эцэст нь Чехүүд ноён Бенелийн үед Словакуудыг түрэмгийлэн авав. Үүнээс хойш тэр улс оршин тогтноход тохиромжтой мэт санагдаагүй боловч, тэдний тусгаар тогтнох эрх чөлөө, тусгаар тогтнох хүслийн нөлөөгөөр гурван сая гаруй Германчууд дарангуйлалд орсон юм. Бас л хангалттай байсангүй, сая гаран Магиар¬чууд, дараа нь зарим Карпатин, Оросууд сүүлд нь хэдэн зуун мянган Польшууд нэмэгдэв. Энэ үйл ажиллагаа явагдсаны дараа Чехословек гэж нэрлэгдэх тусгаар тогтнох хүмүүсийн дарангуйлал, цэвэр хүсэл, үндэстний дур зоргоороо байдлын дүнд түрэмгийлэл дуусав. Одоо түүхийн гутам¬шиг¬тай үе эхэлнэ. Улсынх нь Засгийн газар бус¬дыг улс төрийн ажил-лагаандаа оролцуулахын тулд цөөнхүүдээ дарамталж, тэд нарыг ах дүү нараа алахыг тушаадаг байв. Ноён Бенель Германыг шаардахдаа: “Хэрэв би Германтай дайн хийвэл, та бүгд Германы эсрэг дайтах ёстой. Хэрэв үүнийг хийхээс татгалзвал, эх орноосоо урвасан та нарын эсрэг би дайтах болно”. Мөн тэр үед Унгар, Польшид адил шаардлага тавьж байлаа. Тэр Словак хүмүүс хэн ч ялгаагүй үүнийг хийхийг шаардав. Словакуудыг эв нэгдэлтэй байхыг хүснэ. Ноён Бенель үнэн хэрэгтээ ийм маягаар эх орон, ард түмнээсээ урвагчдыг эргүүлэхийг зорьсон юм. Ард түмнээсээ, эх орноосоо урваж, нутаг нэгтнүүдээ хөнөөхөд бэлэн байгаа хүмүүст гэж Бенель хэлдэг: “Эх орноосоо урвах юм бол, би өөрөө тэднийг хөнөөнө”.
Гэмт хэрэг, хор хөнөөл, сүйрэл гэх мэтхэнээс болж өөрсдийн эх орон нэгтнүүдээ хөнөөхөөс илүү гутамшигтай зүйл байна уу? Би энд нотолж чадна: Би Австрийг эзэлсэн байхад, “Чех үйлчлэх хэрэггүй, Германы армид үйлчлэхгүй байсан нь дээр” гэсэн миний эхний шаардлага байсан. Би тэднийг өөрсдийнх нь ухамсраар мөргөлдөөн рүү түлхээгүй…
Ноён Бенель найдлага тавьж байгаа нь түүний дипломатчид нууцгүй баримт хийдэг. Тэд: “Бидний итгэл бол Чемберманыг (Британийн ерөнхий сайд) түлхэн унагаж Даладиер (Францын ерөнхий сайд) зайлуулагдаж, бүх үйл явцын хувьсал бий болоход оршиж байна. Тэд ЗХУ-д найдлага тавьж, үүргийнх нь биелэлтээс дараа нь булзаарч болно гэж бодсоор байгаа”. Би нэг зүйлийг хэлж чадна: Одоо хоёр эр жагссан цэрэгтэй өөд өөдөөсөө харан зогсож байна, Тэдгээр нь ноён Бенель болон миний бие Гитлер нар юм. Бид өөр бүрэлдэхүүнтэй өөр хүмүүс. Ноён Бенель дэлхийг хулгайлахаар завдсан ч хоёр ард түмний их тэмцлээр би сайн Герман цэргийн үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Харин өнөөдөр би тэр хоёрын эсрэг ард түмнийхээ цэргүүдтэй зогсож байна. Би түүнд Германы ард түмэн энх тайвнаас өөр юу ч хүсдэггүй гэж хэлсэн. Би түүнд илүү их итгүүлснээ энд бас давтахад энэ асуудал шийдэгдэж, Герман Европт газар нутгийн асуудалгүй Чехословак бэрхшээлийг шийдсэн үед Чех цөөнхийн, тайван бөгөөд дарлалгүй болсны дараа би Чех улсад төдийлөн хяналт тавихгүй. Харин энэ үүрэг түүнд даалгагдсан юм. Бид Чехүүдийг хүлээгүй. Гэвч би Судетений Германчуудын асуудалд болгоомжтойгоор хандаж, Германы ард түмний өмнө нэг талаар авч хэлэлцсэн боловч, одоо тэвчээр минь барагдлаа! Би ноён Бенельд ямар нэгэн зүйл санал тавиагүй боловч, түүний өөрөө амласан шилжилтийн үр дүнг санаж байна. Шийдвэр одоо түүний гарт. Найрамдал эсвэл дайн! Тэр эдгээр саналын аль нэгийг зөвшөөрөх боломжтой, Германчуудад эрх чөлөөгөө өгөх, эсвэл бид өөрсдөө явж тэдний эрх чөлөөг өөрсдийн болгох. Дэлхий дахин үүнийг тэмдэглэлдээ авах ёстой, дөрвөн жил хагасын дайнд миний улс төрийн амьдрал дахь хурц яриаг минь хэн ч мохоож чадахгүй. Би хэзээ ч хулчгар байхгүй. Би одоо ард түмнийхээ өмнө шинэ цэрэг мэт яваа. Дэлхий дахин мэдэгтүн. Энд жагссан хүмүүс бол 1918 оныхоос өөр… Хэрэв энэ үед тэнүүлч эрдэмтэд хор болсон ардчиллын үгсийг манай ард түмэнд оруулж ирсэн бол өнөөгийн хүмүүс өмнөх байснаасаа богинохон хугацаанд босох байлаа.
Ийм битүү үгс биднийг зөгийн хатгуур шиг гэмтээж чадахгүй. Бид халдашгүй хүмүүс.
Германы ард түмэн надтай нэгдэх болно! Миний хүсэл зоригийг мэдэрсэн цагт, миний жигүүр тэднийх! Миний нүдэн дэх ирээдүй, энэ бол миний үйлээрээ биелүүлэх үүрэг даалгавар, хувь зохиол юм. Би одоо өмнөх тэмцлийнхээ үед байснаас илүү итгэл зоригтой Рейхийг эзлэхээр явсан жирийн нэг цэрэг амжилт, сүүлчийн ялалтдаа хэзээ ч эргэлзэж байсангүй. Намайг тойрон хүрээлсэн зоригт эрчүүд, эрэлхэг эмэгтэйчүүд, тэд надтай хамт явсан юм. Германы ард түмэн, би та нараас асууя, эр нь эрээрээ, эмэгтэй нь эмэгтэйгээрээ миний ард зоригоо чангалан зогсоцгоо! Энэ үед бид бүгд зоригоо нэгтгэн зогсвол, бүх зовлон зүдгүүр, аюулаас хүчтэй байх болно. Хэрэв бидний зориг зовлон зүдгүүр, аюулаас хүчтэй байвал бид нэг өдөр зовлон зүдгүүр аюулыг бут цохино. Бид хатуу шийдсэн. Одоо ноён Бенельд сонголт хийх боломж олгоцгооё!
Monday, December 29, 2008
Агараагийн блог
1993 онд "Монгол Гайхамшиг-93" гэж Монгол орны өнцөг булан бүрээн цугларсан гоц авъяас чадвартай хүмүүсийн шоу тоглолт болсон юм. Би аавыгаа дагаж тэр сайхан арга хэмжээг үзсэн минь санаанаас гардаггүй. Нэг малчин өвгөн гарч ирээд л зургаан оронтой тоог зургаан оронтой тоонд цээжээр үржүүлж хувааж нэмж хасаад л. Гараа савчиж байгаад л яг хариуг нь хэлэх нь сонин. Бас нэг Иогоор хичээллэдэг залуу гэдсээ төмөр утсаар сүлбээд л урдуур явж үзүүлэх. Монголын хамгийн урт үстэй хүүхнүүд гээд л газар шүргэсэн урт үстэй эгч нар явах. Санаанаас гардаггүй тэр тоглолтын үеэр нэг онцлог гойд зүйл болсон нь яг л миний үеийн гэмээр нэг хүү гарч ирэв. Хоёр алиалагч түүнийг дагаж гарч ирэв. Нэг алиалагч нь төө илүү зузуунтай багц цаас барьжээ. Тэр нь дэлхийн 100 гаруй орны төрийн далбаа гэнэ. үзэгчдийн дундаас тэр далбаан дотроос нэгийг сонгох буюу жаал хүү тэр сонгосон улс нь ямар улс болох, хаана оршдог, хэдэн сая хүнтэй, ямар аж ахуй, эдийн засагтайг нь хэлэх ажээ. Би эхний эгнээнд сууж байсан тул аз таарч нэг улсыг сугалаадхав. Хятадын далбаа гэнэ. Гэтэл мөнөөх жаалхүү ер түгдрэлгүй "Энэ бол БНХАУ-ын далбаа 1 тэрбум хүнтэй, 14 сая илжигтэй" гэж цовоо дуугаар хэлэх нь тэр. Хожим нь 2001 онд МУИС-ын хууль Зүйн Сургуульд шинэхэн оюутан болоод ахны өдрөө хэсэг шинэхэн танлынхаа хамт "Хүлэг" хуушуурын газар хуушуурдаж суутал миний танилцсан Агар-Эрдэнэ хэмээх залуу өнөө багын намайг гайхшруулж, олныг шагруулсан "Их мэдэгч" болох нь тэр. Тэр цагаас хойш андлан явахад агараагаас суралцах юм их. Гойд хөдөлмөрч, цагийн юмыг цагт нь багтаадаг, за бол ёогүй бөгөөд төлөв даруу. Жишээ нь 1 жилийн дотор нэг ном бичихээр мань эр төлөвлөв. Тэгтэл 10 сарын дотор номоо хэвлүүлчихсэн ангид бариад ороод ирсэн юмдаг. 20 настай залуу бүхэл бүтэн 700-800 хуудастай "Америкийн болон Их Британийн Кино урлагийн нэвтэрхий толь" гэсэн лут ном хэвлүүлсэн юм даа. Ноднин жил Мэлвин Брэгийн "Дэлхийн түүхийг өөрчилсөн 12 ном" нэртэй орчуулгын номоо гаргасан юм. Агараа дөнгөж 18 тай байхдаа дэлхийн сонгодог жүжгийн зохиолчын бүтээлийг нэвт уншиж аавынхаа бүх номыг шивхий нь шивж, эх бэлтгэхийг нь бэлтгэж хэвлүүлсэн. Ачлалтай хүү байя гэвэл ийм жишээнээс үлгэр авах хэрэгтэй. Агараагийн бүтээлч, эрмүүн чанараас авах юм их бий. Хүнийг нэг их магтаад байх онцгүй л дээ. Гэхдээ бодитой үнэлэмж бол дээд зэргийн магтаалаас хэд дахин хүчтэй. Агараагийн тухай миний бодол бол миний л хувьд түүний хийж бүтээж буйд нь олзуурхсан, бахархсан бодит үнэлэмж юм. Агараагийн тухай ярихын учир нь Агараа их гоё Хоббитой. Тэр нь одон орны тухай гоё гоё нийтлэлүүд блогтоо тавина. Манай Агараагийн Блогоор зочилж кино ертөнцийн тухай болон Одон орны сонин хачин чанартай мэдээллүүд аваарай гэж онцолмоор байна.
Тэр үүднээс энд тэр гоё блогоос ишилж нэг нийтлэлийг нь тавьж байна.
БИД ХААНА БАЙНА ВЭ?
Эх сурвалж: http://agar-erdene.blogspot.com/
Хязгаар нь л үл мэдэгдэх одот ертөнцөөс оюун ухаант ахан дүүсээ олох бидний итгэл найдвар алдраагүй хэвээр. Өнөөгийн шинжлэх ухаан, технологийн хөгжил хүн төрөлхтөний энэхүү хүсэл эрмэлзлийн шаардлагыг хангаж хараахан чадахгүй байгаа бололтой. Технологийн бололцоо нөхцөл нь оюун ухаант бусад ертөнцийг судлан мэдэх хүмүүсийн хүсэл эрмэлзэлд хязгаар тавьж байна. Хүн өнгөрсөнөө санадаг шигээ ирээдүйгээ мэдэрч чаддаг болчихвол илүү амар байхсан. Гэхдээ бусад оюун ухаант ертөнцтэй холбоо тогтоох боломжийг цөхрөлтгүй судалдаг, бас ч гэж “шинжлэх ухаанч” үнэмшил төрүүлэхүйц тайлбарыг хийдэг астрономичид, физикчид л бидний ирээдүйн зөн билгийг илүү найдвартай илэрхийлдэгт баярлах хэрэгтэй бизээ.
Орчлон ертөнц хэмжээ нь үл мэдэгдэм асар уудам учраас түүнийг хөндлөн гулд аялах боломж ойрын хэдэн сая жилдээ л лав бидэнд тохиохгүй нь бололтой. Тийм ч учраас энэхүү том хоосон орон зайг нөхөх боломжийг нөхцөл бололцоондоо тулгуурлан хайгаад эхэлсэн нь сайшаалтай. Харьцангуйн ерөнхий онолоор үүнийг судалж тогтоосон, баталж нотолсон зүйл байхгүй хэдий ч ийм байх боломжтой юм гэдгийг олон арван эрдэмтэд таамаглажээ. Тэдгээрийн нэг үндэслэгээ, гэхдээ орон зайд аялж болох хамгийн боломжит хувилбар бол харьцангуйн ерөнхий онолын тусламжтайгаар хар нүх ба түүн доторхи wormhole-оор дамжин орон зайн өөр нэгэн муж руу зорчих явдал юм.
Бид нэгэнт хар нүхний тухай хангалттай мэддэг болсон учраас энд тайлбарлах нь илүүц биз. Харин түүн доторхи wormhole-ын талаар товчхон ярилцья.
Хар нүх өөрөө хэмжиж үл барам тийм их таталцлын хүчтэй байдгаас шалтгаалан түүний төвд нүхэн хоолой үүсэх бөгөөд энэхүү хоолойны нөгөө хэсэг нь parallel universe буюу манай одот орчлонтой адилхан бас нэгэн одот орчлон руу хүргэх зам болдог байна. Гэхдээ хар нүхийг үүсгэдэг асар том биет одот орчлонд оршин байдаг гэж өдгөөгийн астрономийн ухаан үзэж байгаа бөгөөд түүн дээр олон янзын хар нүх үүсч болдог. С.Хокинг болон Р.Пенроуз нар хамтдаа судалгаа хийсний үр дүнд singularity буюу онцгой агшин гэдэг зүйл нь хар нүхний төвд байж болохыг таамагласан бөгөөд энэхүү онцгой агшин нь юм бүхний хувьд цаг хугацааны төгсгөлийг заах хэдий ч нөгөөтэйгүүр бүх юмны эхлэл болох жамтай байж болохыг дурьдсан юм. Энэ онцгой агшинд шинжлэх ухааны бүх хууль, тэр бүү хэл харьцангуйн ерөнхий онол, квант онол ч алдагдах аюултайг тэд сануулсан. Онцгой агшинтай уралдан өөр орон зайд нэвтрэн аялах нь хамгийн магадлалтай таамаглал бололтой. Энэхүү аялалын боломжийг анхлан судалсан эрдэмтэн бол 2010 онд гарах Interstellar киног С.Спилбергтэй хамтран бүтээж буй эрдэмтэн Кип Торн билээ. Цаг хугацааны эхлэл, төгсгөл болох онцгой агшинд өртөлгүйгээр wormhole хэмээх нүхэн хоолойгоор дамжин өөр нэг орчлон ертөнцөд очиж болох тухай тэр анх таамаглал дэвшүүлсэн юм. Орчлон ертөнцүүдийг өөр хооронд нь холбодог энэхүү хоолойг астрономийн шинжлэх ухаанд inter-universe wormholes, Эйнштейн-Розен-Подолскийн гүүр гэх мэтээр нэрлэдэг. Wormhole-оор аялахын бас нэгэн ач холбогдол нь ондоо одот орчлон руу очихоос гадна цаг хугацааны хувьд өнгөрсөн, ирээдүй үе рүүгээ зорчиж болдогт оршиж байна. Энэхүү үндэслэгээ нь өөр нэг орон зай дахь цаг хугацааны ондоо нэг агшинд очих боломжийг судалдаг.
Нүхэн хоолойгоор дамжиж “нөгөө ертөнц”-өд морилох хэн нэгний хувьд огтоос өөр энэхүү орчлон ертөнц нь чухам ямар байх вэ гэдэг нь бас л таамаглал төдий хэвээр. Олон эрдэмтэд манай одот орчлонгоос гаднах бусад ертөнцийн талаар таамаглал дэвшүүлж байгаагийн нэг нь bubble universes буюу физикийн хэмжигдэхүүнээрээ өөр хоорондоо ялгаатай одот орчлонгуудын тухай онолыг дэвшүүлсэн Андре Линди юм. Түүнийхээр бол манайхтай ижил одот орчлонгууд зэрэгцэн оршдог бөгөөд хар нүхэн дэх нарийхан хоолойн тусламжтайгаар эдгээр одот орчлон хооронд аялж болдог байна. Гэхдээ бид аливаа зүйлийг товчлох, өөр орон зайд аялахын тулд техник технологийн чамлахааргүй өндөр түвшинд хүртлээ хөгжсөн байх ёстой.
Wormhole гэдэг итгэл найдварын тэрхүү хоолойн оршин байдгийг нь баталж амжаагүй хэдий ч түүнийг байдаг гэдгийг харьцангуйн ерөнхий онолын тусламжтай тайлбарлах оролдлогуудыг одон орончид хийдэг. Хүн төрөлхтөн өөрсдийн одот орчлонгоос өөр нэгэн одот орчлон руу сансрын хөлөг ашиглан аялдаг болтол 2.5-3 сая жилийн хугацаа шаардлагатай. Одод хооронд зорчих тэрхүү сансрын хөлөг нь гэрлийн хурдаар зорчдог байхын тулд дор хаяж 3 граммаас илүүгүй жинтэй байх ёстой гэж байгаа. Харин К.Торнын дэвшүүлсэн онолын үндэслэгээ нотлогдвол бид энэхүү хугацаанаас наанадаж 1 сая жилийн өмнө одот орчлон хооронд аялах боломжтой болох ажээ.
Астрономи нь бидний шинжлэх ухааны үзэл сэтгэлгээг төлөвшүүлэх чухал үүрэгтэй билээ. Өнгөрсөн хугацаанд биднийг хүрээлэн буй байгаль дэлхийн жинхэнэ мөн чанарыг энэ судлагдахуун л нээн тольдож өгснийг бид мэднэ. Энэ салбар соёлт хүн төрөлхтөний хөгжлийн тодорхой хэсэгт үүсэн бэхжиж, улам бүр лавшран хүрээгээ тэлсээр ирсэн. Түүний судалгаа эхэн үедээ Нар, Сар, Дэлхий гурвын хооронд эргэлдэж байсан бол удалгүй нарны аймгийн бусад гаригууд, түүний дагуулууд, улмаар main sequence stars гэж нэрлэгддэг бусад оддын нэгдэл, бүр цаашлаад гэрлийн хурдаар 100 мянган жил явж байж нэг захад нь хүрэх манай галактик буюу Сүүн замын бүтцийг судлах хүртлээ хөгжсөн цаг саяхан. Энэ нь цаашлаад галактикуудын бөөгнөрөл, квазарууд гэх зэргээр төгсгөлгүй үргэлжлэн тэлэх ажээ. Судалгааны хүрээ улам бүр тэлсээр... Харин судалж амжсан, цаашид судлагдах обьектууддаа улам ойртох оролдлогуудын нэг нь энэхүү wormhole хэмээх нэр томьёо ажээ.
С.Хокинг өөрийн бүтээлдээ, “Ихэнх эрдэмтэд орчлон ертөнц гэж юу вэ гэдгийг тайлбарлах шинэ онолуудыг болосвруулахад хүч чармайлт гаргаж байгаа учраас одоохондоо орчлон ертөнц яагаад оршиж буйг асуух завгүй байна” гэсэн байдаг. Аз болж өөр нэгэн орчлон ертөнцтэй холбоо тогтоож чадвал тэд яагаад гэдэг бидний энэ асуултанд маань хариулт өгөхөд тусалж мэдэх юм даа.
Мэдээллийн тухай

Энэ хэрээр ашиг тустай, хэрэгтэй сайт, блогууд болон цаг үрсэн “хонгилууд” ч олон.
Хэдэн сарын өмнө цахим далайгаар аялж байгаад нэг хаягруу орж явчихав. http://www.tj5.org гэж. Түвшинжаргал гэдэг залуу өөрөө бялдаржуулах урлагаар хичээллэдэг юм байна. Тэгээд түүндээ тулгуурлан эрүүл амьдралын хэвшил, зан төлвийг хэрхэн тогтоох зэрэг хүнд хэрэгтэй мэдээллүүд блогтоо тавьж. Улс төрийн хар цагаан мэдээнд нүдүүлж, доор нь бичсэн хэдэн зуун сэтгэгдэлд нервээ барж хэт улс төржиж байхын оронд энэ сайтруу ороод өөрийнхөө эрүүл мэндэд таван минут зарцуулахад болохгүй нь юу байхав. Улс төр, нийгмийн амьдрал сонирхолгүй яахав. Гэхдээ найман настай балчираас наян настан хүртэл нэлэнхүйдээ улс төржих болсон өнөө үед нийгмээрээ гэрэл гэгээтэй амьдралыг үгүйлж байна. Зориудын юм шиг хүний тархи угаасан, мэдээллийн террор Монголд газар авчээ. Хэн хүний алдар хүндэд халдах (манайхан “нэр төрд” халдах гэж их ярьж бичдэг. Гэтэл нэр төр бол эхээс төрхөд хамт заяадаг халдашгүй зүйл. Хэн ч түүнийг сэвтээж үл болно. Харин ажил хэргийн “алдар хүндэд халдах” гэсэн хууль ёсны ойлголт бий. Тэгэхээр цаашид “Алдар хүнд” гэж ярих нь хууль зүйн болоод, хэл шинжлэл талаасаа зохимжтой гэдэг юм билээ) нь хэрээс хэтэрлээ. Арга ч үгүй байх. Хуулийн хүрээнд энэ тал дээр нарийн зохицуулалт алга. Жишээ нь Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөнд “хүний алдар хүндийг” эрх зүйгээр хамгаалах тухай зааж өгсөн байдаг. Түүнийгээ олон төрлийн шалгуур тестүүдээр баталж энэ тохиолдолд зөрчсөнд тооцно, энэ тохиолдолд алдар хүндэд халдаагүй гэх зэргээр хил хязгаарыг нь нарийн тогтоож өгсөн. Тэгэхээр шүүгчдэд нь ч гэсэн хэрэг шийдхэд амар шүү дээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нэрийн дор мэдээллийн террор хийх нь Ардчилсан нийгмийн хувьд хамгийн бурангуй үзэгдэл юм. Сонгуулийн жилүүдэд ийм төрлийн явдал дээд цэгтээ хүртэл гаарна.
Шинэ ондоо үнэ цэнэтэй мэдээллийг, хүссэн үедээ, хамгийн энгийн аргаар олоод, үр дүнтэй хэрэглэж байхын тань төлөө танд амжилт хүсье.
2008.12.30
Илтгэх урлагийн тухай Ц.Элбэгдорж гуайтай хийсэн ярилцлага
Тэрхүү айлдвар нь:
“Өнөө үед бүү хэл, өнө эрт цагаас Атула минь
Өв тэгш дуугүй хүнийг ч муулсаар ирсэн юм
Их чалчсан ч, бага ярьсан ч муулдаг хорвоо
Ийм ертөнцөд муулуулаагүй хүн байдаггүй юм”
“Цагийн цагт магтуулсан хүн энэ хорвоод
Урьд, ирээдүйд, одоо хэзээ ч бас байгаагүй юм
Цагийн цагт муулуулсан хүн энэ хорвоод
Урьд, ирээдүй, одоо хэзээ ч байхгүй ээ” хэмээжээ.
Эртний энэ сургаальд өгүүлснээр мөнх сайлуулах хийгээд ямагт муулуулах хүн үгүй бөгөөд сайн муу нь сүлэлдэн орших амьдралын үнэнийг сургажээ. Сая сая хүмүүс энэ сургаалийн мөн чанараас зайлаагүй бизээ. Мөн цаашид орчлонд хэдэн живаа хүн мэндэллээ чиг дээрхи заншилд бас л автах бизээ. Цахиагийн Элбэгдорж. Энэ хүн өнөө цагийн Монголын нийгэмд хамгийн ихээр сайн муугаар хэлэгддэг хүмүүсийн л нэгэн.
Түүнийг хичнээн хараар будлаа чиг хичнээн бусармагаар гүтгэлээ чиг тэрээр социалист Монголд дуу хоолойгоороо ардчиллыг авчралцаж, үйл хэрэг, сэтгэл зүрхээ түүнд зориулсан хүн. Энд би Ц.Элбэгдорж гуайг хоёронтаа засаг тэргүүлж байснаар нь бус, 27-хон настайдаа “ардчиллын анхны илтгэл”-ийг цуурайтуулж байснаар нь бус, зүгээр л дахин давтагдашгүй “уран илтгэгч” гэдгийг нь өгүүлэх гэсэн юм.
