Өчигдөр орой Чикагогийн цагаар 18.30 мутанд Цагаан ордонд Барак Обама Дахин тангараг өргөв. Энэ нь Америкийн түүхэнд нэн ховор тохиолдол бөгөөд өмнө нь хоёр ч Ерөнхийлөгчид ийм явдал тохиолдож байжээ. Цөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод Ерөнхийлөгчийн гэр бүлийн болон албаны хүмүүсийн хэмжээнд болсон "Дахин тангараг өргөх ёслол"-д бичлэг хийх, зураг авахыг хориглосон бөгөөд Цагаан орны зурагчны авсан гэрэл зургийг дээрх үзүүлж байна. Дахин тангараг өргөхийн өмнө Дээд Шүүхийн Тэргүүн шүүгч Жон Роберт Ерөнхийлөгчид хандан: "Эрхэм Ерөнхийлөгч өө, Та бэлэн үү?" хэмээн асуухад, Обама "Бэлээн, гэхдээ хоёулаа энэ удаад маш удаан хэлнэ шүү" хэмээн сануулж байв. Хуулчьдын үзэж буйгаар түүний энэ үйлдэл нь зайлшгүй биш боловч, энэ нь Обамагийн хувьд өөрийн тангараг өргөх ёслолдоо сэтгэл хангалуун үлдэх гэсэн алхам, нөгөө талаар Америкийн нэр төрийг олон улсад сахин хамгаалсан "Пи Ар"-ын чармайлт боллоо. Обама хэлэхдээ "Дахин тангараг өргөх нь хөгжилтэй шүү дээ" хэмээн хөнгөхөн шог болгон сэтгүүлчдэд өгүүлжээ. Ямартаа ч Обама тангаргаа "гүйцэд" өргөсөн даруйдаа Гуантанама дахь шоронг хаах шийд гаргаж, шинэ ерөнхийлөгчийн ажлыг эрч хүчтэй эхлүүлж байна.
Эх сурвалж: http://news.yahoo.com/s/