Нарийн мэдрэмжтэй яриа, зүйрлэл тансаг ишлэлгүйгээр Ц.Элбэгдорж гуайн яриаг төсөөлөхөд хэцүү. Түүний үгийг ардчиллын үнэт зүйлс, эгэл жирийн Монгол ахуй чимж байдаг. Ардчилсан хувьсгалыг энэ түүхэн илтгэгчгүйгээр төсөөлөхөд уйтгартай. Яагаад гэвэл түүний “Монголоо олсон монгол”, “Их түүхийн ээдрээт нугачаанд олдсон үүлэн чөлөөний нар шиг алтан хормыг алдах эрх бидэнд байхгүй” зэрэг илтгэлгүйгээр нь ардчилсан хувьсгалыг төсөөлшгүй юм. Нэгэн цагт Их Британий удирдагч байсан Уинстон Чөрчилл “Хамаатан садан чинь хаяж, нөхөд чинь урваж, албаны шатнаас унасан ч гэсэн илтгэх чадварыг эзэмшсэн л бол чи хэнд ч давагдашгүй хэвээр үлдэнэ” гэж хэлсэн байдаг. Үнэндээ Монголын нэн шинэхэн түүхэнд дээрхи үгийг Ц.Элбэгдорж хэрэгжүүлж чадсан юм. 2000 онд Ардчилсан хүчин сонгуульд өчиггүй ялагдахад ард түмний үлэмж хэсэг нь Ц.Элбэгдорж гуайг буруутгаж байв. Энд хэнийх нь зөв, хэнийх нь буруу байсан нь чухал биш, зүгээр л Ц.Элбэгдорж гуайн нэр хүнд ихэд унасан, түүний хувьд хүнд цаг үе байсан нь мэдээж. Удалгүй тэрээр Харвардад сурч боловсролоо дээшлүүлээд 2003 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Нүүх үү? үлдэх үү?” нэртэй 5 цуврал лекц уншиж төдөлгүй тэр лекцээ Чингис зочид буудал, дараа нь хөдөө орон нутагт аялан уншлаа. Лекц унших бүрийд халуун алга ташилт нижигнэж Ц.Элбэгдоржийн гэх шинэ имидж, шинэ дүр төрх бүрдсэн юм. Харвард төгссөн, тэгээд шинэ бодлого, шинэ хандлага, хөгжлийн шинэ гарц өгүүлсэн түүний ажил хэрэгч яриа өмнө алдсан нэр хүндийг нь сэргээж өгөөд зогсохгүй бүр урьд байгаагүйгээр өндөр түвшинд хүргэлээ. Энэ бол ярианы урлагийн ач тус. Сайхан зүйл бодож байвч бусдад хүргэж чадаагүй бол, тийм чадварыг эзэмшээгүй бол өнөөдрийн “Шинэ Элбэгээ” төрөхгүй байх байлаа.
Гэтэл өнөөгийн нийгэмд түүнийг “их ярилаа, уран гоёор панаалдав” гэх өнгө аясаар шүүмжилдэг. Гэвч чанартай шүүмжлэлийг хүлээн зөвшөөрч, чанаргүйг нь үл хэрэгсэн цаашид бодлогоо сурталчлах нь жинхэнэ илтгэгчийн явах л ёстой зам болдог.
Ярилцлага
Өнөөдрийн бид хоёрын ярианы гол сэдэв маань “Цахиагийн Элбэгдорж” хэмээх илтгэх урлагийн ертөнцийн тухай байх юм. Та “Нүүх үү, үлдэх үү?” цуврал лекцэндээ “Илтгэх урлаг” хэмээх бие даасан сэдэв оруулж дэлхий дахины болоод Монголынхоо үгийн гайхамшгийн тухай сонирхолтой яриа өрнүүлж байсан. Өнөөдөр аль болох таны хувь илтгэгчийн тань талаар яриагаа эхэлье.
-Та яриагаа хэрхэн бэлтгэдэг вэ?
-Миний яриагаа бэлддэг арга бол, хэрвээ надад тодорхой сэдэв байх юм бол тэр чиглэлд, цаг байх юм бол тэр цагтаа л тааруулж илтгэлээ бэлддэг. Цаг ахиухан байвал мэдээж сайн бэлдэнэ. Цаг бага байвал маш хурдан бэлдэнэ. Цагаасаа шалтаалж яриагаа бэлддэг гэж хэлж болно. Өөр нэг зүйл бол “манайхны дотор” /Ардчиллынхны/ онигоо шиг болтлоо яригдсан нэг юм байдаг юм. 3 минутын үг хэлээдхээч Элбэгээ гэх юм бол “За наадахыг чинь бэлднээ” гээд суудаг, хичнээн хугацаанд ярих юм гэхлээр 3 цаг гэвэл “За одоо гараад ярьчихъя” гээд шууд гараад ярьдаг гэж. Биднийг янз бүрийн өлсгөлөн цуглаан явуулж байхад тиймэрхүү юм байдаг л байлаа. Тэгэхээр цагтай холбоотой асуудал тун чухал. Цагийн талаархи бас нэгэн асуудал бол “илүү богино ярихаар бол илүү сайн бэлдэх шаардлагатай болдог”. Миний ярианд нөлөөлдөг маш жижигхэн атлаа хүний анзаардаггүй зүйл бол “цаас” байдаг. Би хэзээ ч бичгийн цаасыг “далбагар” чигээр нь хэрэглэж байгаагүй. Цаасыг голдуу авангуутаа л хоёр нугалдаг. Тэгээд тэр цаасаа дахиад нугалдаг. Энэ нь цаасны дөрөвний нэг шүү дээ. Хэрвээ бүр сайн ярих зүйлээ бэлдвэл дөрөвний нэгээ наймны нэг болтол нь дахин нугалдаг. За одоо төгс бэлдлээ гэх юм бол бичгийн цаасны наймны нэгээ нугалж арван зургааны нэг болгон нугалдаг. Тэр жижиг нэг бичгийн цаасыг 16 хуваасны нэг дээр таарахуйц тийм хэмжээнд яриагаа бэлдэнэ гэдэг бол “асар” сайн бэлдэж байгаагийн л хэлбэр. Ер нь хүмүүс харахдаа намайг ямар хэмжээтэй цаас авч гарч ирж байгаагаар нь л хэр зэрэг илтгэлээ бэлдсэнийг нь харж болно. Мэдээж хэрэг тэр нугалсан цаасан дээр хоёр өнгийн үзгээр юм уу, хоёр өөр байдлаар ярих яриа, хэлэх үгэн дээрээ анхаарах зүйлээ тэмдэглэдэг.
-Олны өмнө гарч яриа өрнүүлэхэд хүн бүхэнд айдас тулгардаг. Таны хувьд ийм зүйл тохиолдож байв уу? Тийм бол хэрхэн даван туулдаг байв аа?
-Ерөөсөө сандарлыг даван туулах шалгарсан арга бол бусдын өмнө олон удаа гарч, олонтаа илтгээд үзэх л хэрэгтэй. Эхлээд гарна, бүтэхгүй болно. Хоёр дахь удаагаа гарна. Хүмүүс түүнийг нь сайн боллоо гэж хэлнэ. Миний бодлоор олон л удаа хүмүүсийн өмнө гарч ярих хэрэгтэй. Миний нэг зөвлөмж бол “Өөрөө ямар нэгэн зүйл мэдсэн бол түүнийгээ найз нөхөддөө яриад үз” гэж хэлмээр байна. Жишээ нь, би оюутан байхдаа юм уу ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байхдаа асар их чөлөөтэй ярьдаг байж. Тэр үед хүйтэн дайн, дэлхийн дайн, хоёр системийн байдал, социализм, коммунизм, капитализм гээд л ерөөсөө сонссон бүхнээ оюутнуудаа тойруулж суулгаж байгаад ярьдаг, нөгөөдүүл маань амаа нээгээд л нээлттэй хэвээр нь сонсчихдог байсан. Бүр дунд сургуульд байхдаа найзууддаа үлгэр ярьж өгдөг байсан. Анх дотуур байранд байлаа л даа. Дотуур байрны аль тасагт Элбэгдоржийг авах вэ гэдэг бол дотуур байрны хүүхдүүдийн хувьд өрсөлдөөн болдог байсан. Элбэгээ, чи манай тасагт орооч, манай тасагт орооч гэдэг. Тэгээд том ангийнхан голдуу дийлж би багаасаа бүр том ангийнхантай, том хүүхдүүтэй цуг нэг тасагт орж, тэгээд би бүх хүн хэвтэхэд л үлгэрээ ярьж эхэлдэг, бүх хүмүүс унтасны дараагаар л би унтдаг иймэрхүү байсан юм. Тэрнийгээ би жишээлбэл ээжээр үлгэр яриулаад, дотроо дахин нэг давтаад унтдаг байсан. Тэгэхээр энэ бол давталтууд, олон удаа хүмүүсийн өмнө гарах л хэрэгтэйг өгүүлж байгаа юм. Тэгээд өөрийнхөөрөө байвал зүгээр. Заавал мундаг болох гээд биеэ бариад байх хэрэггүй. Ярианы эхлэл гэж байдаг. Яриагаа тэдний анхаарал татах зүйлээс эхэлж болно. Тухайлбал, Рейган бол голдуу онигоо ярих байдлаас сонирхолтой, хүмүүсийг инээлгэсэн зүйлээс яриагаа эхэлдэг байсан. Яг тиймэрхүү маягаар яриагаа эхлэх юм бол, эхлээд нэг “итгэл” авчих юм бол яриа чинь гайгүй сайн явна.
-Та дотуур байрныхаа хүүхдүүдэд ямар үлгэр ярьдаг байсан бэ?
-Манай ээж надад үлгэр ярьж өгдөг. Дээр нь манай ах нар сургуульд явж ирээд үзсэн сонссоноо ярьж өгдөг байсан. Одоо бодоход монгол ахуй, тэр үеийн номуудад бичигддэг байсан үлгэрүүдийг ах нараараа яриулж аваад л түүнийгээ давтаж л ярьдаг байсан.
-Таны тайзан дээр, олны өмнө гарч бусдад өгүүлсэн анхны “албан ёсны” илтгэл тань ямар сэдэвтэй байв?
-Би анх олны өмнө гарснаа их сайн санадаг юм. Намайг нэгдүгээр ангид байхад манай ангийн багш намайг “Чи сайн уншиж байна, энэ шүлгийг гарч унш” гэж надад нэг шүлэг өгч байсан. Тэр нь “Салан баавгайн үлгэр” гэдэг шүлэг байсан. Тэгээд л анх удаагаа “Салан баавгайн үлгэр”-ийг олны өмнө гарч уншиж байсан. Харьцангуй бие жижигтэй, тэгээд дээлтэй нэгдүгээр ангийн хүүхэд сумын сүлд модны наадам дээр гарч уншихад хүмүүс асар их өхөөрдөж манай ээжид ямар өхөөрдмөөр юм, ямар хөөрхөн юм гэж тэр сумаараа л тэр шинэ жилийн баяр дээр урам өгч байсан. Тэгж л анх анх олны өмнө гарч байсан юм.
-Та нэгэн ярилцлаганд “Би үгээ бэлдэх гэж их зовдог” гэж хэлсэн байдаг. Ер нь таныг хамгийн их зовоож олон нийтэд хүрсэн илтгэл нь ямар илтгэл байваа?
-Надад ялангуяа Улсын Их Хурал, Улсын Бага Хурлын нээлтүүд дээр 1990 оноос хойш үг хэлэх үүргүүд ноогддог байсан. Тэгээд тэр нь манайхан болсон хойно цагийг нь тулгаж бэлддэг. Одоо ч би их хурлын өмнө жишээлбэл, хамгийн сүүлд миний их хурал дээр хэлсэн үгэнд жишээлбэл “Би орой суугаад л, тэр гурав дахьд нээгдсэн их хурал байлаа гэхэд би хоёр дахь өдрийн орой өдрийнхөө ажлыг нэг юм дуусгаад л за хэнийг ч хүлээж авахгүй гэж суугаад л шөнөжин бичээд л түүнийгээ бичээчид өгч бичүүлээд л өглөө нь би их хурлын танхимруу ороход би цаасгүй орж байсан. Хүмүүс анзаарсан бол миний хэлэх үгийг араас туслах оруулж ирж өгч байсан.” Ер нь бол дандаа л нэг хоног дутдаг. Сайн үг хэлэхэд байнга нэг хоног дутаж байдаг. Намайг бол тэр дутагдал тойрохгүй. Би одоо ч гэсэн ирэх хаврын чуулган дээр юу гэж хэлэх вэ гэдгээ боддог. Гэхдээ л явуулж явуулж байгаад яг өдөрт нь тулгаж хийдэг. Тэр өдрөө тухайн нөхцөл байдал, уур амьсгалыг үгэндээ тусгах бас хэрэгтэй болдог. Хэрвээ надад нэг хоног байсан бол саяын их хурал дээр хэлсэн үгийг би 40 хувиар юм уу 50 хувиар хасах боломж байсан. Гэхдээ надад ийм /үг хасах/ боломж байлаа гэхээр зарим хүмүүс зөвлөхдөө “сая таны хэлсэн чинь их гоё болсоон, хэрвээ та 50 хувиар хассан бол магадгүй хэрэгтэй юмыг нь юм уу тухайн уур амьсгалд, яг тэр үед таньд орж ирж байгаа тэр санаануудаа хасчихсан байх юм бол хэрэггүй байх байсан юм аа” гэдэг. Тэгэхээр ерөөсөө бэлдээд л та болвол нөгөөдхөө /илтгэлээ/ нарийвчилж засварлах цаггүйгээр илтгэсэн нь оновчтой боллоо гэж зарим нь хэлдэг. Зарим нь нуршуу боллоо гэдэг. Наад зах нь гуравны нэгээр юм уу, гуравны хоёроор хасч болно гэдэг. 2005 оны Намрын чуулганы нээлтэн дээр хэлсэн үг 17 хуудас байсан. Тэгтэл надад 17 хуудсыг 7 хуудас болгоход үдийн хагас л хэрэгтэй байсан л даа. Би хувьдаа аливаа үг хэлэхдээ богинохон, ойлгомжтой, оновчтой цохилттой хийх юмсан гэж байнга боддог. Тони Блэйр ч юм уу бусад хүмүүсийн үг хэлж байгаа байдлыг аваад үзэхэд “засварлах хугацаа байдаггүй маягийн” юмнууд харагдаад байдаг юм. Миний бодлоор заримдаа тэр нь сайн тал болж харагддаг, нөгөө талаар муу тал болж харагдаж байна даа л гэж ингэж л бодоод байна даа.
-Ихэнх орны төрийн өндөр албаны хүмүүс үгээ бичүүлдэг бүрэлдэхүүн, тусгай чадваржсан хүмүүсийн багтай байдаг. Харин та үгээ өөрөө бичдэг үү?
-Би нэг хэсэг, өмнө нь ч Ерөнхий сайд байхдаа, одоо ч гэсэн “Одоо Их хурлын нээлтэн дээр үг хэлнээ, бич” гээд Хэрэг эрхлэх газрын хүмүүст хэлдэг, тэр хүмүүс цаашаа референт, ажил хариуцсан хүмүүст хэлээд үг бэлдүүлдэг. Тэрнээс би одоо нэг ч өгүүлбэр бүтнээр нь авч байснаа санахгүй байна. Ерөөсөө л болдоггүй. Заримдаа “тэр үг”-нүүдийг нь хөдөө орон нутагт явахдаа унших гэж оролдож байсан. Тэгээд уншиж ч үзэж байсан. Тэгэхдээ л бүтнээр нь уншиж чаддаггүй. Нэг л хүний юм шиг. Бүр ямар ч шаардлагагүй юм шиг сонсогдоод байдаг юм. Тэгээд тэрнээс маань ч болдог юм уу одоо бол надад хүмүүс үг бэлдэж өгөхөө байсан. Хэзээ ч хүний үг уншдаггүй, хүнээр үгээ бичүүлдэггүй. Би тэднээс юу гэж шаарддаг вэ гэхээр “нэг нэг хуудсан дээр ямар нэг санаа байвал ганц өгүүлбэрт багтаагаад алив тэр санаагаа бичээд ир, эрүүл мэндийн салбарт юу хийсэн юм, батлан хамгаалах салбарт юу хийсэн юм, ядуурлыг бууруулах чиглэлд үйлдвэр худалдааны яам юу хийсэн, ямар ажил хийж байгаагаа ганцхан хуудсанд багтааж ир гэхэд ганц хуудсанд ерөөсөө ч багтааж чаддаггүй, 20 хуудас, 30 хуудас, 40 хуудас болж ирдэг”. Тэндээс бол ганц нэг санаа жишээ авна уу гэхээс биш тэр бүхнийг үг болгон гаргаж унших ямар ч боломжгүй байдаг юм.Тэгээр ер нь үг бэлдэх, Их хурал дээр үг хэлнэ гэдэг бол тухайн улс орны улс төрийн түвшин хэр зэрэг хөгжсөн шалгуурыг харуулдаг зүйл юм шиг. Би Англид юм уу, Америкт тэр улс төрчдийн үг хэлж байгааг харахад, би маш олон сенаторууд цуварч гарч ирээд үг хэлж байгааг сонсч байсан. Өнгөрсөн оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдсөн Жон Керриг нэр дэвшихэд Ардчилсан намын эмэгтэй гишүүдээс олон хүмүүс гарч ирээд үг хэлж байсан. Тэгэхэд тэр ардчилсан намын эмэгтэйчүүдийн Бостонд хийсэн лекцэнд би очиж сууж байсан. Тэгээд харж байхад, тэд нар бүгд гайхамшигтай илтгэж байсан. Тэд нараас нэг нь муу ярилаа даа, нэг нь үгээ муу хэллээ дээ гэж хэлэхээргүй байсан. Энэ бол өөрөө тэр улс төрчийн улс төрд орж байгаа хүмүүсийн хөгжлийн түвшинг харуулсан асар том зүйл юм. Манайд энэ бол маш их хоцрогдсон байна. Бүр эхлээ ч үгүй байна. Дөнгөж эхлэлийн төдий байна. Нэг бол юу ч ярьж чаддаггүй, юу ярьж байгаагаа хүнд ойлгуулж чаддаггүй бувтнаад өгүүлбэр нь дуусалгүй зогсоод байдаг. Аа нөгөө болвол зүгээр л хүн рүү хоосон дайрч популизм хийж байдаг энэ хоёр маягт манай улс төр орчихоод байна. Нэг бол зүгээр тайлан тавиад зогсож байдаг. Тэгэхээр энэнээс /үүнээс/ гаргахын тулд надад Харвардад зааж байсан хичээлээс харахад, Америкийн дөрвөн ерөнхийлөгчийн үгийг нь бэлддэг зөвлөх нь байсан тэр багш надад зааж байсан. Ерөнхийлөгчид явна Дэвид Гөргин үлдэнэ гэж Цагаан ордныхон түүнийг ярьцгаадаг байсан. Тэр хүний зааж байсан хичээл нь “Ярих урлаг” буюу “The art of communication” гэдэг хичээл байсан. Тэгэхээр энэ бол урлаг юм. Энэ бол тусдаа шинжлэх ухаан юм гэдгийг ойлгоогүй байгаа цагт улс төрийг сайн утга агууламжтай хийх боломжгүй. Зарим нэг нь ярьдаг. “Ярихгүй хийе ээ” гэж. Тэгэхээр энэ бол амьтантай ойролцоо болж байгаа юм, улс төрчид маань. Ярихгүй хийнэ гэдэг бол хүчирхийлнэ гэсэн үг. Ярихгүй байна гэдэг бол амьтны адгуусан шинж чанараасаа тасарч чадаагүй байна гэсэн үг. Хүний нийгэмд ярихаас өөр арга байхгүй. Улс төрч, удирдагчдын 80, 90 хувь нь ярьж байж, ойлгуулж байж үйл хэргээ явуулдаг. Черчилл дэлхийн хоёрдугаар дайны үед бүх цагийнхаа 50 хувийг л хэлэх үгэндээ зориулдаг байсныг би багшаасаа сонсч байсан. Тэгэхээр ярина, хэлнэ гэдэг ямар аугаа зүйл вэ, энэ бол хүний шинж, энэ бол хүний нийгмийн өөрийнх нь зайлшгүй нэгэн нөхцөл. Хүний нийгэм бий болоод хүн хүнийгээ удирдаж явахын зайлшгүй нэгэн хэлхээ холбоо байх ёстой ийм зүйл юм аа гэдгийг манайд ямар ч түвшинд мэдрээгүй шахуу байна.
-Өрнийн орнууд, Америк, Орост уран уншлага, илтгэх урлаг гэсэн хичээлүүд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байдаг. Манайд тийм юм байхгүй /цөөхөн хувийн сургуульд л бий/. Хамгийн гол нь багаас нь эхлээд илтгэх чадвараа хөгжүүлэх, нээлттэй орчин бүрдүүлэх хэрэгтэй болов уу,
-Тийм. Бүр багаас нь ерөөсөө л анх хүүхдэд юм уншуулж сургахаас нь эхлээд тэр орчин сургуультай бүрдэж эхэлдэг юм байна. Тэгээд Ерөнхийлөгч Буш шиг Конгресс дээр үг хэллээ гэхэд тэр үгэнд нь задалгаа хийгээд сургуулиудын нийгмийн чиглэлийн хичээлүүдэд оюутнууд нь заавал ярьж байдаг. Багш нь орж ирж ярьж байдаг. Тэгж байж өнөөдөр Мартин Лютер Кингийн хэлсэн суут үгийг тойруулаад “энэ нь ийм болсон, үүгээрээ энэ гайхамшигтай, үүгээрээ Кингийн хэлсэн үг мартагдахгүй түүхэнд үлдлээ” гэж судалцгаадаг. Линкольний 160 жилийн өмнө хэлсэн үг байгаа. Тэгэхэд, жишээлбэл, Линкольний хэлсэн үг үүгээрээ гайхамшигтай юм гээд тэрнийг нь бичээд, судлаад хичээлдээ гүн гүнзгий тусгасан байдаг л даа. Монголд ийм ажлууд нь орхигдох гээд байна л даа.
-Таныг манайхан шилдэг уран илтгэгч хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл шилдэг илтгэчид өөрийн гэсэн имиджээрээ олны танил болсон байдаг. Таны хувьд?
-Тэгэхээр хаана очиж, хэний өмнө үг хэлэх гэж байгаагаа нэгдүгээрт мэдрэх хэрэгтэй. Хоёрдугаар хүнийг өөрийнх нь тэр нийгэмд эзэлж байгаа байр сууринаас шалтгаалж үгийг нь хүлээж авах, хүлээж авахгүй гэсэн ийм санаа нийгэмд урьдчилаад бүрдчихсэн байдаг. Би Ерөнхий сайд гэдгээрээ очоод нэг газар ядуурлын тухай баахан ярихад хүлээж авахгүй байж магадгүй. Харин би Ерөнхий сайд биш зүгээр нэг Их хурлын гишүүн, шүүмжлэгч байр сууринаас ярих юм бол миний үгийг тэр танхимын 90 хувь нь хүлээж авч магадгүй. Би намынхаа нөхдөд ч хэлдэг л байсан. Хэрвээ улс төрч болъёо гэвэл нэг суман дээр очоод тэр сумын иргэд 100 хувь өөрийн чинь эсрэг бодолтой байхад очоод 3 цаг уулзалт хийж ярьсныхаа дараа 70 хувь нь дэмжээд хашгираад үнсээд гаргах хэмжээнд тэр танхимыг эргүүлж чаддаг, хүнд хийх гэж байгаа зүйлээ ойлгуулж чаддаг ийм хэмжээнд наад зах нь улс төрч, их хурлын гишүүн хүрсэн байх ёстой. Улс төрд хөл тавья гэж байгаа бол наад зах нь тийм бай. Өөрийнхөө эсрэг бодолтой 100 хүнтэй тодорхой хугацаанд ярьсны дараагаар наад зах нь олонхийг нь өөрийнхөө ярьж буй зүйлд дагуулж “Энэ ч үнэхээр бодох бодол шүү, бас л зөв юм ярьж байна шүү” гэтэл нь ийм түвшинд хүргэхгүйгээр улс төрлүү орно гэж бодохын ч хэрэггүй” гэж хэлдэг. Тэгтэл өнөөдөр улс төрд орж ирээд ярихыг сурдаг. Улс төрд орж ирээд үг хэлж эхэлдэг байдал түгээмэл байдаг нь буруу зүйл гэж санагддаг юм.
-”Нүүх үү, үлдэх үү?” цуврал лекцийг уншиж байхдаа та гарт байсан багц цаасаа цацчихаад “Одоо би та бүхэнд цаас харж бэлдсэн зүйлээ яръя” гэхэд, танхимд суусан хүмүүс халуун дотноор алга нижигнүүлж байлаа.
-Сая Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтан дээр та хүчингүй болсон баримт бичгүүдийг олны өмнө шууд ураад хаячихсан. Өмнө нь та “Зуун айл”-ын барилгын материалын захаар, Баянхошууны хүн шавсан автобусны буудлаар хүмүүсийн дундуур ороод шууд алхчихсан. Иймэрхүү анхаарал татсан өвөрмөц шийдлүүдийг гадаадын зарим удирдагчид иргэдийнхээ анхаарлыг татахын тулд хийж имиджээ “энгийн, ард түмэнлэг” байдлаар өсгөдөг.
-Таны хувьд ер нь яг тухайн үедээ шийдээд “ийм онцгой араншин” гаргадаг уу, эсвэл бүр эртнээс төлөвлөчихдөг үү?
-Ер нь зарим үйлдлүүдийг маш их бодох ёстой байдаг. Ямар танхимд, ямар хүмүүсийн өмнө, ямар үйлдэл хийх вэ гэдэг нь маш чухал. Би ,жишээлбэл, тэр цаас уръяа гэдгийг хөрөнгө оруулагчдын хурлын өмнө болж улс даяар 2 цаг 30 минут цацагдсан “Авилгал”-ын эсрэг хурал дээр хийвэл ямар байх бол гэж бодож байсан. Бас зарим хүмүүстэй зөвлөлдөж байсан. Авилгалын хурал дээр цаас урах нь агуулга, үйл явцын хувьд нэг их тохиромжгүй байсан. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчид ажил хийх гэхээр олон янзын дүрэм журам, хүнд суртал өдөр тутам нүүрлэж байдаг явдалд зүгээр нэг үгээ хэлээд арга хэмжээ авна гэж хэлээд гарах нэг өөр. Түүнийгээ яг биетээр харуулаад гарах бол маш өөр л дөө. Иймэрхүү зүйлүүдийг байнга давтах шаардлагагүй. Тогтоол шийдвэрийг хүчингүй болгож байгааг урж харуулж байгаа болвол магадгүй миний улс төрийн бүхэл карерийн хугацаанд нэг л удаа гарах зүйл байж магадгүй. Өөрөөр хэлбэл, олон хийгээд байх зүйл биш л дээ. Тэгэхээр, байгаа нөхцөл, уур амьсгалдаа үйлдлээ тааруулах л чухал. Өөр нэг юм бол “ЯГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ” л хийх хэрэгтэй. Сайн улс төрч бусдаас нэг зүйлээрээ ялгардаг. “Тэд өөрийнхөөрөө байж чаддаг”. “Би энэ цаасыг урнаа, би энэ дүрэм журмыг хэзээ нэгэн цагт урж харуулна л гэж бодсон л бол битгий ур гэж хичнээн ч хүн хэлж байсан түүнийгээ зөв хийж чаддаг, хүрч байгаа аргаа зөв харуулж чаддаг” байх нь хувь хүнээс л шалтгаалж байгаа юм. Буруу хийгээд, буруу газар ураад, буруу ойлгогдох юм бол тэр хүний л хохь болно. Би дараа нь бодож байсан “Зуун айл”-д анх Ерөнхий сайд болоод алхахад сонин бүхэн бичиж, телевиз болгон тэр тухай ярьж байсан. Сая би “Баянхошууны эцэс”-т яг ижилхэн үйлдэл хийсэн. “Зуун айл”-аас ч илүү олон хүн цуглачихсан автобус хүлээгээд зогсч байсан, хүмүүсрүү яваад орчихсон. Түүний дараа хэвлэл сөхөөд харахад ямар ч хэвлэл мэдээлээгүй байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр, өнөөх нь арга барил болж, хүмүүст жирийн үзэгдэл болоод хувирчихаж байгаа юм. “Энэ хүн бол шаардлагатай үед ард түмний дунд зүгээр яваад л ордог хүн, тэр ядуу зүдүүчүүтэй нь ч уулзаад л зогсож байдаг, тэр бизнесийн баян улсуудтай /хүмүүстэй/ нь ч яриа хэлэлцээр хийгээд явж л байдаг. Гутал тослоод сууж байгаа, тамхи ширхэглээд зогсч байгаа, такси хүлээгээд байж байгаа хүмүүсийг цуглуулаад яриа хийгээд явж байдаг тэр имидж хүмүүст хүрчихсэн байгаагийн илрэл”. Тийм учраас хоёр дахь удаагийнхыг нь хүмүүс өвөрмөцөөр хүлээж аваагүй л болов уу. Тэр үйл явцыг “энийг хийх ёстой юм шүү” гэдэг талаас нь биш, ерөөсөө улс төрчид бол хүмүүсийнхээ дунд орж тэдний амьдралыг харж, тэдний толинд өөрийгөө ямар нэгэн маягаар харж байх нь асар чухал зүйл. Энэ бол улс төрд зүтгэж байгаа хүнд хийх зүлийн л нэг хэсэг болохоос биш содон болгох гэж бодож төлөвлөж хийсэн зүйл биш л дээ. Миний байгаа байдал л тэр.
-Монголын шилдэг илтгэгчдийг нэрлээч гэвэл таны бодлоор?
-Би цэрэгт байхдаа Б.Гэрэл багшийн, тэр үеийн Армийн эвлэлийн хорооны ажилтан ахмад Гэрэлийн илтгэлд нэг удаа сууж, ярьж байгаа хэлж байгаа зүйлийг маш их шүтэж байсан. Байгалиас өгөгддөг юм гэж байдаг бол хүний ярьж байгаа зүйлийг сонсох бишрэх хүсэл өгөдсөн байж магадгүй. Жишээ нь, багшийн илтгэлийг миний хажууд байгаа өөр нэг цэрэг огт анхаарахгүй байхад миний анхаарлыг гойд татаж байсан юм. Тэрнээс хойш, жишээлбэл, хэн нэгэн Монгол хүний илтгэж байгааг сонсоод би Гэрэл багшийн илтгэлд сууж сэтгэл хөдөлж байснаа санахгүй байна л даа. Тэгэхээр илтгэх урлаг маань нийгмийн бүхэл бүтэн үзэгдэл болж өрнөж байж л тийм хүмүүс /уран илтгэгчид/ гарч ирэх болов уу гэж би бодоод байгаа юм. Манай нэг хүн буюу тодорхой хүн яриад байгаадаа буруу биш, нийтээрээ, улс төрчид тэр түвшинд ярьдаг, хүмүүсээ ойлголцуулдаг түвшин байхгүй байгаа учраас л асуудал үүсээд байх шиг байгаа юм.
-Хүмүүс өөрөөсөө сайн ярьдаг нэгнийг маш их гоочилдог. Хоосон панаалдагч, бэлэн ам, шалдан гуя мэтээр элдвээр өргөмжилдөг л дөө. Ингэхэд таны хувьд дэлхийн шилдэг илтгэгчдийг нэрлээч гэвэл?
-Ер нь сайхан ярихын тулд тэр ярих хэмжээндээ очиж сэтгэх маш чухал. Би бол “сайн яръя гэвэл сайн сэтгэхийг хэлнээ” гэж хэлнэ. Сайхан зүйл ярья гэвэл сайхан сэтгэлтэй байж сэтгэлээсээ гаргаж хэлэх нь чухал. Хүмүүс шууд хараад л мэддэг. “Энэ худлаа яриад байна”, “энэ сэтгэлээсээ биш байна” гэж мэддэг. Сайхан яръя гэвэл тэр хүмүүст сэтгэлээсээ, ойлгомжтой, итгүүлэх түвшинд өөрийгөө бэлдсэн байх хэрэгтэй. Тийм түвшинд боловсорсон байхгүй бол “Битгий худлаа яриад бай, наадах чинь тийм биш шүү дээ” гээд захын хүн эсэргүүцдэг. Тэгэхээр бэлтгэл, өөрийгөө боловсруулах, өөрийгөө ойлгуулах чадварыг л сайн эзэмшсэн байх нь чухал. Би хувьдаа бодохдоо хүмүүс яриад л хэлэлцээд л миний өрөөнөөс 3 цаг яриад гарахад тэр яриан дотроос нэг юм уу хоёр санаа үлдчихдэг. Бүтэн ном уншиж байхад тэндээс ганц хоёр чухал санаа үлдсэн байдаг. Яг тийм мэдрэмжийг олж авах чадвар бол магадгүй хүнд цаанаас нь заяасан байж болох юм, гэхдээ тэрнийгээ байнга дэлгэрүүлж чадах юм бол амжилт юм. Бүтэн цагийн ярианаас ганц өгүүлбэр л чухал байдаг юм даа. Дэлхийн алдартай илтгэгчид гэвэл Авраам Линкольн ч юм уу, Мартин Лютер Кинг, Жон Кеннеди байна, Черчилл, Рейган зэрэг хүмүүсийг нэрлэх байна. Ер нь илтэх чадвар нь аливаа улс төрчийн нийгэмд эзлэх байр суурийн нэг шалгуур юм.
-Танд ер нь Ерөнхий сайдын хувьд Монголчуудыг бүх нийтэд нь ярианы урлагт төгөлдөржүүлэх, түүнийг ойлгодог болгох замыг хурдасгах боломж байна уу?
-Захиргааны аргаар үүнийг хийхэд хэцүү байж магадгүй.
-Бүр тодруулъя л даа. Та жишээ нь БСШУ-ны яамаараа дамжуулж Их дээд болон, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт ярианы чадвараа хөгжүүлэх хичээлийг заавал үзэх хичээлийн тоонд оруулах боломж байна уу?
-Бололгүй яахав. Ер нь бол би тийм хичээлийг оруулах шаардлагатай гэж бодож байгаа. Уинстон Черчиллийн хэлсэн аугаа үнэн санаа байдаг. “Илтгэх урлагийг эзэмшсэн хүн эзэн хаадын сүр хүчнээс илүү удаан эрх дархтай байх болно” гэж, энгийнээр бол ийм чадвар нь төгөлдөржсөн хүн хаа ч газарддаггүй гэж. Хичнээн ч албан тушаалын шатнаас бууна, дахиад л босоод ирдэг, дахиад л гараад ирдэг тэгэхээр энэ дэлхий ертөнц дээр байгаа аугаа хүч чадал бол ярих урлагийг эзэмшсэн байх явдал юм гэж Черчилл их залуухандаа бичсэн байдаг /бүр 23 настайдаа/. Тухайн нийгэмд амьдрахын тулд чи амьтан л биш юм бол монголчууд хэлдэг “хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэгчээр хүнтэй ярьж л ойлголцох хэрэгтэй. Хүнтэй танилцах, ажилд орох, дараа нь үйл ажиллагаа явуулах гээд бүхий л түвшинд ярианы урлаг, хүнтэй харьцах чадвар бол ерөөсөө байнга хөтөлж явдаг зүйл юм. Зөвхөн сайн ярина гэдэг бол нэг тал шүү дээ. Дээр нь харьцааны чадвар бусад олон зүйлүүд нэмэгдэж байж гайхалтай урлаг болдог.
-Та анх 27-хон насандаа Ардчиллын анхны үгсийг хэлж байсан. 1998 оны Ардчилсан эвслийн ахны засгийн газар огцорсны бурууг хүмүүс тань дээр тохож ярьцгааж байсан. Ер нь бүхэл болох бүтэхгүй зүйлийг таны нэртэй холбож бичдэг байсан. Тэр үед бараг таниас муу хүн Монголд байхгүй шахам шуугиж байсан. Дараа нь 2000 он шувтраад энэ дуулиан бараг чимээгүй болчихсон. 3 жилийн дараа “Нүүх үү, үлдэх үү” лекц өрнөж Монголчууд “Харвардын будаг нь үнэртсэн оюутны“ ярианд уухай нэмэн сонсцгоосон. Төдөлгүй Та Ерөнхий Сайд боллоо. Ер нь Черчиллийн хэлсэн “Хамаатан садан чинь чамайг хаяж, нөхөд чинь чамаас урваж, албаны шатнаас буусан ч илтгэх урлагийг эзэмшсэн л бол чи хэнд ч давагдашгүй хэвээр үлдэнэ” гэсэн өгүүлбэрийг та биеэрээ туулсан юм шиг ээ?
-Аливаа хүн, ямар нэгэн зүйлийг бусдаас арай илүү хийж чаддаг байх явдал бол бас энэ амьдралыг баян, илүү утга агуулгатай болгодог л доо. Сайн дуулдаг ч юм уу, сайн сагс тоглодог байж болно. Сайхан гитар тоглодог, аль эсвэл хүнд тусархаг тийм залуу байж болно. Сургуульд байхад анги дотор нэг хүүхэд онцгой байдаг даа. Сайн зохион байгуулагч хүүхэд байдаг. “Өө чи л одоо зохион байгуул” гэдэг ч юм уу, нэг бол сайн юм бичдэг. Нэг бол гадаад хэл сайн эзэмшсэн ч юм уу. Тэгэхээр нэг зүйлд онцгой байгаад тэгээд тэрнийгээ олон юм болгож цааш нь үржүүлэх чадвар, байнга өөрийгөө боловсруулах хүсэлд хөтлөгдөж арга барилд суралцаж байгаа хүн бол ХЭНТЭЙ Ч ӨРСӨЛДӨХӨД ДИЙЛДЭШГҮЙ хэмжээнд хүрч болох байх гэж боддог юм. Нэгэнт энэ нийгэм маань чөлөөтэй байгаа. Одоо бид нарыг ч гэсэн 1990 онд л энэ Элбэгдорж, Бат-Үүл, Зориг нар явж байсан. Одоо болсон доо гэдэг. Би жирийн залуучуудад хэлдэг юм “Та нар зүгээр л нээлттэй бай, тэр үед биднийг хэн ч дэмжээгүй, би хувьдаа л татаас түлхээстэй дарга цэргийн хүүхэд байгаагүй, бүр харин цэргийн офицер байсан. Тухайн үед байснаар нь авч үзвэл цэргийн гэдэг нь хамгийн их адлагдаж, хамгийн их дарагдаж хүнд нөхцөлд байсан. Би зүгээр л тэр жижигхэн түвшинд зарлал наагаад л адилхан цуглаан удирдаад л гүйж явсан. Хэн ч намайг энийг татаад нэг юманд хүргээдэхье гэсэн юм байгаагүй юм аа, цэвэр өрсөлдөөн дундаас цэвэр нийтийн бужигнаан дундаас л бид нар хамтдаа явж байгаа улсууд“ гэж хэлдэг. Тэгэхээр энэ боломж бол бүхий л хүнд байгаа. Боломжийг ашиглах чадвар бол эрх чөлөөнд байдаг аугаа зүйл. Эрх чөлөө өөрөө боломжийг олгодог. Тэгээд л хоорондоо өрсөлд. Жишээ нь, хүмүүстэй хийж буй уулзалтанд очоод миний ярьсан зүйлээс хажуудах хүний маань яриа хүмүүст хүрээд хүмүүс тэр хүнд илүү сонголт хийж байгаа бол надад ерөөсөө гомдох юм байхгүй. Тэгэхээр л урд чинь явж байгаа тэр хүмүүсээс та нар нэг бол бүх талаараа, эсвэл ямар нэгэн талаараа тэр хүний давуу талаас илүү давуу талыг эзэмшиж байж л түүний өмнө гишгэнэ. Тэгэхээр хэн нэг нь саад болж байна, одоо энэ хүн алга болоодохвол юм уу, энэ хүн зайгаа тавьж өгвөл бид зайгий нь эзэлнэ гэж битгий бод. Тийм зай бол байнга байж байгаа. Мөнх эзлэгдсэн зай биш. Тийм учраас тэр зайг эзэлж авна гэдэг зөвхөн өөрөөс чинь шалтгаална. Гагцхүү тухайн хүнээс шалтгаалах учраас бусадруу давшлахгүй хэмжээнд л явбал зөв. Тийм л нийгэм байгуулах гэж зүтгэж байгаа гэсэн бодол л байна даа.
-Найрагч байх нь заяаных, илтгэгч байх нь зүтгэлийнх гэсэн үг байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Би өөрийгөө тийм мундаг илтгэгч гэж боддоггүй. Өөрийгөө голох үе байдаг. Зарим хүмүүс намайг сайн ярьдаг, сайхан ярьдаг гэдэг, гэтэл би хэзээ ч ээжийгээ давж ярьж чаддаггүй. Би телевиз радиогоор их олон удаа ярьсан байх, ээж маань ганц нэг удаа л ярьсан байх. Тэгэхэд манай хүний ярьсан юм, зарим нэг хүнд бол миний ярьснаас илүү хоногшчихсон байх жишээтэй. Тэгээд дээр үеийн чулууны бичиг, өвөг дээдсийн сударт өгүүлсэн үгс бол үнэхээр “ямар гайхамшигтай” өндөр түвшинд, оюуны өндөрлөгт хүрсэн байсан юм бэ гэж бишрэл ямагт төрдөг. Тэгэхээр тийм өндөр түвшинд байсан ард түмний үр сад юм, бид нар. Би бол өвөг дээдсийнхээ өмнө үргэлж өөрийгөө голох болдог. Нууц товчоон дээр байгаа үг, өнчин хүүгийн цэцэлсэн шашдир, Түрэгийн чулууны бичээс гээд олон арван оюуны тунгаамал дээжийг аваад уншиж байхад бол яруу тунгалаг, оновчтой хэлж байгаа байдал нь үнэхээр гайхамшигтай байгаа юм. Тэр түвшинтэй харьцуулахад бол би бол яагаа ч үгүй л байгаа. Бас бидний генинд, бидний эд эс дотор тэр агуулагдаж яваа, тэгэхээр үүнийг сэргээхэд, бий болгоход Монголчуудад төдийлөн бэрх биш байх гэж би бодож байгаа. Ялангуяа Монгол улсын хувьд баруун зүгийн увс, ховд талын /за би нэг их олон аймаг сайн мэдэхгүй/ хүмүүстэй ярьж байхад бараг шүлгээр ярьж байдаг. Муу үг хэлж бараг хараал тавьсан ч шүлгээр, хүнтэй уулзахад шүлэг, зүйрлэл гээд ерөөсөө тэр чигтээ Риторик, уран цэцэн санаа байдаг. Энэ бол асар гайхамшигтай юм. Тэгэхээр тэр амьдрал дотор, тэр ахуй дотор асар их гайхамшигтай зүйлс байгаа. Би 16 нас хүртлээ хөдөө амьдарч л байсан. Тэгээд тэндээс тасраад хотруу орж ирээд дараа нь гадаад дотоодын сургуульд яваад миний ярианы суурь алдагдсан. Магадгүй би өдийд хонь хариулаад өөрийнхөө суманд ардын аж ахуйтан болчихсон сууж байгаа бол илүү Монгол ахуйгаар сэтгэдэг, илүү монгол яриагаар сайхан ярьдаг, өнөөдрийн түвшинээсээ ч илүү хүн байж болох байсан тухай хааяа боддог юм. Ярих урлаг нь заавал том сургуульд сурах бус, заавал ярианы урлагийн мундаг хүмүүсээр хичээл заалгаж олдог бус бидний дотор байгаа зүйлийг л мэдэрч, тэрхүү эрдэнэс сувдыг нь олж авч өөрийн болгох хэрэгтэй. Төрөхөөс нь авхуулаад л бараг л бүүвэйлж байхдаа л, хөлд орж байхдаа л тэр хүүхэд “тэрнийг” /өв уламжлалаа/ хөхөж өсч байгаа учир “тийм” /яруу илтгэгч/ болдог байх гэж би боддог. Тийм уламжлал, тийм боломж монголчуудад байгаа.
-1996 онд Ш.Сүхбаатарын бичсэн “Толгойдоо тооны машинтай зурхайч” гэж ном уншиж байлаа. Тэр ном нь зурхайч Дашдамба хэмээх өвгөний эгэл агаад энгүүн амьдралын тухай өгүүлдэг юм. Дашдамба өвгөн 1990оны цуглаануудын хамгийн эхний эгнээнд идэвхитэй оролцсон их л ардчилсан үзэлтэй нэгэн байв. Тэрээр нэг удаа “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл” нар нь 1939 онд хэлмэгдэж буудуулсан лам нарын хойд дүрүүд юм. Одоо тэд дахин төр улсыг төвхнүүлэхээр ирцгээсэн” гэж зурхай зураад өгүүлж суусан байдаг. Та ер нь шашинд хэр элгэсэг вэ? Та маргаашийнхаа юунд илүү итгэдэг вэ?
-Би сүнс, оюун санаа гэдэг зүйл уламжлагддаг гэдэгт итгэдэг. Тэр утгаараа өнөөдрийн байгаа бидний үеийнхэн гэдэг бол өмнөх үеийнхнийнхээ ямар нэгэн уламжлал, үргэлжлэл юм. Би нэгэн ном уншиж байсан. Тэр номонд бурхан багш гэгээрээд өмнөх бүх үеэ харсан гэж өгүүлдэг. “Би 34 дэх үе дээрээ тийм байж, 33 дахь үе дээрээ тийм байж” гэхчлэн өмнөх бүх үеэ хараад дараа нь ирээдүйд төрөх өөрийн бүх үеэ ч бас харсан байдаг. Хүний чадвар, тэр дундаа оюуны чадвар гэдэг асар их гайхамшгийн үүд юм. Нэг удаа Леонардо да Винчигээс асууж байсан. Та ийм аугаа хүн. Яахаараа ийм аугаа байна аа гэж асуухад, “хэдхээн хором л төвлөрч сур”, 5-хан минут нэг зүйлийн тухай бод гэж зөвлөсөн байдаг. Яг бодоод үзэхээр 5 минут төвлөрөнө гэдэг маш хэцүү. Нэг минут ч төвлөрөх нь амьдралд хэцүү байдаг. Сэтгэлээ нэг зүйлд төвлөрүүлж, хандлагаа өөрчилнө гэдэг бол аугаа зүйл юм л даа. Шашин гэдэг бол зүгээр нэг хоосон номлол гэхээсээ илүүтэй, оюун ухааны гайхамшгийг өртөөчлөн уламжлуулж ирсэн гол дамжуулагч юм. Шашин гэдгийг хувь хүн хэрхэн ойлгож авах нь өөрөөс нь л шалтгаалдаг зүйл шүү дээ. Тэр бол аугаа их баялаг, аугаа их боломж. Тийм учраас өрнөх ирээдүйд ч бидний ул мөр үлдэх болно. Бид ч бас өмнөх үеийнхнийхээ ул мөр юм.
-Та Илтгэх урлагт суралцаж, ярианы чадвараа хөгжүүлэх гэж байгаа болоод нийт залуустаа хандаж зөвлөгөө өгнө үү?
-Ер нь хэзээ ч төгс төгөлдөрт хүрдэггүй гэсэн үг байдаг юм. Гэхдээ л төгс төгөлдрийн төлөө байнга тэмцэж байх ёстой. Нэг л өдөр би сайн хүн болчихно гэж бодохын ч хэрэггүй. Сайн байхын төлөө, сайн хүн болохын төлөө, сайн үйл бүтээхийн төлөө байнга л тэмүүлж байх хэрэгтэй. Амьдрал нь дэгжихгүй хэцүү байсан ч гэсэн тухайн байгаагаараа бас жаргалтай байдаг философи байдаг. Хүн бүхэн заавал том удирдагч, хүн бүхэн заавал том бизнесмэн байх хэрэггүй. Зүгээр л энэ хорвоод ирснээрээ тэнд мал маллаад явж байгаа, тэнд морь уургалаад давхиж байгаа, тэнд үнээ саагаад сууж байгаа, барилга бариад явж байгаа хүмүүс өнөөдрийн л энэ амьдралдаа сэтгэл хангалуун байж өөрийнхөө сэтгэлээрээ л жаргаж явахаас илүү жаргал гэж байхгүй. Өөрийнхөө байгаа байдлаа муу байна, хэцүү байна гэж бодоод сэтгэлээр унаад л байх юм бол муу энерги хуримтлагдаад л тэрнээс цаашаа үнэхээр явахгүй болчихдог. Далай ламын нэгэн сургаальд “Шинэ зуун их өөр зуун болноо, яагаад гэвэл шинэ хүмүүс ирж явна” гэж хэлсэн. Би үнэхээр шинэ зуун өөр зуун болно гэдэгт итгэж байгаа. Тэр ирж яваа шинэ хүмүүс бол өнөөдрийн амьдарч байгаа энэ үеийнхнээс байнга илүү, байнга боловсронгуй, байнга төгс төгөлдөрлүү ойртсон тийм хүмүүс байна гэдэгт итгэж байна л даа. Гэхдээ миний Нэгдүгээр ангид мэдэж байсан зүйл, тэр үед авч байсан мэдээллийг өнөөдрийн нэгдүгээр ангийн хүүхэдтэй харьцуулбал бидний аравдугаар ангид юм уу, дээд сургууль төгсч байхдаа авч байсан мэдээлэлтэй бараг л дүйцэж очиж магадгүй. Ийм их мэдээллийн эринд амьдарч байгаа болохоор тэр хүмүүс гайхамшигтай байгаа юм л даа. Багаасаа тэр чанарыг эзэмших, ээж аавынхаа сургааль номлолыг багаасаа хүртэх хэрэгтэй. Ээж аавууд хүүхэддээ сайн юмаа л өвлүүлэх гэж сургадаг.
-Та ер нь хүүхдүүддээ хамгийн сүүлд хэзээ үлгэр ярьж өгсөн бэ?
-Ер нь дээр үеийн надад ярьж байсан шиг тийм урт үлгэрүүд ярьдаггүй болсон. Одоо үед гарч байгаа хүүхэлдэйн кинонууд чинь тэр чигээрээ үлгэр шүү дээ. Миний ярихаас хэд дахин гоё өнгөтөөр дүрсээр, хөдөлгөөнтэй гоё үзүүлдэг болчихсон. Гэхдээ хуучин телевизор, мэдээлэл байхгүй байх үлгэр ярьдаг үед нэгэн сайхан тал байдаг байжээ. Орой гэртээ ороод хүүхдүүддээ л сайн юмаа ярьж өгдөг, үлгэрийг нь ярьж өгдөг, аав ээж нь багадаа яаж амьдарч байсан юм, өвөг дээдэс нь ямар хүмүүс байсан юм гээд хамаг л сайн сайхан юмаа ярьж суудаг. Нэг үгээр бол гэр бүлийн халуун дулаан хүмүүжил гэдэг маань өнөөдрийн мэдээлэл технологиор дамжаад алга болоод байна. Энэ маань өнөөдрийн энэ өндөр хөгжил дэвшлийн түмэн давуу талын нэг сул тал нь байж болох юм. -Ахмад буурлуудын тэр сайхан яриаг сонсдог чадваруудыг хүүхдүүдэд сургах нь чухал. Ялангуяа хүүхдүүдийг хөдөө авч явж үзүүлдэг байдал зүгээр. Гадаадад хүмүүс сонгууль өгөхдөө заавал хүүхдээ хөтлөлцөн алхаж явдаг. Тэр чинь нэг юм хэлээд л байгаа юм. Бидэнд ч гэсэн буруу юм их бий. Жишээ нь би хүүхдүүддээ хамгийн сүүлд хэдийд үлгэр ярьснаа санахаас биш, яг дээр үед өөрийн сонссон уламжлагдсан зүйлээ ярихгүй байх жишээтэй.
-Ярилцлага өгсөн таньд их баярлалаа.
-Баярлалаа. Амжилт хүсье.
2005.10 сар
“Rhetoric ба Байлдан дагуулахуйн урлаг 2006” номоос.
Сүхбаатарын Эрдэнэболд
Бөхчулууны Энхболд
Баарын Шалгалт- BAR EXAM
Баарын ШалгалтАмерикийн Нэгдсэн Улсад “Хуульчдын Сонгон Шалгаруулах шалгалт”-ыг “BAR EXAM” буюу “БААРЫН ШАЛГАЛТ” гэж нэрлэдэг. Тавин Муж Улс өөрдсийн стандарт шалгуурын дагуу дээрхи шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. (нийт 48 мужид жилд хоёр удаа, 2 мужид жилд нэг удаа)
Тодорхойлолт:
“A bar examination is an examination to determine whether a candidate is qualified to practice law in a given jurisdiction”
“Баарын шалгалт нь шалгалт өгөгчийн мэдлэг чадвар нь хууль эрх зүйн практик түвшнийг хангасан эсэхийг шалгадаг”
Хэзээ зохиогддог вэ?
Баарын шалгалт Хоёрдугаар сар болон, долдугаар саруудын сүүлийн Мягмар болон Лхагва гарагуудад хоёр өдрийн турш зохион байгуулагддаг. Харин Луйзиана мужид 3 өдрийн турш 21 цаг үргэлжилдэг.
Хэдийгээр муж бүхэн өөрсдийн онцлогтой боловч Нэгдсэн Улсын хэмжээний стандарт бий. Тэрхүү стандарт бүх мужийн Баарын шалгалтанд шингэсэн байх авч зарим муж улсынх бусдаас харьцангуй хүнд байдаг байна. Жишээ нь Нью-Йорк болон Калифорниагийн Баарын шалгалтыг илүү өрсөлдөөнтэй, бусдаас хүнд сорилттой гэцгээдэг.
Статистик:
2007 оны байдлаар Нью-Йоркийн Баарын шалгалтыг 14.445 хүн өгснөөс 9.267 нь буюу 64 хувь нь тэнцсэн байна.
Тус онд Нэгдсэн Улсын Үндэсний хэмжээнд 81.451 хуульчид дээрхи шалгалт өгснөөс 54.800 хүн буюу 67 хувь нь тэнцсэн байна.
Харин Баарын шалгалтыг АНУ-ын хилийн чинадад өгсөн 4.049 хүнээс 1.385 буюу 34 хувь нь тэнцсэн байна.
Нэрийн учир:
“Call to the Bar” буюу “Баарлуу дууд” гэсэн үгнээс гаралтай. Дээрхи үгийн уламжлал нь эртний английн нэгэн сүмд хоёр хүн тусгай тамхи татдаг өрөөнд вандан сандал дээр зэрэгцэн суугаад ярилцаж байхдаа “Баарлуу дууд” хэмээх нэгэн нэр томъёо үүсгэжээ. Дээрхи нэршил яван явсаар английн соёлтой хамт Индианачуудын нутагт шинэхэн хөл тавиад байсан шив шинэхэн колонийн соёлд хэвшил болж хожим нь Нэгдсэн Улс байгуулагдан хөгжлийн шинэ шатанд дэвчихэд Хуульчдаас авдаг шалгалтын “үндсэн нэр” болсон байна.
Монголд: Хуульчдийг Сонгон Шалгаруулах Шалгалт
Америкт: “Bar Examination” Баарын шалгалт (өмнөө тус мужийнхаа тодотголыг авна)
Унгарт: “Jogi Szakvizsga” буюу “Хуульчийн мэргэжлийн шалгалт”
Ирландад: Honorable Society of King's Inns, буюу “Эрхэм Дээдсийн Хүндэт Нийгэмлэгийн шалгалт” гэх мэт онцлог нэрүүдтэй байх буюу сүүлийн үед ихэнхи улсууд “Баар” хэмээх нэршлийг тү?гээмэл авах болжээ. Жишээ нь “Филипиний Баарын шалгалт”, “Бразилийн Баарын шалгалт” гэх мэтээр.
Нэр төр:
Шалгал бүхэн өөрийн нэр төртэй. Шударга, шалгуулагчийн мэдлэгийг үнэн зөвөөр тунгаах чадвар хэр сайн байна, төдий чинээ нийгэмд эзлэх нэр хүнд, ач холбогдол өндөр. Тэр хэмжээгээр эрх зүйн тогтолцоонд чухаг нөлөө үзүүлнэ. Америкийн жишээн дээр гэвэл Баарын шалгалт ихээхэн нэр хүндтэй. Тухайн шалгалтыг мэхлэх буюу, ямар нэгэн хууль бус үйлдлээр шалгалтыг даван гарах боломжгүй гэж үздэг. Жишээ нь Америкийн Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн хүү бага Кеннеди хоёронтаа шалгалтанд унаж улмаар гурав дах оролдлогоор давж байсан түүх бий. Үүнээс үзхүл мөнгөтэй болон хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, нэр төр нь баарын шалгалтын шударга шүүлттэй зиндаархаж чадахгүй юм. Харин Монголд яадаг бол?! Өнөөдөр Монголын 134 мянган оюутны хэд нь хуулийн сургуульд сурдаг бол? хэд нь шалгалт өгөх бол? хэд нь жинхнээсээ тэнцэх бол? Хэд нь жинхэнэ боловсрол олж авч байгаа бол? Энэ бүхэнд төрийн зохицуулалт хэрэгтэй юу?...
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“VERITAS (шударга үнэн) буюу АМЕРИКТ ХУУЛИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦСАН ТЭМДЭГЛЭЛ” номоос үзнэ үү?
Sunday, December 28, 2008
1911 оны 12 дүгээр сарын 29-нд Монголд юу болсон бэ?
1. Ариусал …
Үеийн үед өвөг дээдэс маань чулуунд хүслээ шингээж, овоо босгон хилээн тойруулдаг байжээ. Хил манасан овооны чулуундаа өвөг дээдэс минь эх орноо хайрлах, түүнийгээ ариун дагшин байлгах эрхэм сэтгэлээ үлдээж эрх чөлөөг бидэнд өвлүүлжээ. Чулуу бүхэнд нь эх орны амь шингэж, эх орончдын сэтгэл хоргодсон Монголдоо бид хайртай. Угшил нутаг Түшээт Хан аймгийн Зоригт вангийн хошууны Бүрэнгийн уулс, Хайрхан, Баян гүнээс миний эх орон эх орон эхэлдэг. Унтрашгүй тэмүүлэлт Монгол ахан дүүсийн минь зоримог харцнаас миний Монгол эхэлдэг. Анхны хайр, бороотой үдэш, гандмал навчис, яргуйн хөх туяанд ч эх орон гэрэлтдэг. Хаа сайгүй гэрэлттдэг гэрэл учраас тэр өглөө бүхэн нартай хамт манддаг юм. Эх орон гэрэлтэж байна !
2. Уриа
Эртний Персийн нэрт түүхч Рашид-Аддин: “Монгол аймгууд удам угсаагаа сайн мэддэг байжээ. Учир нь Монголчууд өвөг дээдсийнхээ угсаа удмыг нарийн чанд сахин баримталж, төрсөн хүүхэд болгоноо удам угсаатай нь танилцуулж сургадаг заншилтай байсан. Ийм учраас удам угсаагаа мэдэж явдаг Арабуудыг эс тооцвол Монголчуудаас өөр нэг ч аймаг улс ийм заншилтай байгаагүй юм“ хэмээн бичиж үлдээжээ. Чухамдаа “Эх орон” гэдэг эцэг өвгөдийн үеэс нааш үе улиран идээшиж дассан төрөлх нутаг, хэл, үндэсний соёл зан заншлаас эхлэх нийгэм эдийн засгийн болоод улс төрийн ойлголтыг багтаан агуулах уламжлалт сэтгэлгээ юм. Эрх чөлөөний хамгийн сайхан үр жимс нь зүрх сэтгэлдээ эх орноороо бахархаж түүнийхээ хөгжлийн төлөө өөрийгөө зориулах ард түмний сэтгэлийн гүнд ургадаг. Тийм ч учраас “Бахархлын хамгийн өргөн дэлгэр хэлбэр бол Үндэсний бахархал билээ”. /Шопенхауэр/ Ийнхүү үндэс удмаа сурвалжилж, овог шаштираа мэдэх нь эх оронч үзлийн эхлэл, эх оронч байхын босго буюу. Жил бүрийн 3-р сарын 1-ийг “Эх орончдын өдөр” болгохоор шийдвэрлэсэн нь эрхэм санаа юм. Үнэндээ манай Монголчууд найр наадамд хэт туйлширч, хавтгайруулан учир утгатай болоод учир утгагүй зугаа цэнгэлд хайран цагаа үрэх нь цөөнгүй. Гэвч “Эх орончдын өдөр” нь тэдгээр баяр ёслолын өдрүүдийн тэргүүн магнайд тэмдэглэгдэж утга төгөлдөр орших ёстой. Үе үеийн эрх чөлөөний тэмцэгч эх орончид, бидний өвөг дээдэс халуун цусаан асгаруулан мөнх хөх тэнгэрийн дор энэ эх орныхоо төлөө зүрх сэтгэлээрээ ноцож, амьдаралаараа бамбар хийн түүхэнд гэрэл нэмсээр ирсээн. Энэ ёслол бол зугаа цэнгэл, хоосон хийрхэлийн өдөр биш Монголын ард түмэн түүхэндээ гүн хүндэтгэл үзүүлж үндэстнийхээ эрдэнэ болсон эх орончдынхоо гавъяаг дээдэлж, хойч үеийнхээ үр ач нартаа үнэт сургамжаа өвлүүлэн үлдээх ариун ёслол байх учиртай. “Монгол хүн утга учиртай амьдарч, монгол улс үеийн үед оршин тогтнохын нэгэн баталгаа, үндэс тулгуур нь монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд суурилсан түүхэн мэдлэг, үндэсний ухамсар, эх оронч үзэл мөн“ гэж Н.Багабанди гуйн хэлснийг онцолмоор байна. Өнөөгийн залуусын цээжинд төрийн дуулал эгшиглэж өнгөрсөн эдүүгээг жишин, ирээдүйдээ сэтгэл хандуулан, цаг давчуу, зорилго эрмүүн алхаж явахад бас ч цөөнгүй зарим нь төрийн дууллын үг байтугай эх түүхээ умартан, олон ангит кинонд олон амжилт бүтээлээ золиослонхон, шөнө үдшийн цэнгүүнд цаг наргүй зугаацан, залуу халуун насаа үрж хожмын гэмшилд хальтирч байна. Ердөө л цөөхөн, буурай гэсэн тодотголоор өнөөдөр цоллуулсаар буй эх орон минь орчлонгийн алслагдан одсон цаг хугацаанд баатарлаг суугаар бичигдэж, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөөхийлгөж явсаан. Тэд маань Хаан завилгаатай, Хатан зохироотой домогт түүхийг бүтээсэн юм. “…Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таарна” хэмээн АНУ-н Ерөнхийлөгч Никсоны хэлсэнчлэн, өнгөрсөн түүхийнхээ цогшсон гэрэлд өнөөдөр бараадаж яваа Монголчууд ирээдүйн “хөгжлийн их гал”–ыг ноцоож цаашид тоо нь цөөн ч ухаан нь өндөр, эд нь бага ч чадал нь хүчирхэг гэгээрлийн түймрийг бадраагаасай.
Монголын түүхэнд товойн шалгарсан эрдэмт хөвүүн Анандын Амар Монгол улсын Ерөнхий сайдын алба хашиж байгаад 1939 оны 3-р сарын 6-нд баривчлагдахдаа: “Надад ийм аюултай мөндөр ирж ийм хүнд байдалтай болохыг нэгэнт мэдсэн... Би хэдийгээр шашин шүтлэгтэй боловч миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож тусгаар улс байгаасай хэмээн итгэдэг... Би улс орондоо хайртай. Би үүнийг өөрийн биеэр үзүүлсэн” хэмээн өчиж байлаа.
1941 оны 7-р сарын 10-нд Зөвлөлтөд түүнийг цаазаар авах ял оноон эцсийн үгээ хэл гэхэд А.Амар: “Том гүрэн жижиг улсыг колончлоод удирдагчийг нь баривчилдаг нь байнга л тохиолддог явдал. ЗХУ Монголд мөн л ингэж хандаж байдаг гэдгийн нэг том жишээ нь би өөрөө болоод байна” хэмээн юунаас ч эмээлгүй өчжээ. Тэрээр гуйвашгүй зүтгэлтэн, эх орноо гэсэн эрэлхэг хөвүүн байлаа. Бид тэрхүү “нэг том жишээ”-г мартах ёсгүй ээ. Жижиг улсын зовлон их ч, өс хонзонгоо авъя гэж хэлсэнгүй, гагцхүү тийм эрэлхэг зоригтой, эх орондоо үнэнч мянга мянган охид хөвгүүдийнхээ хүчээр бид өдий зэрэгтэй яваагаа л мартаж боломгүй ээ. “Үхлийн ял сонсож байсан тэр хүмүүс үндэстний аугаа их төлөөлөгчид болох нь цөөнгүй” хэмээн Э.Ренаны хэлсэн үг тохиолдлынх биш ажээ. Ирээдүй сүмбэрлэх хөгжлийн галд цучил нэмэх элэг нэгт ахан дүүсээ, үндэс хийгээд үндэстнээ хайрлаж, хүн төрөлхтөний болоод өөрсдийн бүтээсэн түүхээс суралцъя, уулыг нурааж, усыг эргүүлэх хүч чадлаа зорилготой амьдралд итгэл дүүрэн зориулъя!
1.Хорьдугаар зууны эхлэл хийгээд Эх орончид
Хүн хөлөөрөө эх орныхоо шороонд шигдэн ургах ёстой, харин нүд нь бүх дэлхийг харж байг.
Д.Сантаяана...
Ойрноос борооны үүл хурмаар аядах ч ган гачиг тайлагдалгүй уджээ. /1901,1903,1904 онуудад Монгол орныг өргөн хамарсан их ган болжээ/ Улайсч хөлөрсөн наран үүлгүй шахам тэнгэрийн гүнээс өвсний ёзоорыг шарлатал нь жигнэж хүн малыг нозооруулам төөнөнө. Өргөн уудамхан талд агь гангын үнэрт хэсүүчлэх хуурай шаргал салхи үес үесхэн сэвэлзэхэд ган тайлагдахыг царайчилж, хур бороо горилсон малчин ардын сэтгэл байгаль ертөнцийнхөө аясыг даган ундуйцана. Гэвч тэдний “жинхэнэ зовлон”-гийн дэргэд хэдэн жил дараалах ган гачиг юу ч биш байлаа. Зүрх сэтгэл, оюун бодлынх нь хязгаарт ямар ч үнээр болов эдгээх сэтгэлийн шаналан оршино. Тэр зовлон бол “Харийн дарлалыг устгаж, улс орноо тусгаар тогтнуулж, ардын эрх чөлөөгөө олж, улс шиг улсаа бадрааж, хэдэн зууны өмнө түүхийн хуудаснаа алтан үсгээр гэрэлтэх гавъяаг байгуулж төр улсаа төвхөнүүлж явсан өвөг дээдсийнхээ өв их сан, баялаг уламжлалаа сэргээхийн хүслэн, зохируулахын зорилго билээ”. Эх орны эгэл чулуу, ус мөрөн, хөрс шороо, мөнх хөх тэнгэр, намхан бор толгод, хүлгийн дэлэнд шингэсэн тэр нандин хүсэл бүхнээ хамгаалахын мөрөөдөлд Монгол улс шаналж байсан юм. Чухамдаа Эх орондоо учирсан шархыг ард түмний хэлтэрхий хэн нь ч гэсэн зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч байдаг болохоор тэд ийнхүү шаналж байлаа. Энэ үе бол Манж чин улсын Бадаргуулт Төрийн 26-р он, Нийтийн тооллын 1900 он бөгөөд Хүн төрөлхтний түүхийг донсолгосон Хорьдугаар зууныг туулах түүхэн мөчлөгт ирээд байв. Ард түмэн түүхээ бүтээдэгийн язгуураар энэ зуунд Монголчуудын орших, эс оршихуйн орчин үеийн тэмцэл сонгодог утгаараа өрнөсөн юм. 1900 онд Хаант Орос улст монголын элч хоёронтаа тусламж гуйх бичиг хүргэв. Да лам Бадамдорж, дончир лам Цэрэн-Очир нар их хүрээнээс сэм одож Петербургт Оросын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа, Түшээт хан аймгийн ван Цэрэнбаавайн хошуунд феодалын дарлалыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн өрнөж, Засагт хан аймгийн Луу жанжин гүний хошууны Энхтайван гэгч Улиастайн 2000 цэргийн бослого толгойлж, хорьдугаар зууны монголын эх орончдын ууган хөдөлгөөнийг эхлүүллээ. Монголын ард түмний хатан зориг ч ундарсаар...Энэ нь цааш өргөжин тэлсээр “Их монгол” нэрт Шаравжамцын түрүүлсэн 1911 оны Богдын наадмын үеэр Богд тэргүүтэй засаг төрийн томоохон ноёд лам нарын 18 хүн Богд хаан ууланд сэм цугларч, нууц хуралдаан хийжээ. Уг хуралдаанаар Монголыг Манжаас тусгаарлах, энэ хэрэгт Орос улсаас тусламж гуйх, Богд хаант улсыг байгуулах зэргийг хэлэлцээд тусламж гуйх төлөөлөгчөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар сонгогдов. Тэд мөн оны 7-р сарын 29-нд Их хүрээнээс нууцаар мордож 8-р сарын 15-нд Петербургт очжээ. 1911 оны 10-р сарын 11-нд Хятадад Сунь Ят Сений удирдсан “Шанхайн хувьсгал” гарч Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсыг байгуулах шийдвэр зарлагдан Манжийн төр нурж буй энэ зуур Монголд тусгаар тогтнолоо сэргээх эх орончдын ариун үйл дүрэлзэж байлаа. Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар /ХХБХТЕШГ/ гэгчийг 1911оны 11сарын 30-нд Түшээт хан аймгийн чуулган дарга улсын түшээ гүн Чагдаржаваар толгойлуулан, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд нарын Долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тэдний хамгийн эхний алхам бол Их хүрээн дэх Манж Чингийн эрхшээлийг унаган Монголын төр улсыг сэргээх явдлыг бэлтгэн зохион байгуулах үйлс байв. Ер нь өвөг дээдэс маань зорилгодоо хүрэхийн тулд нарийн нандин арга, овжин ухаан, аян шалтгийг гарамгай олдог байсан түүхтэй. Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар байгуулагдмагцаа Жибзундамба хутагтын Лүндэнг Өвөр монголын засаг ноёд, Барга, Алаша, Хөх нуурын Монголчуудад яаралтай дамжуулахдаа, Жибзундамба хутагтыг Хаан ширээнд өргөмжлөх гэж байгааг нэгэн зэрэг мэдэгдэж юуны урьд Халхын Дөрвөн аймгаас нэжгээд мянган цэрэг дайчлах тушаал гаргажээ. Ингээд хоёрхон хоногийн дотор хүрээний ойр хошуудаас 500 орчим цэрэг Түшээт хан аймгийн Жанжин Ханддоржийн шууд мэдэлд цугларлаа. Гэсэн ч тэд шууд зэвсэг хэрэглэхийг урьтал болголгүйгээр цугларсан цэргүүдээр Манжийн эзэн хааныг хамгаалуулах зорилготой мэтээр Хүрээний Манж сайд Сань До-д хуурмаглан мэдэгдэхдээ:
"Сонсвоос дотоод олон мужууд тусгай улс болсон бөгөөд Гамин цэргүүд Монгол орныг самууруулж халдахыг хүсч буй хэмээнэ. Манай халхын Монголчууд Чин улсын хишгийг хоёр зуу илүү он болтол эдэлсний тулд, суусаар үзэхэд сэтгэл дүвтэхгүй. Иймд манай Богд Жибзундамба дөрвөн аймгаас дөрвөн мянган морьт цэрэг татаж Бээжинд орж Дайчин улсын Хааныг хамгаалахаар тогтсон тул цалин, хэрэглэл, буу зэвсгийг тоо ёсоор олгомуу. Тухайн хариуг энэ өдрийн гурван цагийн дотор илэрхий тодорхой өгмүү” гэжээ. Тэгэхэд Сань До бичгийг хүлээн аваад Их хүрээний Монгол сайдтай уулзах гэтэл элдэв шалтаг заагаад төлөвлөсний дагуу албаар уулзаагүй байна. Сань До яах учраа ологүй яамандаа сууж байтал хэдэн Монгол лам, ноёдын хамтаар Жибзундамба хутагтын зарлигаар ирлээ хэмээгээд Сань До сайдад: “Энэ өдөр мэдүүлсэн өргөдлийн хариуг одоо болтол тушаасангүйг үзвээс зөвшөөрхөд бэрх хэмээн татгалзах болов уу? Иймд Монголчууд бүх газар орноо өөрсдөө хамгаалж, Бүрэн эрхт Их Монгол улсыг байгуулж, Богд Жибзундамыг Хаан болгон өргөмжлөхөөр тогтжээ” гэж мэдэгээд, түүнийг харъяат албаны хүмүүсээ авч, маргааш нь хилээс гарч явахыг шаардсан байна.Ийнхүү Монголын нийгмийн янз бүрийн анги давхрагын дэвшилтэт эх оронч хүчин Манжийн ноёрхлыг түлхэн унагааж, Монгол үндэстний улсыг байгуулах эрх чөлөөний тэмцэлд нэгдэн боссоны дүнд мөн өдрийн 19 цагт Их хүрээн дэх Чин улсын сүүлчийн Сайд Сань До-г гурав хоногийн дотор хилээс гарах шаардлага тавилаа. Тэр даруйдаа “Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг” гаргаж, гудамж, зах зээлийн газраар нааж зарласан байна. Ингээд 12-р сарын 3-нд Манж Чин улсын “Хэвт ёс”-ны тооллыг халж Монголын 12 жилийн цаг тоог баримтлан “Цагаагчин гахай жил” хэмээн нэрийдэв. Ийнхүү 1911 оны 12-р сарын 29-нд Олноо өргөгдсөн Богд хаант Mонгол улс байгуулагдлаа. Нэгэн цагт ертөнцийн дайтыг ирт сэлмийн тохилт, эмээлт морины давхилаар нумлаж асан Монголчуудын тэнгэрт “төрийн од” эргэн гийж 200 илүү он ноёрхсон харийн дарлалаас ангижирсан бөлгөө. Хэдийгээр арайхан олон улсад хүчин төгөлдөр зөвшөөрөгдөөгүй цаг зуурын шинжтэй байсан энэхүү эрх чөлөө нь өнө эртний түүхтэй Монгол нутгийн ариун голомтонд төр улсаа төвхөнүүлэн, эх орноо хайрлан хамгаалах сэтгэлийн үндсийг сэргээж, итгэлийн галыг ноцоож хойч үеэ гийгүүлсэн юм. Нэгэн сонирхолтой баримт сөхөхөд: Баруун өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах цэргийг захирах сайд гүн Сономдоржоос 1913 оны Наймдугаар сарын 6-нд Богд хаанд ийнхүү өргөн мэдүүлжээ :
“Зарлигийг дагаж өмнө хязгаарыг сэргийлэн хамгаалах 4 дүгээр хорооны 100 цэрэг, нэмэн захируулсан 3 дугаар хорооны 65 цэрэг, орос багш Ихбаярын хамт ирсэн 8 цэрэг, их буу хамгаалж ирсэн 14 цэрэг, Улаанцав чуулганы Дөрвөд вангийн хошуу, Муу мянганы хошуу, Дархан чин вангий хошуудаас гаргасан тус бүр 20цэрэг, Богд эзний соёлд дагаар орж зүтгэе гэж тосон ирсэн 123 цэрэгтэй хамтарч нийт 370 цэргийн хүчээр Дархан чин вангийн хошууны “Бат хаалга” сүм хүртэл гамингуудтай байлдаж “Цагаан чулуут”, “Цэцэн” хэмээх газар очиж 5-р сарын 17-ны өдрий могой цагт гэнэт өмнө зүгээс 2000 орчим гамин цэрэг халдаж ирсэнд манай цэргүүд гамин цэргүүдтэй нар шингэтэл байлдаж ихэнхийг алж маргааш нь дахин байлдаж үд болоход гамин цэрэг буруулан зугтаж одов. Ингэж уг үүргээ гүйцэтгээд “Амгалант довон” гэдэг газар буудаллаж цэргээн тоолж үзэхэд Монголын 370 цэргээс 3 цэрэг амь эрсдэж нэг шархадсан байхад гамингийн 2000 орчим цэргээс 800 гаруй нь тулалдааны талбарт алагджээ” хэмээн бичжээ. Тэнд гайхмаар баатарлаг тулалдаан болжээ! Өөрийнхөө хүчнээс 5 дахин илүү дайсны халдагчдийг хиар цохисон Монгол цэргүүд зөвхөн 1913 он гэхэд Хятадын цэрэгтэй байлдсаар 60 гаруй удаагийн тулалдаанд дайсныг ялж зөвхөн “Дархан уул”-ын хавьд Хятад цэргүүдийг бут ниргэж их буу 1, их бууны сум 304, пулемёт 1, пулемётны сум 5000, синсали буу 101, сум 150000, сэлэм 421, майхан 203, шинель 1074-ийг олзлон эх орондоо халдан довтлогчдод үхлийн цохилт ч өгсөөр байлаа. Дээрхи тулалдаануудыг гарамгай удирдсан Л.Сумъяагийн байгуулсан гавъяаг Богд хаан тухай бүр хүндээр шагнаж байсан бөгөөд ард түмэнд “Сумъяа Бэйс” хэмээх нэр ийнхүү алдаршсан юм. Эрмэг зоригтой, цөөхөн ч гэсэн баатарлаг цэрэг эрсийн өвөг дээдэс нь болох 13-р зууны Их Монголчууд 1235 онд Өмнөд Сүн улсад дайлаар мордож Хувилай хаан 1271 онд Юань гүрнийг үүсгэх хүртэл 35 жил үргэлжилсэн их дайнд үндсэн 100 мянга орчим цэрэгтэйгээр Хятадын 30 гаруй сая хүнийг устгаснаар Гиннесын номд 1991 онд тэмдэглэгджээ. “Их юмны үлдэц” дайчин удмынхан өөрсдийгөө хэн гэдгийг мартаагүй бололтой. Хожим нь 1921 оны 3-р сарын 18-нд мөн л Хиагт хот дахь 10000 гамин цэргийг Монголын хагас мянга ч хүрэхгүй хөвгүүд очиж түйвээгээд тусгаар тогтнолоо сэргээж Ардынхаа хувьсгалыг тунхаглаж байлаа. Энд нүүдэлчин Монголчуудын дайсныхаа цусыг асгаруулах авъяасыг онцлох гэсэнгүй ээ. “Хүний сүрийг өндрөөр нь хэмждэггүй шиг, ард түмний сүрийг түүний тоогоор хэмждэггүй, цорын ганц хэмжүүр нь тэдний оюуны хөгжил болон ёс суртахууны түвшин, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр байдаг” хэмээн нэгэн сэтгэгч айлджээ.Тэгвэл ёс суртахууны чинад дахь хамгийн эрхэм зүйл нь төрж өссөн нутаг, өв соёлоо хайрлах түүнийгээ ариун нандин байлгах эрх чөлөөг эрхэмлэгч эх оронч үзэл билээ. Гагцхүү Хорьдугаар зууны Монголын түүхийг хувьсгалаар эхлүүлэгчдийн баатарлаг зориг нь эх оронч сэтгэлгээгээр хөвчрөгдөн төрөлх орон гэр, улс үндэстнээ хамгаалахад бүхий л хүч чадлаа зориулан ямар ч саад, хэдэн мянган бэрхшээлийг ч хага ярж чадах үндэсний тэмүүлэлт үзлийг нь өгүүлэх гэсэн юм. Тухайн цагтаа буурай бүдүүлгээрээ гоочлуулж өнчин ишиг шиг торойсон эх орон минь сэтгэл зүрхэндээ нүүгэлтсэн зовлонгийн бараан үүлийг хуу татаж намхан ч гэсэн тусгаар тогтнолынхоо овоог босгосон билээ
2. Эх орончдийн цуваа тасардаггүй, эх оронч сэтгэл мөхдөггүй
“Баатарлаг хүмүүсгүй орон азгүй” гэсэн үг нэгэн цагт сэтгэгчийн амнаас унажээ. Энэ үг унахдаа олон олон учрыг дагуулсан биз ээ. Харин бид азтай ! Бүр од нь гийж оч нь гэрэлтсэн ерөөлтэй улс. Орчлонгийн бүхэл бүтэн зуунуудыг өөрийнхөө түүхээр овоглуулсан шалмаг нүүдэлчдийн удам. Анхны төрт улс Хүннүгийн Модун Шаньюй үнэт зүйлсээ таягдан эх орныхоо сүр хүчийг өргөж, эрхий дарам газрыг бурхнаас ч харамлаж байсан гэдээг. Түүний түүхийг улбаалсан хэд хэдэн эзэнт гүрнүүд он цагийн уртад ээлжлэн төр барьсаар Хамаг Монголын эзэн, Хабулын удам, Есүхэйн хөвүүн Мянганы сод хүмүүн Тэмүүжин төрж анд Жамуухын хатуужуулснаар, ертөнцийг эзэлсэн баатар болсон юм. Их Монгол Гүрний эзэгнэл цаашлаад бага хаадын үе дуустал Монголчууд бид хэний ч өмнө өвдөг бохирч яваагүйг түүх гэрчилнэ. Чухамдаа Чин гүрний 200 гаруй жилийн ноёлолд л тэр эрхэм нандин чанартаа сэв суулгасан ч тэмцэн боссоор ирсээн. Чин гүрэнд өөрийн хүчгүйдээ бус зуурын эвгүйдээ автсан бөлгөө. Тэр бүх хугацаанд Монголчуудын зүрхэнд эх оронч үзлийн гал догширон, иссэн дарс мэт чангарсаар, гүн хөх утаагаа 20-р зууны эхдээр зад тургиж эхэллээ. Түүний үр дүнд 20-р зууны ууган эх орончид болох 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдан зохион байгуулагч Богд Жибзундамба тэргүүтэн гүн, ван, бэйл бэйс хэргэмтэнгүүд болох Чагдаржав, Ханддорж, Цэрэнчимэд, Намнансүрэн зэрэг олноо алдаршсан эх орончид тодорсон юм. Тэднийг залгамжлан 1921 оны Ардын хувьсгалыг амжилтанд хүргэгчдийн эгнээ болох Данзан, Бодоо, Сүхбаатар болон журмын олон нөхдийн нэр урсах бөгөөд “Цэцэг нуурын дугуйлан”-гийн Ард Аюуш ч зүй ёсоор дуурсагдана. Тэдний үеэс эхлэн 1990 он шахтал Оросын бодлогоор Монгол орон замнасан ч ард түмний зүрхэнд хоногшсон Догсом, Лосол, Дэмид, Гэндэн, Амар, Чойбалсан Самбуу, Цэдэнбал Лхагвасүрэн, Дандар, Олзвой гээд нэр нь үл дундрах эх орончдын цуваа үргэлжилнэ. Өнөөдрийн өндрөлгөөс хүмүүс эдгээр болон энд нэр дурьдагдаагүй хүмүүсийн хатан зоригийг бахдахаас гадна зарим нэгийг нь түүхэн шалгуураар шүүмжилж байна. Түүх түүхээрээ л үлддэгээс хойш тэдний эх орныхоо төлөө хийж бүтээж, тэмцэж ирснийг бас ч ойлгон тунгааж ухаарах хэрэгтэй. Цухас дурьдан буй эх орончдын нэр ч 1990 ээд оноос эхлэн цааш үргэлжилнэ. Ардчиллыг авчирсан хувьсгалчид эдүүгээ бидний дотор төр түмний хэрэгт зүтгэж байгаа тул тэдний гавъяаг дүгнэхээ түүх шарлатал хүлээзнэе. Гэхдээ үйл хэрэг мөнх учраас ардчилал авчирсан залуусаараа бид бахархах ёстой. Энэ орчлонд амьд явахад хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэж юу байдгийг хүн төрөлхтөн зөвхөн Ардчиллаас л асуудаг юм. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн Ардчиллыг авчирагсдын нэг С.Зоригийн хэлсэн үг, ”Улс төр, эдийн засгийн хүрээнд нэгэн зэрэг шилжилт хийх нь Азийн орнуудад тохирохгүй гэсэн хандлага түгээмэл байдаг. Бидний Монголчууд ийм ойлголтыг эвдэж, цогц өөрчлөлтийг эрчимтэй хэрэгжүүлж байна...” хэмээсэн үг нь Вашингтон пост сонины 1998 оны шилдэг ишлэлээр шалгарч байсан Ц.Элбэгдоржийн үйл хэрэг хийгээд эвийг эрхэмлэгч, чигт шударгууд зүтгэгч зарим хичээнгүй түшээд, ард түмний дуу хоолой болсон эгэл иргэний харцнаас өнөөдөр бид эх оронч хүний итгэлийн галыг олж харна. Нүргээн шуугиантай Хорьдугаар зуун Ленин, Муссолини, Мустафа, Троцкий, Рузвельт, Хитлер, Сталин, Чөрчилль, Мао Зэдүн, Никита Хрушев, Ким Ир Сэн, Хо Ши Мин, Фидель Кастро, Дэн Сяопин, Жон.Ф.Кеннеди, Мартин Лютер Кинг, Махатма Ганди гээд олон үндэстэн улсын нэр цуутай, цөөнгүй удирдагч, соён гэгээрүүлэгч, тэмцэгчид бас дарангуйлагчдыг төрүүлсэн. Эдний хувь заяанд шүтэгдэх ерөөл, хараагдах тавилан аль нь ч бий. Гэвч эдний ихэнх нь цаг үеийн олон янзын өнцөгт эх орончдын дүрээр илэрч байсан. Гэвч энд нэгэн зүйлийг онцлон хэлье ! Эх оронч үзлийн гол төлөөлөгчөөр хэн нэгэн удирдагч дарангуйлагчийг төсөөлдөг байсан, дайн дажинтай холбож хэт явцууруулж байсан өнгөрсөн зууны ойлголт түүх болон үлдлээ. Одоо шинэ үе эхэлж байна. Түүх соёл, уламжлалт ухаан, нутаг дэвсгэр, ард түмний нийтлэг үнэт зүйлсээс эх оронч үзэл төлөвших нь гарцаагүй бөгөөд одоо хүн бүрд эх оронч байх боломж, бас үүрэг улам бүр ихэсч байна.Хамгийн эрхэм зүйл юу вэ гэвэл ? Бурхан хэн нэгэнд “ Чи эх оронч болоод түүхийг эзэгнээд ир” гэж явуулдаггүй. Хүн бүхэнд эх оронч байж дэлхий ертөнцийн гялалзагч одон болох хувь тохиол хайрладаг. Эх орончид тусдаа төрдөггүй. Тэд өөрөө өөрийгөө төрүүлдэг. Тэднийг ард түмэн нь, цаг хугацаа нь, зүрх сэтгэл нь, өөдрөг том зорилго нь, бас хүн чанар нь төрүүлдэг юм. “Хүнд нөхцөл байдалд ард түмнийг баатарлаг явдал аварч болох ч, өдөр тутам өчүүхэн жижиг сайн үйлс бүтээгчдийн цогц л түүний сүрийг тоодорхойлж байдаг” хэмээн Г.Лебоны өгүүлсэн туйлаас үнээн.
Шударга ёсны нар тусаж, Үнэний гэрэл гэрэлтэж, Хүнийг хайрлахын цэцэг дэлбээлж, эх түүхээ мэдэхийн саран гийсэн, эрх чөлөө ардчиллын салхи сэвэлзсэн, ухаарал гэгээрлийн одод сувдарч, итгэл бишрэлийн мод ургасан эгэл гоо үзэсгэлэнгээр сэтгэлийнхээ гүн дэх Эзэнт улсаа гоёж, нуран унашгүй оюунлаг цамхаг барьснаар чиний зүрх эх орончийн цохилтоор цохилно. Тийнхүү эх орноо хайрлах мэдрэмж эхэлнэ. Хэлж чадах зоригтой, хийж чадах тууштай, итгэж чадах сэтгэлтэй, Зорилго дүүрэн өөдрөг амьралаар өөрийгөө тойруулан амьдарч чадвал энэ бол эх оронч хүний хувь заяа. Зөвхөн амьдрах ч бус түүхийн шаргал хуудаснаа, ард түмний зүрх сэтгэлнээ домог болон гэрэлтэх хувь тохиол юм. Заримдаа түүх гуйвна. Өнөөдөр шүтээн байсан эрдэнэ маргааш адгийн зүйлд тооцогдож магадгүй нөгөөдөр бурхан мэт тахигдана. Улиран одох цаг хугацааны араншинд хүмүүний амьдралын ээдрээ нугачаанд сэтгэл зүрх бүү хэл, орчлон хорвоо ч орвонгоороо өөрчлөгдөж байдаг. Гэвч гуйвашгүй нэгэн түүх бий. Тэр түүхийг өгүүлэгч нь ард түмэн юм. Ард түмний зүрх сэтгэлд батарлаг үйл, шударга үзэл, оночтой, голчтой, ариун үйл хэргээрээ мөнхрөгсөд бол жинхэнэ эх орончид юм. Тиймээс эх оронч үзэл хэзээ ч мөхдөггүй билээ.
3.“Эх орогногчдыг бус эх орончдыг овоглохын тулд эх оронч үзэл хэрэгтэй байдаг”
Ард түмэн харахгүй байж болно, гэвч тэд ямагт мэдэрч байдаг.
Д.Харрингтон
Тодорхой бие хүмүүс ёс суртахууны хувьд ялзарч болдог ч харин ард түмний хувьд бол хэзээ ч үгүй. Тийм ч учраас жинхэнэ эх орончид ард түмний гүнд нь байж тэдэнд ойр хандаж чаддаг.Тэгвэл жинхэнэ эх оронч гэж хэнийг хэлэх вэ? Тийм хүнд эх оронч үзэл, эх оронч ухамсар, эх оронч итгэл үнэмшил, үйл хэрэг цогцолсон байдаг юм. Нэгэн цагт Авраам Линколин Алдарт Геттисбергийн үгэндээ: “Ард түмний төрүүлсэн, ард түмний төлөөх, ард түмний засаг газрын хөрснөөс арчигдах ёсгүй “ хэмээсэнчлэн “Ард түмний дундаас ард түмний сэтгэлийн гүнээс ундран гарсан эх оронч үзэл ард түмний ой ухаанаас мартагдах ёсгүй юм”. Эх оронч үзэл бол өнгөрсний тусгал, Үндэстний ой ухааны санамж дурдатгал хэдий ч түүнээс ирээдүйн төсөөллийг ургуулж, хойшдын зорилтоо тодорхойлдог нь оюун билэгт хүний ухааны гайхамшиг билээ. Яагаад эх оронч үзэл хэрэгтэй вэ? Хэдэн жилийн өмнө Монголд, “Та өөрөөсөө урагш хэдэн үеэ нэрлэж чадах вэ? гэсэн социологийн асуултанд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 75 хувь нь ердөө л 1-3 үеэ мэднэ гэж хариулжээ. Энэ юу гэсэн үг вэ? Уламжлал соёлоо гадарлахгүй, өвөг эцгийнхээ нэрийг ч мэдэхгүй иргэд төрөн гарахыг хэлж байна. Түүх соёлоо мэдэхгүй хоосон сүржигнэгчийг эх оронч бус “эх орогногч” гэлтэй. Тиймээс “Эх орогногчдыг бус эх орончдыг овоглохын тулд эх оронч үзэл хэрэгтэй байдаг”. Эх оронч байх гэдгийг цэрэгт мордох, улс төрд зүтгэх мэтээр хязгаарлаж болохгүй. Эх орон гэдэг ээжийн саяхан чанасан цайнаас амтагдаж, аавын дөнгөж өгүүлсэн сургаалиас мэдрэгдэж, амрагийн уруул, дүүгийн гэгээн хүслээс эхэлдэг.
Эх оронч байна гэдэг бусдыг гайхшруулсан баатарлаг үйл бүтээхдээ биш өдөр тутам шинийг эрэлхийлж, өөрийнхөө ирээдүйд үнэнч зүтгэж, цаг хугацааг бяцхан ч гэсэн амжилтаар дүүргэж, сайн сайхныг бусдад хүссэн эгэл жирийн өглөөнөөс эхлэнэ. Чухамдаа эх орон нар мандахад ургаж үдэш нь ододтой хамт түгдэг. Эх орон эрх чөлөөтэй хамт, энэрэл хайртай хамт өглөө бүхэн эхэлдэг. Хэний ч хоолойгоор ямар ч хэлээр сонссон энэ үг аз жаргал мэт сонсогдоно. Ингэж эх орончдоор цаг хугацаа дүүрдэг билээ.
Өнөөдөр!
Залуучуудын цөөнгүй хэсэг эх оронч ухамсраар цангаж зорилгогүй амьдарч, амар хялбар ахуйд дурлаж, эх оронч үзлийн төлөвшилт ганхмал байгаа нь эх түүхийн мэдлэг буурайдаж өнгөрсөн одоо ирээдүйн залгамж холбоонд уламжлалт соёл ховордож байгаагийн учир юм. Энд улс төр, эдийн засгийн хамааралтай, зохион байгуулалтын шинжтэй дорвитой алхмууд үгүйлэгдэж байна.
Эх оронч үзэл батжин төлөвшсөнөөрөө хувь хүний болоод нийт улс оронд хэрэгтэй амин чухал үйлсэд тус дэмээ өгнө. Даяаршиж буй эрин үед түүхээ сурталчилж боловсролын нийт тогтолцоонд өргөнөөр нэвтрүүлэх нь юунаас ч чухал байна. “Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хурааж чадна. Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ. Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ” хэмээн Домогт Жанжин маань өгүүлсэнчлэн өнөөдөр Монгол эх оронд маань эвлэрэл, нэгэн чигт санаа, нэгэн үзүүрт сэтгэл юу юунаас илүү үгүйлэгдэнэ. Атаа хорсол, нутгархалын хэнээ, өсчирхөлийн өвчин, намчирхалын тахал бидэнд хэрэггүй. Монголыг минь мөнх хөх тэнгэр ямагт ивээх болтугай.
2005 оны 2 сар
С.Эрдэнэболд
Monday, December 22, 2008
Америкт Хуулийн Сургуульд Суралцсан Тэмдэглэл-3
“IRAC” загварБичгийн шалгалтын хамгийн түгээмэл хэлбэр бол оюутанд ямар нэгэн кэйс буюу шийдэл өгөн тухайн өгөгдөлд хууль эрх зүйн талаас нь дүн шинжилгээ хийлгэх явдал юм. Жишээ нь, Эрүүгийн хуулийн бичгийн шалгалтанд хэд хэдэн хэсгээс бүрдэх фактыг танилцуулаад оюутнаар ямар төрлийн гэмт хэргүүд үйлдэгдэж болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох боломжтойг тодорхойлох даалгавар өгдөг.
Зарим тохиолдолд тодорхой төрлийн гэмт хэргийг үйлдэгдсэн эсэх тал дээр хэсэгчлэн дүн шинжилгээ хийх даалгавар ч өгөгдөнө. Ер нь IRAC загвар нь оюутны нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх чадварыг сорьдог.
Энэ загвар бол АНУ-ын хуулийн сургуульд бодлого бодох үндсэн аргачлал болдог. “IRAC” гэдэг үг нь товчилсон дөрвөн үгийн эхний үсгүүдийн нийлбэр юм. Товч утгаара бол,
Issue буюу асуулт,
Rule буюу хууль дүрэм,
Application /analysis/ буюу фактанд дүн шинжилгээ хийх
Conclusion болон дүгнэлт гэсэн дөрвөл үг юм.
Issue
Индианагийн Их Сургуулийн хуулийн профессоруудын тодорхойлж байгаагаар мөн, ном сурах бичгүүдэд өгүүлснээр бол АНУ-ын хуулийн бүх Их сургуулиудын стандарт, зонхилох хичээлүүдийн чиглэл ижил гэдгийг ойлгож авав. Дэлхийд домог болсон Харвард, Иель, Принстон, Берклигийн хуулийн сургуулиудад яг нэг төрлийн кейсүүд дээр анализ хийж мэтгэлцээн өрнөдөг байна. Сургууль бүр өөр өөр сурах бичиг хэрэглэдэггүй. Нэгдсэн улсын хууль эрх зүйн хөгжил, түүхэн шалгуураар давж ирсэн тодорхой кейсүүд дээр тулгуурласан сурах бичгүүд орон даяар хэдэн зуун мянган хувиар хэвлэгддэг байна. Түүхэн туршлагыг орон даяар нэг стандартаар хэвшүүлсэн учраас IRAC загвар нь тэрхүү стандартын нэг болсон бүхий л хуулийн сургуулиудын шалгалтын загвар юм.
Монголд хуулийн сургуульд сурч байхад аливаа нэгэн шалгалт дээр буюу кейс бодолт дээр голдуу кейсийн үйл явдал фактыг өгүүлээд тодорхой асуултуудыг асууж түүнд оюутан хариулах замаар шалгалт өрнөдөг. Харин IRAC загварын эхний үг болох ISSUE гэсэн хэсэгт профессорын зүгээс өгсөн кейсийг уншиж үзээд асуултыг өөрөө өөртөө тавих хэрэгтэй болдог. Шалгалтанд голдуу факт өгүүлэх буюу чиглүүлсэн асуултыг тэр болгон тавьдаггүй. Ийм учраас ISSUE гэсэн хэсэг буюу фактыг нийтэд нь уншаад тэндээс өөрийнхөө хариулт болгох, шийдлийн эцсийн үр дүнг тодорхойлох боломжтой асуултыг асууна гэдэг нь хамгийн чухал агаад хамгийн хэцүү нь. Хэрвээ асуултыг буруу тавих буюу кейсээ ойлгоогүй бол бодлого бүхэлдээ буруудна гэсэн үг.
Rules
Энэ хэсэгт та тухайн бодож буй кейстээ ашиглах эрх зүйн сурвалжуудаа тодорхой жагсаан бичих хэрэгтэй болдог. Жишээ нь Үндсэн хуулийн эрх зүйн нэгэн төрлийн бодлого бодох ёстой боллоо гэж бодъё. Энэ тохиолдолд RULE гэсэн хэсэгт бодох гэж буйтай төсөөтэй, урьд өмнө шийдэгдсэн хэргүүдийн эрх зүйн сурвалж буюу шүүхийн прецедентийг “цэнхэр ном”-д заасан стандартын дагуу ишлэл зүүлт хэрэглэн бичих ёстой. Нийтийн эрх зүйн тогтолцооны тулгуур эрх зүйн сурвалж төсөөтэй шийдэгдсэн хэргүүдийн эх сурвалжаас гадна хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль дүрэм, тухайн муж улсын болон нэгдсэн улсын засгийн газруудын тогтоол шийдвэр гээд хэрэгт холбогдож үндэслэл гаргаж болохуйц ишлэлүүдийг энэ хэсэгт байрлуулдаг. Ер нь бол өрөөд тавьчихна гэсэн үг л дээ. Харин эдгээр хууль эрх зүйн эх сурвалж, дүрэм журмаа бодлогынхоо мөн чанар үндсэн аргументуудтай уяж өгөхийн тулд дараагийн хэсэгт шилжин “application” зарим тохиолдолд “analysis” гэж нэрлэгддэг хэсэгт анхаарлаа хандуулах ёстой.
Application
Энэ хэсэг бол IRAC загварын хамгийн гол амин сүнс оршдог чухал хэсэг юм. Эхний бүлэгт асуулт тавьж байсан “Issue” хэсэгт логиктой, эрх зүйн баталгаатай цогц гаргалгаа бүхий харилт өгч улмаар дүгнэлтэнд хүрэх хамгийн гол үйл явц нь энэ хэсэгт өрнөдөг. Хэргийг шийдэхийн тулд гарцаа байхгүй нэгэн үр дүнд хүрэх ёстой болно. Нэг бол асуултыг дэмжсэн, нөгөө бол няцаасан. Дундаж хариулт гэж байхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд шинэ санаа хувийн байр сууриа дэмжлэг байдлаар бичиж болно. Гагцхүү түүнийгээ эрх зүйн эх сурвалж, хуулийн заалтаар баталгаажуулах ёстой. Энэ тохиолдолд шалгалтын бодлогыг буюу хэргийг шийдэлд хүргэхийн тулд та өөрийн баримталж байгаа байр суурийн үндэслэл болсон фактуудыг Rule хэсэгт сонгон авсан хуулийн заалт, шүүхийн прецедентүүдээр баталгаажуулан хөдөлшгүй аргументаа гаргах ёстой болдог. Гол нь кейс бодоход үр дүн нь ямар байна гэхээс илүүтэйгээр ямар процесс, ямар арга замаар тухайн шийдэлд хүрснийг нь чухалчилдаг. Тиймээс зарим багш нар зөв хариулт шаардахаас илүүтэй, бодлого бодох аргачлалд хэрхэн суралцсаныг үнэлгээнийхээ гол шалгуур болгодог.
“appliсation” буюу “analysis” хэсгийг хоёр ангилна.
Нэгд, “Analysis” буюу үндсэн аргумент дэвшүүлэх гаргалгаа хийх.
Хоёрт, “Counter analysis” буюу өөрийн дэвшүүлж буй аргументын эсрэг талд буюу таны байр суурийг няцаах боломжтой ямар хувилбар байж болох вэ? Хэрвээ тийм бол ямар эрх зүйн эх сурвалж сөрөг аргументад чинь дэмжлэг, үндэслэл болж байгааг заавал дурьдах ёстой. Энэ нь оюутан зөвхөн нэг талыг харсан өрөөсгөл ойлголтод хэт автан туйлшрах замыг хааж, асуудалд тэнцвэртэй, уян хатан, хүлээцтэй хамгийн гол нь ухаалаг хандахад сургадаг байна. Аливаа кейсийн үр дүн бол сэтгэл хөдлөл хувь хүний үзэмжээс ангид хуулийн дагуу зөв логикийн зарчим дээр шийдэгдэж байхын тулд бодлого бодоходоо оюутан өөрийн шийдлийн эсрэг хоёрдагч байр суурийг тодотгох хэрэгтэй болдог. Магадгүй ийнхүү өөрийн аргументыг няцаасан сөрөг гаргалгаа дэвшүүлэх явцдаа өөрийн аргументад байсан алдааг илрүүлэн олох, үүгээр дамжаад өөрийн аргументаа улам боловсронгуй болгох бололцоог эрэлхийлэх боломж юм. Ер нь хуульч хүний ажлын талбар бол ард түмний дунд өрнөнө. Хуульч хүний нэгэн шийдэл, нэгэн бодол, байр суурийн ард бүхэл бүтэн хүний амь амьдрал, эд хөрөнгө, хувь заяаны дэнс дэнсэлж байдаг. Асуудалд нотолсон болон няцаасан хоёр талын аргументыг дэвшүүлсний дотроос аль нь эцсийн шийдэл байж болохыг “Conclusion” буюу дүгнэлт хэсэгт тайлбарлах ёстой.
Conclusion
Энэ хэсэгт бодлогын турш нийт задлан ялгал хийж, нотолгоо дэвшүүлсэн аргументаа, няцаалт аргументаас ямар байдлаар давуу талтайг нь дурьдаж, өөрийн шийдэл ямар процедураар батлагдаж байгааг тайлбарлана. Мэдээж батлагдсан буюу батлагдаагүйг нотлон өгүүлэхээс гадна гэмт хэргийн тухайд бол ялтай, ялгүй гэдгийг зааглан шийддэг шиг нэгэн утгат шийдлээ тодорхойлдог дүгнэлт хэсэг юм.
Sunday, December 21, 2008
Америкт Хуулийн Сургуульд Суралцсан Тэмдэглэл-2
LSAT “Хуулийн сургуулийн элсэлтийн хороо” буюу “Law School Аdmission Council” (LSAC) хэмээх байгууллага хуулийн сургуульд элсэх хүсэлтэй оюутнуудаас “Law School Admission Test” буюу “Хуулийн Сургуулийн Элсэлтийн Шалгалт”-ыг жилд дөрвөн удаа авдаг байна. 6, 10, 12, 2 дугаар саруудад зохиогддог энэхүү шалгалт нь элсэгчдийн унших чадвар, логик хийгээд үгзүйн чадварыг голчлон сорьдог бөгөөд 2007-2008 оны хичээлийн жилд л гэхэд АНУ-ын хэмжээнд 142,331 хүн дээрх шалгалтыг өгсөн байна. Энэ нь өмнөх жилийхээс даруй 1,6 хувиар өссөн үзүүлэлт юм. Шалгалт тус бүр нь 35 минут үргэлжлэх олон сонголтот хариулт бүхий таван хэсгээс бүрдэх буюу түүнээс гадна 35 минут үргэлжлэх бичлэгийн чадвар сорих хэсэгтэй.
Мэдээж олон сонголтот шалгалтыг шударга зохион байгуулах талаар сайтар бэлтгэсэн өрөө танхимд, өндөр хяналтын дор зохиодог.
Шалгалт нь дотроо логикийн сорилт, унших чадварын сорилт, аналитик сорилт, оноо өгөгддөггүй хэсэг, бичгийн хэсэг зэрэг үндсэн бүтэцтэй. Ихэнх хуулийн сургуулийн жишгийг харахад голдуу Америк оюутнаас дээрх шалгалтыг авдаг бөгөөд гадаад оюутнуудаас тэр бүр шаарддаггүйгээрээ онцлогтой.
Америкт Хуулийн Сургуульд Суралцсан Тэмдэглэл-1

Эртний Ромын домогт “Veritas” буюу “Шударга үнэний сахиусан тэнгэр”-ийн тухай өгүүлдэг. Түүнийг Грекийн домогт “Aletheia” хэмээдэг боловч орчин цагийн дэлхий ертөнцөд Veritas нэрээрээ алдаршжээ. Өдгөөгийн англи хэлэнд түүнийг “Goddess of truth” (шударга үнэний охин тэнгэр) гэх бөгөөд “Veritas” нь Эртний Ромын Ургацын бурхан болох “Saturn”-ий охин, ёс суртахууны бурхан болох “Virtue”-гийн ээж хэмээгдэн гоо үзэсгэлэнт охин тэнгэрийн дүрээр алдаршжээ.
АНУ, Европ гээд олон орны хууль эрх зүйн тогтолцоонд чин шударгын бэлгэдэл болдог энэ сахиусан тэнгэрийн хөшөө Канад улсын дээд шүүхийн ордны өмнө сүндэрлэн байдаг. Мөн Канадын цагдаа нар “Veritas” гэсэн бичээс бүхий тэмдэг зүүж явдаг юм билээ.
Шударга үнэний бэлгэдэл болсон энэ үг зөвхөн хууль зүйн ертөнцөд алдартай төдийгүй, ерөөс соёлт нийгмийн хүн бүрийн итгэл үнэмшил, үнэт зүйлсийн илэрхийлэл болдог. Алдарт Харвардын (Harvard university) Их Сургуулийн “motto” буюу уриа үг нь “VE’RI’TAS” бөгөөд шударга ёсыг илэрхийлэгч долоон үсгийг гурван хос болгож өөрсдийн сүлд тэмдэг болох бамбайн дээрээ бичсэн байдаг. Домогт Иелийн (Yale University) Их Сургуулийн уриа үгнээс та “шударга үнэний охин тэнгэр”-ийг харж болно. Тэд “Lux et Veritas” (light and truth) буюу “гэрэл гэгээ ба шударга үнэн” гэсэн үгийг сүлд болгожээ. Индианагийн (Indiana University) Их Сургуулийн уриа үг Иелийн Их Сургуулийнхтай ижил “Lux et Veritas” буюу “гэрэл гэгээ ба шударга үнэн” гэсэн үгээр илэрхийлэгддэг. Америкийн Хуулийн Сургуульд суралцсан тэмдэглэлээ миний бие “Veritas” гэж нэрлэхээр шийдсэн юм. Хуульчдын итгэл үнэмшлийн гэрэлт цамхаг ямагт шударга үнэний гэгээг түгээсэн цагт ардчилал биеллээ олдог бөлгөө.
Бидний Монголчуудын зорьж буй нийгэм, улс орны маань тогтолцоо, улс төр, эдийн засгийн эрүүл саруул өсөн дэвших бүхий л хандлага “шударга ёс”-ны буурин дээр сүндэрлэж байж сая, хүчирхэг, аз жаргалтай Монгол улс цогцлох юм. Монгол улсын хөгжил дэвшилд мэргэжил бүхэн, эх орноо гэсэн сэтгэл бүр үнэ цэнэтэй. Тэр дундаас эрх зүйн боловсролтой ард түмэн, хуульчдын шударга үнэнийг дээдэлсэн ёс суртахуун хамгаас эрхэм билээ.
Дэлхийн домогт Их сургууль бүхэн итгэл үнэмшлийнхээ охь болсон уриа үгийг тунхаглаж хэдэн зууны турш замнаж ирсэн байдаг. Манай улсын ууган Их сургууль Монгол Улсын Их Сургуулийн уриа үг: “Эрдмийн хэт цахивал, хөгжлийн гал бадармой” гэж тунхаглагдсан бөлгөө. Сайн сайхан амьдрал цогцлоож, үндэстнээрээ элбэг хангалуун, элэг бүтэн амьдрахуйн эхлэл нь эрдэм боловсролыг шүтсэн хөгжлийн зорилт билээ.
Зохиогч
Тал нутгийг айдас нөмрөв
Гурван жилийн өмнө, 2004 оны хавар, зуны турш Америкийн /Нью-Йоркийн/ хамгийн гүйлгээтэй номоор шалгарч, хэдэнтээ хэвлэгдэн, хэдэн сая хувиар зарагдаж байсан Жак Вэтэрфордын “ЧИНГИС ХААН БА ОРЧИН ЦАГИЙН ЕРТӨНЦ” - "Genghis khan and the Мaking of the modern world" хэмээх номын бүлгээс та бүхэнд толилуулж байна. Америкт төдийгүй дэлхий дахинд Монголыг маань маш гэрэл гэгээтэй, эрч хүчтэй талаас нь сурталчилсан энэхүү бүтээлийг америкт хэвлэгдэхээс өмнө, аль 5 жилийн өмнө Чингис хаан дээд сургуулийн хамт олон “Өнөөгийн дэлхий Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” нэрээр орчуулан Монгол уншигчиддаа хүргэж байсан юм. Зохиогч сүүлд Америкийн хэвлэлд гаргахдаа Монголд орчуулагдсан эх дээрээ нэлээд нэмж, засварлажээ.
Өдгөө та бүхэнд хүргэж буй энэхүү орчуулга бол тэрхүү нэмж баяжуулсан хувилбарынх нь юм. Үүнийг Вашингтон хот дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Г.Ганболд орчуулсан байна. Б.Номинчимэд
НЭГДҮЭЭР ХЭСЭГ
Тал нутгийг айдас нөмрөв1162-1206 онҮндэстэн! Ямар үндэстэн?Татар, хүннү, хятадууд уу ?Тэд шавьж лугаа шавнаТэднийг дуурсгах гэж түүхчид дэмий л хичээнэ. Өчнөөн олон хүн байгаа учраас нэмж хүн шаардагддаг энэ ертөнцийг хувь хүмүүс л дүүргэдэг
Хенри Дэвид Торау
1851 оны 5 дугаар сарын 1-ний тэмдэглэл.
Нөжирсөн цус
“Тэр нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай нэгэн аж”
Монголын нууц товчоо Монголчууд мянга мянган хотыг булаан эзэлсэн боловч Чингис хааны морилон очсон ганцхан хотыг л түүх дурсдаг аж. Ялах нь нэгэнт тодорхой болмогц хүлэг баатруудаа үлдсэн хэсгийг орхиод Чингис хаан зайдуу соргог газарт очиж, орд өргөөндөө тухална. 1220 оны луу жил Монголын их байлдан дагуулагч тогтсон заншлаа огоорон өдгөө цагийн Узбекстан буюу Хорезмын султаанд харьяалдаг шинэхэн эзлэгдсэн Бухаар хотын төвд морьт цэргээ тэргүүлэн орж очлоо. Нийслэл хот ч биш, арилжаа наймааны их хөлийн газар ч биш хэр нь бүх мусламан шашинты хувьд бахархал, гоё сайхны дээд хэмжээ хэмээгддэг Бухаар хот шашин номын төв байжээ. Байлдааны ажиллагааныхаа суртал нэвтрүүлгийн үнэ цэнийг бүрэн мэдэрдэг Чингис хаан хотын дааман хаалгаар сүр хүч дүүрэн нэвтэрч эгнэсэн модон байшингууд, наймаачдын лангууг өнгөрч хотын төвд чулуу, тоосгоор барьсан барилга руу очлоо. Цэрэг дайны түүхэнд хамгийн гэнэтийн гэж тооцогдох дайралтынхаа дараагаар тэр Бухаар хотод тийнхүү өөрийн биеэр орж очсон байлаа. Монгол нутгаас мордсон түүний цэргийн нэг хэсэг Султаант улсын хилийн хотуудыг довтлох зуурт өөр ямар ч цэргийн туулснаас хавьгүй хол зай болох говь цөл, уул нуруу, хээр тал хосолсон хоёр мянган бээрийг гаталж дайсны нутгийн гүнд огтын санаанд орохгүй зүгээс гэнэт гарч ирэхээр цэргийнхээ нөгөө хэсгийг тэр нууцаар илгээсэн байжээ. Худалдаачдын жин хөсөг туулахаас бэрхшээж олон зуун бээрийг тойрч явдаг Улаан цөл хэмээх Кизил Кумын зүгээс довтлохоор Чингис хаан төлөвлөсөн байлаа. Нутгийн нүүдэлчидтэй ойртон нөхөрлөсний хүчинд хад чулуу, говь цөлийн дундуур хэн ч үл мэдэх замаар цэргээ удирдан хөдөлгөж Амударьяа мөрний усаар ундаалдаг говийн баян бүрд дэх Бухаар хотод тажик буюу перс иргэд түлхүү суудаг бөгөөд тухайн үед ар араасаа солигдон өөрчлөгдсөн эзэнт улсуудын нэг шинэхэн байгуулагдсан Хорезмийн улсын энэ хотыг Турк аймаг захирдаг аж. Хорезмын султаан монгол худалдаачдыг тонон дээрэмдэж, энгийн худалдаа арилжаа хэлэцэхээр очсон монгол элч нарын нүүр царайг доромжлон тохуурхсан нь түүний хувьд үхлээ эрсэн алдаа болж Чингис хааныг хилэгнүүлэв. Албат харьяатыг нь дайрч довтолсон тухай сонссон Чингис хаан 60 орчим насыг туулсан хэдий ч хатуу сахилга, дайн тулалдаанд хатуужсан цэргээ аян дайны замд удирдан мордохоос огтхон ч халширсангүй. Түүхэнд тэмдэглэгдсэн нүсэр том, бараг бүх армийг бодоход монголчууд ачаа хөсөг дагуулахгүй хөнгөн шуурхай аялана. Тэд хүн малаа цангаалгүйгээр цөлийг гатлахын тулд хүйтний улирлыг хүлээнэ. Энэ үед хяруу унаж ногоо ургах нь агт морьдод хоол тэжээл болох төдийгүй цэргүүдэд нь хүнс хоол залгах ан гөрөө ч элбэгшинэ. Хэрэм бэхлэлтийг нураах цалгар удаан хөдөлгөөнтэй харвагч гэх мэт нүсэр хэрэгсэл ачиж явахын оронд монголчууд гарын доорхи зүйлээр хэрэгтэй бүхнийг барьж босгодог түргэн шуурхай хөдөлгөөнтэй инженерийн цэргийн хэсгийг авч явсан аж. Монголчууд цөлийг гаталмагц замд таарсан модыг цавчиж унагаад хэрмийг авирч давах шат, дүүгүүрийн машин гэх мэт довтлон дайрахад хэрэгтэй бүхнээ базааж авлаа. Цэргийн түрүүч цөлийг гаталмагц анхны жижиг суурингуудад хүрмэгц шуурхай давшиж явсан цэрэг хурдаа сааруулж, арилжаа наймаа хийж яваа худалдаачид мэт тайван байдлаар уртаас урт цуварч эхлэв. Хотын иргэд цэрэг ирэхийг анзаарч түгшүүрийн дэлдэхээс өмнө хотын тулж очив. Цөлийн зүгээс гэнэтхэн гарч ирсэн Чингис хаан Бухаарыг тэр дор нь довтолсонгүй. Довтолгоонд өртсөн хилийн суурингуудаас нэмэгдэл хүч ирэхгүйг мэдсэн түүнд айж түгшсэн олны сандрал, горьдлогыг ашиглан гайхшруулж удтал зовоох цаг хангалттай байлаа. Дайснаа сүрдүүлж тулалдаан эхлэхээс өмнө буулгаж авахад чиглэсэн түүний арга тун энгийн хэр нь үр дүнтэй байлаа. Ойр хавийн хэд хэдэн хотыг эзэлж авсанаар Бухаар хотыг чиглэж зугтаасан нутгийн иргэд хотыг дүүргээд зогсохгүй айдаст автуулна гэдгийг тэр мэдэж байлаа. Дайсны нутгийн гүнд гэнэт гарч ирсэн монголчууд хаант улсад айдас сандрал үүсгэж орхилоо. Персийн түүхч Ата Малик Жүвэйнийн бичсэнээр тал дүүрэн багшрах морьт цэрэг, шөнийн харанхуй мэт тэнгэрт босох тэдний тоос хотын иргэдийг ихэд сандрааж айдас түгшүүрт автуулав. Хотынхныг айлгаж сүрдүүлэхийн тулд Чингис хаан хоёр алхам хийлээ. Тэр дагаар орохыг ойр хавийн иргэдэд тулган шаардав. Шаардлагыг хүлээн авч бууж өгөгсдөд монголчууд өгөөмөр уучлал үзүүлнэ. Персийн түүхчийн өгүүлснээр дагаар орогсод айдас доромжлолоос ангижирч харин бууж өгөхөөс татгалзагчид хатуу ширүүн залхаалт амссан төдийгүй монголчууд тэднийг дараагийн тулалдаанд их бууны идэш болгохоор өмнөө гаргаад араас нь туулаа. Тэдний энэ арга Бухаар хотыг хамгаалж байсан туркчуудыг сандралд оруулж хотын хамгаалалтанд 500 цэрэг үлдээн хоёр түмэн цэрэг нь монголчуудыг ирэхээс өмнө зугтаж одоход хүргэв. Бэхлэлтийг орхиж одсон тэд зайдуухан газарт хүлээж байсан монголчуудын отолтонд орж цавчуулаад дуусав. Бухаар хотын энгийн иргэд хотынхоо хаалгыг дэлгэн бууж өгсөн боловч бэхлэлтийн зузаан хананд найдсан цөөн тооны цэрэг хориглон тулалдахаар зориг шулуудав. Чингис хаан байдлыг газар дээр нь үзэж хянуур шийдэхээр гэнэт хотод орж очсон нь тэр байжээ. Хотын төвд хүрч очсон тэр дагаар орсон хүмүүсийн хүсэлтийг ёсоор болгоод агт морьдоо тэжээхийг тэдэнд шаардав. Монгол цэрэгт тэдний агт морьдыг тэжээх нь эзлэгдсэн хотын оршин суугчид дагаар орсны илрэл бөгөөд хоол тэжээл хүлээж авсан Чингис хаан тэднийг өөрийн албатуудын нэгэн адил хамгаалж, удирдахаар амласан байна. Төв Азийг эзлэн дагаар оруулсан цагаасаа хойш 60 орчим настай Чингис хааныг дүрсэлсэн цөөн хэдэн тэмлэглэлийн нэг болох Жүвэйныг бодоход монголчуудад талтай бус, персийн өөр нэгэн түүхч Минхаш Аль Сиран Жизжааны түүнийг хүдэр том биетэй, нүүрэндээ шингэн буурал сахалтай, нэвт ширтсэн муурын нүдтэй, эрч хүчтэй, ухаалаг, ихийг ойлгодог хэр нь аюумшиг төрүүлсэн нэгэн хэмээн дүрсэлсэн байна. Араатан адил шийдэмгий, дайснаа хөсөр хаяж, болгоомжтой хянуур, хэрцгий, өөрөөсөө давуу хүчирхэг цэргийг бут цохин хотуудыг буулган авдаг зальжин биш аргынхаа ачаар Чингис хаан ид шид, хуурч мэхлэх чадвартай ад чөтгөрийг ч талдаа оруулсан юм хэмээжээ. Нүдээр үзсэн хүмүүс өгүүлэхдээ Чингис хаан Бухаар хотын төв дэх лалын сүмийн гадна очоод энэ хотын хамгийн том барилга болохоор султааны өргөө энэ мөн үү гэж асуугаад үгүй, сүм гэдгийг сонсмогц юу ч хэлсэнгүй. Дөрвөн зүгт тэнгэрийн хаяа тийш үргэлжлэх хөх тэнгэр хэмээх ганцхан бурхан шүтдэг монголчууд бүх дэлхийг захирдаг бурхан тэнгэр хоригдол юм уу, торонд орсон амьтан мэт ганц байшинд орших ёсгүй, түүний үгийг барьж номонд шингээж болохгүй гэж хэлснийг хотын иргэд нотолдог. Чингис хаан өөрт нь хандаж үг хэлэхийг төрлөх нутгийнхаа уулын задгай агаарт сонсдог бөгөөд тэрхүү зарлигийг нь дагаж нүсэр том хотууд суурин үндэстнүүдийг байлдан дагуулжээ. Том сүм рүү очихын тулд мориноосоо буусан Чингис хааны насандаа цорын ганц удаа сүмд орсон нь тэр ажгуу. Дотогш ормогц эрдэмтэд, түшмэдүүдэд хандан морио тэжээхийг тушаагаад дагаар орсон аливаа шашинтны нэгэн адил ивээлдээ авч хамгаалсан байна.Дараа нь тэр хотын 280 баяныг сүмд цуглуулаад хотод байж үзээгүй боловч хүний сэтгэл хөдлөл, баяр хөөрийг сайн ойлгож мэдэрдэг тэрбээр сүмийн өмнө цугласан олонд хандан үг хэлэхээр шатны гишгүүр өөд өгсөхдөө Бухаар хотын ихэс дээдсийн нүүр өөд харж хэлмэрчээрээ дамжуулан султааны болон тэдний үйлдсэн нүгэл, алдаа дутагдлыг хатуу анхааруулсан байна.Эдгээр алдааны төлөө цээрлэл үзэхээр жирийн иргэд бус, ихэс дээдэс та нар нүгэл үйлдээгүй бол бурхны шийдвэрээр би энд ирэхгүй байсан гээд баячуудыг тус бүр нэжгээд монгол цэрэгт хариуцуулан эд баялагаа авчирч тушаахыг даалгасан байна. Газар дээрхи эд баялагаа гаргаж өгөхийг бодоогүй тэднийг буруушааж монголчууд тэдний туслалцаагаагүй олох болно, харин нууж дарсан эд зүйлээ зааж өгөөд олоход нь туслахыг хатуу анхааруулсан байна.Хотыг нэгд нэггүй цөлбөн тоносны дараа цайзад хориглон тулалдсаар байсан турк цэргүүдийг довтлоход сая анхаарал хандуулж Бухаар, Самарканд зэрэг Дундад Аазийн хотожсон баянбүрдийн оршин суугчид монголчуудыг мэдэхгүй боловч олон зууны туршид ирээд явж оддог зэрлэгүүдийг олонтаа харсан билээ.Нүүдэлчин аймгийн цэрэг өмнө нь хичнээн зүрх зоригтой, сахилга баттай байсан ч хоол хүнс, унд усаа базаагаад нүсэр том хэрэмний цаана бэхлээд суусан хотын цэргүүдэд төдийлөн аюул учруулдаггүй байлаа.Бухаарын сайтар бэлтгэгдсэн мэргэжлийн цэрэгтэй монголчууд аль ч талаараа өрсөлдөх аргагүй байлаа. Монголчууд нум сумаар харвахдаа чадварлаг ч түүнийг хувь хүн өөрөө хийх буюу олж авдаг болохоор ур хийц, чанар нь харилцан адилгүй. Монгол аймгийн эрчүүд нь цэрэгт мордож, ар гэр, мал сүргээ өсгөж үржүүлэх амаргүй зорилт тэдний бэлтгэл сургуульд нөлөөлж хичнээн сахилгатай, шийдэмгий ч гэсэн сайтар шилж сонгогдсон Бухаарыг хамгаалагчдын адил мэргэжлийн бэлтгэлтэй байсангүй. Асар том чулуун хэрмэнд бэхлэн хориглосон цэргүүдийн хувьд давуутай тал нь нүүдэлчин аймгийн цэргүүд бүслэн байлдах нарийн төвөгтэй арга ажиллагааг эзэмшээгүй байсан боловч тэдэнд үзүүлэх зүйл Чингис хаанд байлаа. Эзлэгдсэн Бухаар хотынхон төдийгүй, дараагийн довтолгоонд өртөх нь нэгэнт тодорхой болсон холын Самарканд хотын иргэд, цэргүүдэд үлэмж давуу хүч чадлаа харуулахаар бодож тэр довтолгооныг төлөвлөсөн байжээ. Монгол цэргүүд бэхлэлтийг довтлохоор шинэхэн хийсэн хэрэгсэл болох дүүгүүр, харвагч, довтлогч арми олон зууны турш хэрэглэж ирсэн чулуу, гал чулуудагч төдийгүй, галтай шингэн бүхий торх, тэсрэх бодис, шатаагч шингэн бүхий савыг харвагч зэргийг тулалдаанд орууллаа. Тэд том хүрдэнд суурилуулсан олон тооны нум сум цайзыг хамгаалагчдад огтхон ч зай завсар өгөлгүй харвахаар урт шатаар авирч дээш гардаг хөдөлгөөнт цамхагийг олон хүний хүчээр түрж авчирлаа. Тэд ингэж агаарт харвахын сацуу цайзны ёроолыг хөндийлөн малтаж доогуур нь шургаж орохоор малтагчдыг оруулав. Агаарт, газар дээр болон газар доогуур техникийн хүч, давуу байдлаа харуулахын хамт Чингис хаан олзлогдогсдыг, зарим тохиолдолд цайзыг хаамгаалагчдын найз нөхдийг урагш тууж цайзны гаднах шуудууг амьд хүнээр дүүргэж дээгүүр нь тулалдааны зэвсэг техникээ олзлогдсон хүмүүсээр түрүүлж урагш давшуулсаар айдас сандралыг улам гааруулж чинээнд нь хүргэв.Монголчууд өөрсдийн харилцаа холбоотой олон орны зэр зэвсгийг зохион бүтээж хэрэглэдэг бөгөөд тэрхүү мэдлэг туршлагаа хуримтлуулснаар ямар ч нөхцөл байдалд байлдах дэлхийн хэмжээний зэр зэвсгийг хуримтлуулсан юм. Галладаг, тэсэрдэг зэвсгээрээ монголчууд хожмоо хүнд зэвсэг, их бууны эртний хэлбэрүүдийг тулалдааны талбарт туршиж байлаа. Жүвэйнийн өгүүлснээр бид уг үйл явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн орчин тойронд нь хичнээн их үймээн сандрал үүсч байсныг ойлгож болно.Хуйлран урсах улаан галтай зүйрлэм монголчуудын довтолгооны үеэр тэрхүү гал дотроос агаарт жадаар харвах бөгөөд Чингисийн цэргүүдийн догшин ширүүн дайралт, талын нүүдэлчдийн цахилах мэт их хурдыг нэн өндөр түвшинд хөгжсөн хятадын технологитой хослуулж байлаа. Дайсны явган цэргийн өөдөөс Чингис хааны түргэн шаламгай бөгөөд туршлага ихтэй морьт цэрэг дайрч орон бэхлэлтийг сэтэлж, хамгаалагчдыг нь айлгаж сүрдүүлэхээр шинэ маягаар харваж байлаа. Бэхлэлтийг хамгаалагчийг галт сум үхлийн бороо мэт хучих бөгөөд Жүвэйнийн хэлснээр бэхлэлтийг хамгаалагч Султааны цэрэг үхэл мөхлийн тэнгист өөрийн эрхгүй живлээ. Дайн бол өрсөлдөгч талуудын хоорондох уралдаан тэмцээн биш, нэг ард түмэн нөгөөгийнхөө эсрэг улангасан довтлох тэмцэл гэдгийг Чингис хаан ойлгож байсан юм. Дүрэм журмаар тоглох бус, харин дүрмийг зохиож эсрэг этгээддээ тулгаснаар ялж болно.Хагас дутуу ялна гэж байдаггүй. Бүрэн төгс, үгүйсгэхийн аргагүй ялна, эсвэл юу ч үгүй хоцорно. Энэ бол энхийн цагт хүмүүсийн хооронд үнэнч харьцааг үүсгэдэг цөөн тооны, гэхдээ хамгийн гол хэдэн зарчмыг тогтооход оршино. Эсэргүүцвэл ялагдана, чин шударгаар дагавал амь аврагдана. Бухаар хот бууж өгсөн төдийгүй, монголын цэргийн ажиллагааг нийслэл Самаркандад дуулгаж, улмаар арми нь бууж өгсөн учир хотыг довтолсон түүний дайралт амжилттай боллоо. Султаан зугтаж одсон бөгөөд монголын хүчирхэг цэрэг урагшилсаар байлаа. Чингис хаан цэргийнхээ гол хэсгийн хамтаар Афганистаны уулсыг давж Инду мөрнийг чиглэн давшихад өөр нэгэн хэсэг нь Каспийн тэнгисийг тойрч Оросыг зорилоо. Түүнээс хойш яг долоон зууны дараа 1920 онд Зөвлөлтийн цэрэг ортол Чингисийн удмын хаан, эмир Бухаар хотыг захирсан нь түүхэнд хамгийн урт хугацаагаар үргэлжилсэн нэгэн удмын захиргаа байлаа. Хүмүүсийн хүчийг болон техник хэрэгсэл ашиглах Чингис хааны туршлага мэдлэг бол 40 жил байнга дайтаж, тулалдсаны үр дүн байлаа. Цэрэг дайны тэрхүү туршлагыг албатуудаа зоригжуулан дагуулж дэлхийн хэмжээнд тулалдааны ажиллагааг зохион байгуулах урьд үзэгдээгүй чадварыг тэрээр амьдралынхаа аль нэгэн үед гэнэт олж авсангүй. Гэнэт ухаарч гэгээрсэн юмуу албан ёсны боловсролоор эзэмшсэнгүй. Харин байнгын хичээл зүтгэл, туршлага, хатуу дэг журамд суралцсан оюун ухаан, чиглэсэн зорилгынхоо хүчээр эзэмшсэн юм.Тэр Бухаарын эзэлсэн цэргүүдийнхээ ихэнхийг төрөхөөс ч өмнө тулалдаж эхэлсэн бөгөөд тулалдаан бүрт шинийг сурдаг байлаа. Дайсантай тулалдах бүртээ байдлааны аргад суралцаж , хүчээ зузаатгаж ирсэн тэр тэмцэх болгондоо байнга өөрчлөгдөж байдаг цэргийн тактиктаа шинэ санаа, стратеги, зэр зэвсэг олж нэг ижил аргаар хоёр дахин тулалддаггүй байлаа. Дэлхийн хамгийн хүчирхэг байлдан дагуулагч болох бяцхан хүүгийн түүх монголчууд Бухаарыг эзлэхээс нэгэн жарны тэртээ өнөөгийн Монгол улс хийгээд Сибирийн хилээс холгүй Евроазийн уудам нутгийн нэн аглаг газар эхэлсэн юм. Домог яривал захгүй их далайн хөвөөнд өтгөн ойгоор хучигдсан өндөр ууланд бөрт чоно гуа маралтай учирснаар монголчууд үүсч бий болсон түүхтэй. Монголчууд түүнийг нас нөгчихөд төрсөн газарт нь харийнхан очихыг чандлан хориглосноос бидэнд түүхэн тодорхойлолт байхгүй. Тэр нутгийн гол ус, уул нуруудын нэр түүхэн зохиолуудад ч үгүй бөгөөд орчин үеийн газрын зурагт хоорондоо ихээхэн зөрүүтэй тэмдэглэгдсэн байдаг. Төв болон Хойд Азийн тэгш өндөрлөгт оршдог Монгол оронд далай тэнгисийн эрэг хавийн хөндийнүүд, хөдөө аж ахуй эрхэлдэг Азийн орнуудад арвин хур хайрладаг Номхон далайн чийглэг, зөөлөн салхи ч хүрдэггүй ажээ. Харин баруун хүйноос үлээх хойд мөсөн туйлын хүйтэн салхи Монголын тэгш өндөрлөгийг нөмөрнө. Иймэрхүү салхи нутгийн хойд хэсгийн уулархаг газруудаар багахан хур буулгадаг ч говь буюу гаднынхан гоби хэмээдэг нутгийн өмнө талыг гандуу хуурай орхино. Хуурай халуун цаг агаартай говь багахан хур тундас унадаг хойд талын уулархаг хэсгийн хооронд үргэлжлэх уудам тал нутаг зун бороо орохоор ногоон хөнжил нөмөрнө. Чухамхүү энэ тал нутгаар зуны улиралд малчид шинэ соргог билчээр хайж нүүдэллэнэ. Далайн түвшингээс дээш 3000 метрт өргөгдсөн боловч монгол нутгийн Хэнтийн нуруу энэ гаригийн хамгийн эртний уулсаас бүрддэг. Тусгай багаж хэрэгсэлтэй авирдаг хурц шовх оройтой Гималайн залуу уулсыг бодоход сая сая жилийн салхинд элэгдсэн өнө эртний Хэнтийн нурууны уулсын цөөн хэдэн оргилоос бусдад зуны цагаар хаана нь ч гэсэн морьтой, хөсөг тэрэгтэй хялбархан гарч болно.Уулсын тойрсон тойром бүрдүүд өвлийн улиралд тас хөлдөж цас хунгарлан, ус хөлдсөн уулын суга, жалганууд алсаас мөсөн гол мэт харагдах бөгөөд зуны улиралд номин цэнхэр өнгөөр цайвалзах үзэсгэлэнт нуурууд болон хувирна.Урин хавартай золгож цөс мас хайлан тойром бүрдүүд холын уулсын хажуу бэлээр асар олон гол горхи үүсгэн урин зуны цагт маргад эрдэнийн өнгөт билчээр болох талыг чиглэж сад тавин урсана. Харин хур бороо хомс үед мөнөөх тал нутаг хэд хэдэн жилээр түлэгдсэн мэт бор өнгөтэй харагдана. Хэнтийн нуруунаас гадагш урсах голууд жижиг бөгөөд жилийн ихэнхи хугацаанд, тэр ч байтугай 5 дугаар сард хөлдүү байна Зузаан мөсөн дээгүүр морьтой хүмүүс, ачаа хөсөгтэй авто машин ч ажрахгүй зорчино. Тэдгээр жижиг гол горхи эрчээ аван урсах уудам тал хөндий Евроазийн янз бүрийн нутаг орныг зорих монголчуудын их хөлийн зам билээ. Энэхүү шимт билчээр өрнө зүгт Унгар, Болгар, дорно зүгт Солонгосын хойгийг халхлах далайн эргийн нарийхан уулсад саатахгүйн тулд Номхон далайд шүргэх Манжуурт хүрнэ. Говийн өмнө талаар тал нутаг аажим өргөгдсөөр Шар мөрний хавийн асар том тариалангийн талбайнуудтай холбогдон Азийн төвд хүрнэ. Намуухан үргэлжлэх тал нутагт цаг агаар хахир хатуу бөгөөд асар түргэн хувирч өөрчлөгдөнө. Хахир хатуу цаг ууртай энэ нутгийн хүн мал ч хүнд хэцүү цаг уурын сорилттой байнга тулгарна. Жилийн дөрвөн улирлыг Хэнтийн нуруунд ганцхан хоногт харж болно гэж монголчууд ярьдаг. 5 дугаар сард хүртэл морьдын хүзүүгээр татам цас хунгарласан байх нь элбэг. Онон мөрний хөвөөнд орших энэхүү нутагт хожим Чингис хаан болж тодрох жаалхүү мэндэлсэн юм. Үзэсгэлэн төгс байгальтай энэ нутагт 1262 он буюу дорнын тооллын морин жил, түүнийг мэндлэхээс ч өмнө хүний түүх бол цаг үргэлж хатуу ширүүн тэмцлийн түүх байсаар ирсэн ажгуу. Онон мөрнийг алсаас хараачлах зэлүүд халзан толгодын оройд бусдад хулгайлагдсан залуу бүсгүй Өүлүн өсч төрсөн гэрээсээ алс хол харь элгийнхний дунд анхны хүүхдээ төрүүлэхээр энэлэн шаналана. Энэ газар түүний гэр биш, эхнэрээ болгосон авааль нөхөр нь ч алга байлаа. Мэргид аймгийн Чилэдү гэгч идэр залуу дайчин эрийн гэргий болсон түүнийг тун саяхныг болтол огт өөр хувь тавилан хүлээж байлаа. Дорнод талын зүүн биеэр очсон тэр үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй гэгддэг Олхонууд аймгаас эхнэр буулгаж авсан байлаа. Талын нутгийн заншлаар залуу ирээдүйн эхнэр болох бүсгүйнхээ эцэг эхтэй ураг бололцохоор сүй тавьж, бэлэг өгөөд төрлөх гэртээ эхнэрээ авч очих хүртэл магадгүй хэдэн жилээр хадмындаа амьдарч ахуй амьдралд нь хамжилцана. Тэгээд хуримаа хийж гэрлэсэн шинэхэн хос маань залуу эрийн гэрт очихоор олон долоо хоног үргэлжлэх хол замд гарна. Монголын нууц товчоонд өгүүлснээр бүсгүй хар сарлаг хөллөсөн тэргэнд сууж эр нөхөр нь морьтойгоо хажууд нь явна. Өүлүн 16 орчим настай байсан болов уу. Тэд төдхөн талыг туулж Онон мөрнийг уруудсаар Мэргид аймгийн нутгийн захад орших ууланд дөхөж ирлээ. Уулын зэлүүд хөндийгөөр дахин хэдхэн хоног аялахад Мэргид аймгийн мал сүрэг тайван идээшлэх сэрмүүн билчээрт хүрэх байлаа.Үхэр тэрэгнийхээ урд талд суугаа залуу бүсгүй удахгүй хүч түрэн олзлож авснаар амьдралыг нь төдийгүй ертөнцийн түүхийг өөрчлөхөөр чимээ чагнан отох морьтныг анзаарсангүй.Шонхор шувуугаар ан гөрөө хийдэг орь ганц тэр морьтон ойролцоох хавцлын оройгоос Өүлүн Чилэдү хоёрыг сэмхэн ажиглан зогсоно. Үхэр тэрэгтэй Өүлүн түүнд шонхор шувуугаараа бариулах ямар ч ангаас илүү сонирхолтой байлаа.Тэр шинэхэн хосод харагдалгүй дороо эргэж хоёр дүүгээ хань татахаар гэрийн зүг давхиж одлоо. Эцэг эхэд нь сүй бэлэг өгч Өүлүн шиг бүсгүйг эхнэр болгоход ядуу, магадгүй, гэрлэх ёс заншлыг дагахыг хүсдэггүй тэр гөрөөчин эр тал нутгийнхны эхнэр болгох бүсгүйгээ хулгайлдаг ихэд дэлгэрсэн өөр нэгэн аргыг сонгохоор шийджээ. Ах дүү гурав ажиг сэжиг авалгүй тайван аажуухан урагшлах залуу хосын араас биеэ далдлан сэмхэн дагалаа. Морины хурдаар довтлон ирэх тэднийг харсан Чилэдү анхаарлыг нь сарниулж үхэр тэрэгнээс холдуулахын тулд салж давхилаа. Тэд ч түүний араас нэхлээ. Уулыг бэлээр нь тойрч давхиад эхнэртээ эргэн очихыг хичээсэн түүний оролдлого нутагтаа биш болохоор амар бүтэхгүй нь. Тэд түүнд хуурталгүй төдхөн буцаад ирнэ гэдгийг Өүлүн ч мэдэж байлаа. Арван хэдхэн настай залуухан боловч тэр эр нөхрөө амьд үлдээх боломж олгохын тулд өөрийгөө гаргуунд гаргахаар шийдэж зориг шулуудаа.Чилэдүтэй моринд нь сундлаад зугтсан ч удалгүй гүйцэгдэж хоёулаа алуулна. Харин Чилэдү ганцаараа зугтвал амь гарч магадгүй гэж Өүлүн бодлоо. Энэ бодлоо нөхөртөө хэлж хэрхэн зөвшөөрүүлсэн тухай Монголын нууц товчоонд бичихдээ амьд үлдвэл эхнэр болох хүн олдоно. Чи намайг бодож тэдний нэгнийг нь эхнэр болгон авч Өүлүн гэж нэрлээрэй гэж хэлээд цамцаа шалавхан тайлж өгөөд зугтахыг гуйлаа. Тэр цамцаа нүүрэнд нь нааж “үүнийг аваад үнэртэж намайг дурсаж яваарай гэж захисан ажээ. Тал нутгийнханд үнэр гэдэг өвөрмөц чухал ач холбогдолтой. Өөр орны хүмүүс уулзаж учрах, салж одохдоо бие биеэ тэвэрч үнсдэг бол талын малчид хацар дээр нь үнсэх мэт үнэрлэдэг. Үнэрлэх нь эцэг эх, үр хүүхдээ халамжлан энэрэх, сэтгэлтэй хос хайрлан дурлах гэхчилэн хүний сэтгэлийн олон өнгө аясыг илэрхийлдэг.Хүний халуун амьсгал, биеийн үнэрт сүнс нь оршдог гэлцдэг учир Өүлүн өөрийнхөө үнэр шингэсэн цамцыг тайлж нөхөртөө өгсөн нь хайр сэтгэлийн гүн утгатай илэрхийлэл байлаа.Тэр цагаас хойш амьдралын урт замыг туулсан Өүлүн анхны хайртыгаа дахин хэзээ ч хараагүй билээ. Өүлүний хувьд харьд олзлогдсон хувь тавилангаас илүү санаа зовох зүйл бол түүний нөхөр нь Сочигэл гэдэг эхнэр хүүхэдтэй нэгэн байжээ.Өүлүн гэр дотроо өөрийн гэсэн байр суурийг эзэлж авахыг чармайв. Аз тохиовол хоёр эхнэр бургасан хана, эсгий дээвэр, туургатай тус тустаа гэрт амьдрах боловч байнга л нэг дор хамтдаа байх болно. Зуны дэлгэр цагт мал сүрэг тайван идээшлэн тарга хүч авах хаашаа ч харсан зах хязгааргүй мэт үргэлжлэх уудам тал нутагт төрж өссөн Өүлүн идээ цагаа элбэгтэй тал нутгийнхны амьдралд дассан байлаа.Гэтэл шинэ нөхөр нь малчин түмний амьдран суудаг нутгийн хойд захад мал сүрэгт нь билчээргүй шахам ой модтой уулын бэлд амьдрах жижигхэн омгийн нэгэн байлаа. Тэр гөрөөчний амьдралд дасч тарвага, зурам, шувуу, загас, хааяа нэг зээр гөрөөсний махаар хооллоно. Тал нутгийн овог аймгуудын дунд эртний баатарлаг түүхээр нь тэднийг хээрийн чонотой өрсөлдөн жижиг амьтан агнаж, боломж тохиолдоход талын малчин аймгуудаас мал сүрэг, эмс бүсгүйчүүдийг хулгайлдаг олз ашиг хайгчид гэж үзнэ. Тэдний хувьд Өүлүн бол бусдаас булаан авдаг эд зүйлээс өөрцгүй шахам байлаа. Ихэд сонсогддог яриагаар Өүлүний ууган хүү ертөнцөд мэндлэхээр амь өрсөн тэмцэх зуур баруун гартаа нэгэн өвөрмөц сонин зүйл атган төрсөн гэдэг. Зовж шаналсан залуу эх бяцхан хүүгийн атгыг нээж үзвэл шагайн чинээ нөж атгасан байсан гэлцдэг. Эхийнхээ халуун хэвлийн хаа нэгтэйгээс нөжирсөн цус атгасаар хүү энэ ертөнцөд ирсэн ажээ.Туршлага багатай, бичиг үсэг үл мэдэх ганцаардаж шаналсан залуу бүсгүй хүүгийн гар дахь тэр зүйлийг юу гэж бодсон бол ? Бяцхан хүүгийнхээ тухай гайхширч бодлогоширсон тэр эхийн нэгэн адил найман зууны дараа бид ч мөнөөх асуултын хариуг хайсаар байна.Гартаа нөж атгасан нь сайны ерөөл үү, муугийн ёр уу? Сайн сайхныг зөгнөнө үү, муу муухайг ёрлоно уу? Тэр баярлах, эсвэл айж эмээх ёстой юу? итгэл найдвар, эсвэл айдас дагуулна уу? 12 дугаар зуунд тал нутагт нүүдэллэн амьдарч байсан овог аймгууд нүүдэлчдийн нэгэн адил байнга шахам хувирч өөрчлөгдөж байлаа. Тал нутгийн аймгууд дотроос зүүн зүгт татаар, кидаанчууд, цаашилбал манжууд, баруун талд Төв Азийн түрэгчууд монголчуудтай илүү ойр садан төрлийн холбоотой байлаа.Эдгээр гурван овог аймаг тэдний уугуул нутаг байж болох Сибирийн овгуудтай угсаа гарвал, хэлний хувьд нийтлэг ажээ. Татаар, түрэг аймгуудын дунд нутагладаг учир гаднынхан тэдэнтэй хольж хутгадаг монголчуудыг хөх түрэгүүд эсвэл хар татаарууд гэж нэрлэх нь бий. Монголын баруун талд оршдог Алтайн нуруугаар нэрлэгддэг Алтайн хэлний аймагт хамрагддаг тэдний хэл алсуураа япон , солонгос хэлтэй болон Азийн бусад орны авиат хэлтэй төстэй. Түрэг овог, татарууд хэд хэдэн овгийн холбоонд хамтран орж байсан ч хаан буюу овгийн ахлагчаар толгойлуулсан олон жижиг хэсгүүдэд хуваагддаг ажээ. Монголчууд өөрсдийгөө түрэг, татарчуудаас өвөрмөц ялгаатай, 3 дугаар зуунд Азийн их талд байгуулагдсан Хүннү гүрний үр сад гэж үздэг. Хүннү гэдэг бол монгол хэлний хүн гэдэг үгнээс гаралтай бөгөөд монголчууд өвөг дээдэс, хүннү нараа тэнгэрээс гаралтай гэлцдэг байжээ. 4, 5 дугаар зуунд монголын тал нутгаас алс хол Энэтхэг, Ром улсыг байлдан дагуулж явсан хүннүчүүд олон овогтой харилцаа холбоогоо хадгалж чадалгүй эзлэн суурьшсан газартаа уусч шингэсэн билээ. Өүлүнийг булаан авсны дараа татар аймгийг довтолж Тэмүжин Үгэ гэгч баатрыг олзлоод хүүг төрсний хойхно харьсан Есүхэй хүүдээ Тэмүжин гэдэг нэр өгчээ. Тал нутгийнхан ганц нэртэй боловч асар их билэгдлийг агуулдаг нэр хайрлах ёс нь заримдаа тухайн хүний зан чанар, хувь заяа, амь амьдралыг зам мөрийг тусгасан нэр өгдгөөрөө онцлог юм. Хүүг Тэмүүжин хэмээн нэрийдсэн нь монгол татарчуудын хооронд удаан үргэлжилсэн дайсагналыг сануулсан байж болох ч Тэмүжин гэдэг нэрийн утга учир, хүүг эцэг нь яагаад тийн нэрлэхээр шийдсэнийг эрдэмтдийн хүрээнд олонтаа хэлэлцдэг билээ.Хүүхдүүдэд нэг үндэстэй, өөр өөр нэр хайрладаг монгол заншил энэ талаар илүү сайн тайлбарлах бизээ. Өүлүн эх Тэмүжингийн дараа 4 хүүхэд төрүүлсний томыг нь Тэмүгэ, отгоныг нь буюу охиныг Тэмүлэн хэмээн нэрлэсэн юм. Дээрхи гурван нэр урагш зорин довтолгох гэсэн утга бүхий зоригжих, бүтээлчээр сэтгэх, сайн сайхан өөд тэмүүлэх гэдэг нэг язгуур үндэстэй ажээ.Монголын нэг оюутны “хурдлан давхих морьдын нүд унасан эзний бодол хүслээс үл хамааран тэмүүлэл дүүрэн харагддаг” гэж ярьсан нь надад санагддаг.
Үргэлжлэл бий...
Thursday, December 18, 2008
Дэнж дээр
Саяхан хэдэн сар зүтгэж баймааж нь шалгалтуудынхаа ард гарав. Хэдэн сар туршид хууль, эрх зүйн сэдвүүдтэй ноцолдсон уураг тархиа амраая гэж бодоод "Тунгалаг тамир" романыг уншлаа. Хэдэн өдөр үргэлжилсэн романы үйл явдлаас Монгол ахуй ханхалж зарим нэгэн хэт үзэл сурталжсан хэсгийг үл тодотгон уншихад үнэхээрийн сайхан. Аргагүй л "Зууны Роман" гэж тодотгосон нь оносон ч юм шиг. Өвөг дээдсийн үе улиран идээшиж ирсэн ахуй амьдралын хэв маяг, нутаг нуга, мал ахуй, соёл, зан заншлын өдгөө өдөр тутмын үгсийн санд бараг хэрэглэгдэхээ больсон хэдэн арван үгсийг сэргээн сонсов. Эх нутгийн минь түүхт эрсийн үйл хэрэг, Монгол эр хүний уужим сайхан чанар, Монгол бүсгүйн үзэсгэлэнт нандин байдал, Монгол хүний өөдрөг цэлмэг бодол тэргүүт нүдний өмнө сүндэрлэн үзэгдэж эх орондоо очоод ирсэн минь сайхан боллоо. Энэ романыг дахин уншиж гүйцсэний дараа Бүрэнгийн минь тал хөндий үес үесхэн бодогдож тэртээ багын дурсамжит өдрүүд бодогдов. Ийнхүү санагдахад "Бүрэнгийн тэнгэр" хэмээх энэ зургийг сэтгэлийн гүнээс дүрслэв. Наадам дөхөөд, үдэш анирлахын өмнөх сэргэлэн дэнж дээр нэг ийм л байдаг даа.
Богдын Лүндэн сургааль
Ум сайн амгалан болтугай!
Суваабдийн орноос бууж ирсэн Баруун газрын Далай ламаас зарлигтай, Ванчин богдоос сундагтай, далан таван махгалын дүртэй, мянган мэлмийтэй, түмэн сонортой, Хоньсон Бодьсад оо! Халхын дөрвөн аймаг, шавь долоон хошуу, өвөр 49 (сор) хошуудын та нарт залагдаж, ирсэн билээ. Амьтныг жаргуулж шашныг дэлгэрүүлж эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд амирлангуй дүртэй суудаг билээ.
Ар халх та нар минь ээ.Гэрийн чинь доторхи хэрүүл тэмцэл, хэл ам, аюултай тангараг, гал голомт үүдний шороо хог чинь орж ярьж болохгүй байна шүү.
Ар халх та нар минь ээ.
Миний бие өвлийн сүүл сарын 29 нд 140 Очирдарийн Их Лаврын хийдэд балгасыг өгч ар халх та нарынхаа алтан сайхан амь биеийг чинь хэлэлцэж буцааж авсан билээ.
Ар халх та нар минь ээ.
Татсан тамхины чинь утаа огторгуйн нар сарны гэрлийг бүрхэж харанхуйлах цагт хүрч байна шүү. Уусан архи чинь мөрөн далай мэт болж гаталж болохгүй байна. Энэ цэвүүн цагт зургаан цагаан тамхины үр дэлгэрч гарна. Тэр цагт алт мөнгө, арван цагаан буян, үр хүүхдээ өгч татна. Хойд төрөлдөө 3000 галвыг үзтэл Очир тамын зовлонг эдэлнэ.
Ар халх та нар минь ээ.
Хийсэн хилэнц үйлдсэн нүгэл чинь миний зүүн баруун алган дээр эрлэгийн толинд тусах мэт илхэн харагдана. Та нарын минь хийсэн 10 хар нүгэл хар улаан хараал чинь цэвүүн цагт хар улаан ханиадны эзэн болж өөрсдийг чинь хорлоно. Тэр муу цагт аливаа муу бүхнийг амаршуулахын тулд өрх дараалан Сундуй, Жадамба, Лүмбэнгарав, Таравчимбо ядуу бага шиг айл бүр Дашзэвэг найман гэгээн, Доржзодов, Дэвжид сэржим, Жамбалсанжид, Жанлавцогзол, Дарьэхүүд, Маани мэгзэм, Базарсад эдгээрийг түм бумаар нь уншаарай.
Ар халх та нар минь ээ.
Гурван настай балчираасаа дээш ажил төрөл, арилжаа наймаа , архи тамхи 10 зүйлийн нүгэлтэй явдлыг хийж мэдэж чадаж байдаг. Гэтэл эрдэм номыг болохоор сурч уншиж яагаад болохгүй байна.
Ар халх та нар минь ээ.
Миний 5,6,7,8-р Богд гэгээн гэгч олон төрөлдөө энэ сургаалийг тараасан билээ. Та нар үзэвч үзээгүй мэт, сонссон ч сонсоогүй мэт тоомсоргүй өнгөрдөг шүү та нар минь. Алт мөнгийг хэтрүүлэн зүүж эдэлбээс амны хишиг, буян чинь зайлан хойд насандаа тамын хадаас хүзүүнд чинь гинжтэй болж байна шүү. Цэвүүн цагт алт мөнгийг 5 цэнгээс дээш бүү эдэл. Цэвүүн цагийн эхнэрүүдийн шар улаан алаглуулан эдэлж байгаа хувцаснууд, хээ угалз гаргасан үс гэзэг, цацаг чимэг зүүлт, шувууны хөл мэт гутал өмсөөд харцуулынхаа мэдлийг булаагаад өрх гэрээ толгойлоод мөнгөний ихийг өвөртлөөд гадны хэл буруутантай наймаа арилжаа хийгээд өгөөжгүй этгээдийн өлзий бус юманд дурлаад толгой бөгсөөрөө савчаад ирж байгаа чинь миний нүдэнд 3 толгойтой жигүүртэн шувуу эрлэгийн элч адил үзэгдэж байна шүү. Аав ээжийн хайрласан халиу хонгор үсээ байгаа байдалд нь байлгалгүй, гадны өлзий бусын өгөөжгүй юмыг эдэлж хэрэглэж байгаа чинь биеийг чинь бүслэн ороосон шар эрээн могой болж миний нүдэнд харагдана. Хойд насандаа тамын чагтага хоёр хөлд чинь тушаатай болж Очир тамын уяанд орооцолдож байна.
Ар халх та нар минь ээ.
Гадны хэл буруутан ирэхэд ширээ шүүгээ тавьж өгөөд идээ будаагаар хүндлэн зочлоод бүүр сүүлдээ тэднийхээ эрхшээлд зарим ихэс дээдсүүд чинь ороод өөрийн мэдэлгүй болоод та нарын минь алтан өлгий нутгийн чинь газар шороо эд баялагтай нь, арав таван малыг чинь хошуу цорвойж өгөөд амь насаа даатгаж, бурхан шашнаа дуган сүмтэй нь хамх цохилон хаяад түмэн хуврагуудаа, төрийнхөө зүтгэлтэн эрдэмтэн мэргэдээ золионд гаргаад цэвүүн цагт зарим нь хагартлаа баяжаад зарим нь өлсгөлөнгийн туйлд хүрэхэд та нарыгаа үнсэнд хаясан шалзын чинээ бодохгүй нүүрээ буруулах цаг ирнэ. Тэр цэвүүн цагт хувиа хичээсэн хувалз хачиг гарч ирнэ. Тэд хулгана зурам мэт мэрнэ, хувалз хачиг мэт сорно. Тэд дээр дооргүй идээд дэл сүүлгүй зулгаагаад хаях нутгийг юутай үлдээх билээ. Харин тэд 3000 галвыг үзтэл очир тамын оронд сууна.
Гэлэн , гэцэл түмэн хуврагууд минь ээ.
Хурал номынхоо газраас хөөгдөж орхимжоо бүслээд цавираа хийгээд улаан шар эдийг алаглуулан эдлээд морио унаад худалдаа наймаа хийгээд, авгай дагуулан явдаг чинь миний нүдэнд шарын шашныг үүлэн сүүдэр дайрч өнгөрөх ба устаж байгаа нь илхэн үзэгдэнэ.
Ар халх та нар минь ээ.
Баян гэж бүү бард.
Хоосон гэж бүү гомд.
Баячууд довон дээр, баатрууд бууны суманд гэж үг бий. Ядуу хүмүүст өглөг их өгч бай. Энэ сургаалд эс орвоос цэвүүн цагийн тэнгэрийн дууны гал ус, нэртэй нэргүй ямар нэгэн аюул нөмрөн дайрна шүү. Далай ламаас заалгасан зарлигтай, Ванчин богдоос өршөөгдсөн шашны алтан тамгыг орой дунд чинь адис болгон дарж өгье гэтэл санавч ер болохгүй байна. Улаан хүрэн ташуур бариваас гар хуруу чинь огтлуулахын дохио,
Улаан хүрэн хуйтай хутга зүүвээс иртэй мэсэнд хорлогдохын дохио.
Улаан хүрэн гутал өмсвөөс хонго борвиноос чинь цус асгарч цусан дундуур туучихын дохио. Цэвүүн цагийн бүсгүйчүүд хар улаанаар хараагаад дураараа туйлдаг чинь бурхан шашнаасаа уйдаж эрлэг тамын газар очихын дохио.
Ар халх та нар минь ээ.
Бар туулай жилийг үзвээс жаран жилийн жаргалыг үзнэ. Арван хуруу тэгш жаргана. Төр улс чинь төвхнөнө. Түүнийг хүртэл аюултай дараалсан хэдэн жил байна шүү. Түүнийг хүртэл миний сургаалийг гэрийнхээ дотор нэг удаа уншихад гэрийн доторхи гай барцад түйтгэр арилна. Хоёр удаа дуудаж уншвал хот доторхи гай барчид арилна. Гурван удаа дуудаж уншваас гурван муу заяанд үл унана. 33-н төрөлдөө бурханы оронд надтай дахин учирч төрнө. Энэ сургаалийг дагаж яваа хуврага хүмүүсийг би өөрийнхөө багш мэт санаж Гандантэгчлэнгийн орон хийдэд гэлэн гэцэл болгож төрүүлье. Миний сургаалийг дагаж яваа авгайчуудыг би өөрийн эцэг эх шиг санаж бурханы оронд түмэн хуврага болгон төрүүлье. Сугабадийн оронд 77 төрөлдөө дахин шавь хүмүүс болгон төрүүлье. Цэвүүн цагт миний сургаалд орвоос аливаа муу хортон дайсантай үл учирна. Ямар нэгэн гэнэтийн аюулыг гэтэлж гарна. Миний хойноос агт морио цуцаагаад атан тэмээгээ хүчийг нь барж хөөцөлдөхийн хэрэггүй.
Цэвүүн цагт лам багштайгаа багшийгаа сайн шүтэж явбаас бурханы оронд очиход холгүй. Миний сургаалийг дуудуулан уншиж сонсвоос 15 жилд сар нарны гэрэл мэт оюун цэцэн мэргэн ухаантай болж, Ганжуур, Данжуур хоёрыг орчуулгаар нь тайлбарлан уншиж сонссонтой адил. Мунхаг хүмүүс сонсвоос харанхуй шөнө хар усыг асгасантай адил шүү .
Аав ээжийгээ сайн хүндэлж өргөмжилж явбаас хойд насандаа амны хишиг заяа чинь дэлгэрч явна.
Ар халх та нар минь ээ.
Би нэг зуун хорин нас наслах түүхтэй. Наслах өдөр шөнийн цагт эх болсон зургаан зүйлээ эргэнэ. Та нар минь өглөө эрт босож бай. Орой бүр маани мэгзэм хөгжөөн сан үүсгэж бай.
Ар халх та нар минь ээ.
Мянган хонийг худалдаад мянган лан мөнгөө өвөрлөөд буян номыг үйлдэхгүй, бусдын буян номыг үйлдэхэд дагаж бишрэхгүй бол хойд төрөлдөө эрлэг тамын газар очиход мянган хонио тууж мянган лан мөнгөө өвөрлөөд явахгүй. Хүмүүс бүгд үхэхийн цагт чөлөө олдохгүй шүү. Эрлэгийн элч түймэрийн гал мэт улбалзан огторгуйн салхи мэт ширүүн ирэхийн цагт алтан сайхан биеэ завсарлахын тулд буяныг үйлдэж нүгэлийг тэвчиж яваа хүмүүсийг аюултай дайсан хүрээлэн довтлон дайрахын цагт хамгаалахын мөнийн тулд бурханы гурван хүлэг морийг зогсоож байна шүү.
Ар халх та нар минь ээ.
Ум сайн амгалан болох болтугай. Миний сургаалийг уншсан, уншуулсан, сонссон олон хүмүүс төрөл бүртээ сайн төрлийг олоод эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг түргэн тэтгэх болтугай.
Ум ма ни бад ни хум. Ум ма ни бад ни хум. Ум ма ни бад ни хум. Ум сарваа мангалам.
Sunday, December 14, 2008
Just this glance
Just these lips
Just this curtain
The moments I am feeling now seems like happened to me once before.
Sometimes you also have this feeling, do not you?
Right the moment everything sounds like repetition I consider about time.
Waiting!
Just waitI will give myself a waiting
I remember
Exactly right
“The moon lighted in this wayThen you held my hand”
All this occurred before, though, queerly,
Your “glance”
And “lips”
Your silent intimation was like this
Wait, please wait!
Every dimension should stop with its time
We will walk repeating sole way
Time is sweeping colorless life
Time is playing with us making us a “person” doll
Pen, paper, salty and saltier inspiration and,
Every moment will fluctuate forward and backward
Becoming a play of space
We will turn into a narration of space of mind,
The mind that is feeble of body.
You punch my hand without holding,
My darling.
Punch squeal !
Aan…This feeling had been already plannedI want to keep fate waited
Though for a while, that is no matter, please wait
Wait.
(2002) By Erdenebold
***
Must light up
The light,
That must not had been lighted up,
Lighted here.
Shines so bright
Where it must be dark
This light
Would have been lighted up in another place
OrIt had not any reason to light up.
So beautiful that
That it could be said too much
When it is ordinary, gray twilightLighted up ingenuously,
Smartly
Pretending to be queer
But this lightHad a fate to light up
Had a fate to look golden,
Dazzling spiritedly and brightly.
But that light turned off
Just once it lighted up.
Again twilight.
Incomprehensible
Undesirable to comprehend
Likely to cry if was comprehended
Likely to burn if was not comprehended
This light must soar upIn the darkness,
Burning the light into its flame and,
Enlightening losers.
The light must light up
The light must explode
But we blow the light,
Though, the bright sound came out.
It is pitch-black.
(2002)By Erdenebold
Thursday, December 11, 2008
Корпораци
Корпорацийн эрх зүй. Энэ хичээлийг хөтлөн явуулсан профессор, хатагтай Геллис бол салбартаа толгой цохих томоохон эрдэмтэн билээ. Тус хичээлийн хүрээнд корпорацийн эрх зүй болоод компаниудын олон төрөл загвар, тэдгээрийн үйл ажиллагаагаа явуулах дүрэм журмуудыг авч үзэв. Хязгаарлагдмал хариуцлагатай "Корпораци", Захирлууд болон удирдах албан тушаалтны Үүрэг хариуцлагын тогтолцоо, мөн тэдгээрийн ёс зүйн журам, Корпорацийн удирдлагын тогтолцоо болон хувьцаа эзэмшигчидтэй холбогдох бүх төрлийн эрх зүйн хэм хэмжээний зохицуулалт гээд нилээд өргөн хүрээнд хичээл өрнөсөн юм.
Өнөөдөр гэхэд дэлхийн хамгийн том корпорациар Америкийн "Wall Mart" тодроод байгаа бөгөөд Тэдний эзэмшилд 373 тэрбум ам.доллар эргэлдэж байна. Мөн дэлхийн 10 шилдэг корпораци тутмын 6 нь Нэгдсэн Улсын бүртгэлтэй бөгөөд тэдний тоонд General Motors, Chevron, General Eleсtric, Ford зэрэг корпорациуд орж байна. Одоогийн байдлаар дэлхийн хүчирхэг корпорациудын 30-40 хувийг АНУ-ын, 22 хувь нь Европийн, 15 хувь дангаараа Японы корпорциуд бүрдүүлж байна. Энэ үзүүлэлтэнд мэдээж Toyota корпорцийн сүүлийн үеийн зах зээлд хүч түрэн орж ирж буй нөлөөлөл асар их байгааг онцлох хэрэгтэй. Тэгэхээр Корпорацийн эрх зүй хичээлээр тодорхой амжилтанд хүрч буй болоод алдагдалд ороод буй корпарацийн эрх зүйн орчинд SWOT судалгаа хийх нь чухал байв. Дээрхи хичээлтэй холбоотой нэгэн товч хүснэгтийг блогтоо нийтэлж байна. Бидний хувьд одоо үгүйлэгдэж байгаа нэн чухал алхам бол үндэсний эрх зүйн системээ улам боловсронгуй болгохын зэрэгцээ, нэн ялангуяа эдийн засгийн амьдралын амин судас болсон эдийн засасгт холбогдох хууль эрх зүйгээ, найдвартай, уян хатан болгох нь улсын хөгжилд хамгаас чухал юм. Манай Улс ойрын ирээдүйд уул уурхайд түшиглэсэн олон улсын хэмжээний корпорациуд байгуулах боломжтой бөгөөд дээрхи нөхцөл бүрдсэн тохтиолдолд Эдийн засгийн үр ашиг, эрх зүйн уян хатан байдлаа сайтар тэтгэсэн хуулийн зохицуулалт зайлшгүй зүйл юм.

Дээрхи хүснэгтээс Корпорацийн эрх зүйн үндсэн агуулгыг харна уу. (Зурган дээр 2 удаа товшоод томруулж харна уу)
Sunday, December 7, 2008
Найруулга дах үгийн тоо

Илтгэлээ бичихэд богино өгүүлбэрүүд оновчтой байдаг. Илтгэх урлагт ч тэр, сэтгүүл зүйн бичлэгийн үндэст ч тэр урт өгүүлбэртэй илтгэл, нийтлэлээс ихээхэн татгалздаг. Урт үгээр илэрхийлэгдсэн санаа нь хэт нуршсан байдлыг буй болгоно. Түүгээр зогсохгүй яг гол юмаа илэрхийлэхийн оронд хий хоосон чамирхах замд хөтөлнө. Харин 10-15 үгнээс бүтсэн нэгэн хэсэг өгүүлбэрүүд нь үдээс хойшжингоо өөрийгөө зарлан мэлтийж байгаа сар шиг, хүний дургүйцэл бухимдлыг төрүүлдэг хэмээн Мелви Менчер дүгнэжээ. Ер нь хүн уншихад амар, өөрөө уншихад хялбар, ярихад дөхөмтэй цөөн үгтэй өгүүлбэр нь өөртөө:
-тодорхой
-цэгцтэй
-санаа давхардахгүй
-утга төгөлдөр байдлыг агуулах бүрэн боломжтой.
Илтгэлийн тань өгүүлбэрүүдийн дундаж үг 25 буюу түнээс дээш байвал асуудал тун ярвигтай болно. Илтгэлээ уншихад, сонсогчиддоо хүргэхэд нуршуу урт өгүүлбэрээс бүтсэн яриа бол замд хөндөлсөх дайсан л гэсэн үг. Шинжлэх ухааны тооцоолсноор энэ нь сонсогчдоо алдах хангалттай шалтаг. Тэгхээр товч бичиж, товч ярьж сурах нь чухал. /РУЗВЕЛЬТ ХҮҮДЭЭ/
Илтгэлийн уншууртай байдал: Энэ хүснэгтийн Америкийн сурвалжлагчид үйлчлэх товчооноос гаргажээ.
Өгүүлбэрийн дундаж хэмжээ:
Уншууртай байдал
8 ба түүнээс цөөн үг
Уншихад маш амар
11 үг
Уншихад амар
14 үг
Уншихад хангалттай амар
17үг
Уншихад хэвийн
21үг
Уншихад хангалттай хүнд
25 үг
Уншихад хэцүү
29 ба түүнээс дээш үг
Уншихад тун хэцүү
Дээрхи хүснэгт нь зөвхөн сэтгүүлчдэд ч бус илтгэл бичигч таньд ч тун хэрэгтэй зөвлөгөө юм. Ярианы хэл нь бичгийн хэлийг бодвол өгүүлбэр дэх үгийн тоо цөөн байдаг. Учиргүй их “ба”,”бөгөөд”, “буюу” оруулсан илтгэлийг уншин бусдад хүргэнэ гэдэг амаргүй. Сонсогчдын хувьд урт үгээс бүтсэн өгүүлбэрийг сонсох нь хэцүү байдаг. Харин үүнийг илтгэгч дуу авианыхаа өндөрсгөл намасгалаар сарниулж болох ч энэ нь нэлээд туршлагатай илтгэчийн чадах зүйл.Хэрвээ өгүүлбэрүүд урт бол Английн зохиолч Жеорж Орвэллийн зөвлөгөөг анхаарна уу, “Хэрвээ аливаа үгийг хасах боломжтой бол заавал түүнийг хас”
Ер нь илтгэх улрагийн найруулга нь яруу найраг, эсвэл уран зохиолынхоос тэс өөр гэдгийг санахад илүүдэхгүй. Гоё сайхан илтгэл тавина гэдэг маань гос чамин үгсээр бус ердөө л үнэмшил төрүүлэм энгийн үгээр чин сэтгэлээсээ л ярих ойлголт юм. “Ба,бөгөөд, гэхдээ” гэсэн холбох үгийг дандаа харж бай. Ийм үгс заримдаа хоёрдагч санааг илтгэж байдаг. Илтгэлийн нэг догол мөрний /нэгэн цул санааны/ үгсийн тоо 50-50 үгэнд багтаж байвал их тохиромжтой. Догол мөрний хэмжээ тогтоох нэг арга бол 3,4 өгүүлбэрээс нэг догол мөр хэтрэх ёсгүй гэсэн хязгаар тогтоох явдал юм.
Миний уншсан номууд дотроос дундаж өгүүлбэрийнх нь үгийн тоо хамгийн цөөхөн буюу уншихад амар бичгдсэн нэгэн ном байлаа. Тэр ном бүхэлдээ амьтдын тухай өгүүллэгүүд юм. Зохиогч нь Ж.Мягмарсүрэн. Бас нийтлэлч Баабар, Б.Цэнддоо, хуульч Х.Тэмүүжин нарын бичлэгүүд нь уламжлалт бус үл нуршсан өнгө аясаараа өөрийн гэсэн уншигчдын хүрээг аль хэдийнээ бүрдүүлжээ. Тэгвэл Америкийн домогт зохиолч Эрнест Хемингуэй маш энгийн, богинохон өгүүлбэрээр дүрс бүтээж, уншигчаар өөрөөр нь дүгнэлт хийлгэж чаддаг байсан юм. Хэмингуэй ном маш их уншдаг байсан боловч ганцхан зохиолчийн , ганцхан номыг бишрэн шүтдэг байсан тухай “Сэтгүүл зүйн бичлэгийн үндэс” номын зохиогч Мелви Менчер өгүүлсэн байдаг. “америкийн орчин үеийн уран зохиол Марк Твений геклберри Финн-ээс гаралтай. Энэ бол бидний мэдэх хамгийн сайн зохиол.Үүнээс өмнө ч үүнээс хойш ч үүнийг гүйцэх зохиол гараагүй” гэж Хэмингуэй хэлдэг байв.
Friday, December 5, 2008
М.Д.Каратеев. ОРОС БА ТАТААРУУД (МОНГОЛЧУУД)
Индианагийн Их Сургуульд сурч байхдаа хэд хэдэн Муслим хуульчидтай танилцсан юм. Тэд Кувейт, Саудын Араб, Кракийн умард хэсгийн Курд нутаг болоод Ойрхи Дорнодын хэд хэдэн орноос ирцгээсэн юм. Тэд байсхийгээд л Монголын байлдан дагуулалтын түүх, Чингис Хаан, Хүлүг хааны тухай яриа өддөг байв. Тэдний түүхэн бичлэг, сурах бичигт манай өвөг дээдсийн түүхийг Домогт багдадыг галдан шатаасан булаан эзлэгчид хэмээн харгис хэрцгийгээр дүрсэлсэн байх нь олонтаа гэнэ. Бас чиг Монголын талаар эерэг бичлэгтэй ном судрууд буйг дурьдаж байна билээ. Өнөөдрийн манай улсын түүх судлалын хашин явцуу байдал, хязгаарлагдмал эх сурвалж, хамгийн чухал нь дэлхийн хэмжээний авъяас билигтэй хөдөлмөрч түүхчид байхгүйн харгайгаар гадны эрдэмтэд өөрсдийн оронд аль болох ашигтайгаар түүхийг гуйвуулах болж. Үнэхээр шалгарсан цөөнгүй эрдэмтэд Дэлхийн түүхийн нэгэн чухал өндөрлөг болсон Монголын түүхийг шинжлэх ухаанч байр сууринаас судалж ирснийг үгүйсгэж болохгүй. Өнөөгийн түүх бичлэгийн дийлэнх эх сурвалжийг бид хятад орос хэл дээрх мэдээллээс авч ирлээ. Цаашид, араб, англи хэл дээрх судалгаа туйлийн чухал байна. Судлаач Д.Ганхуяг гуайн 10 шахам жилийн өмнө орчуулсан нэгэн өгүүлэл тун сонирхолтой санагдлаа. Эл өгүүллэгийг 1980 аад оны үед Каратеев гуй бичсэн гэнэ. Энэ мэтчилэн залуу үеийн эх түүхийн мэдлэгт нэн хэрэгтэй шинжлэх ухааны сайн сайн өгүүлэл орчуулж хүрэгж байдаг. Д.Ганхуяг гуайд талархах хэрэгтэй. Түүний орчуулсан өгүүллийг энд дам ишлэн хүргэж байна. Эх сурвалж: http://www.ganaa.mn/ Энд Татар хэмээн дурьдагдаж буй нь Монгол гэсэн утгаар орсныг онцолж байна.






























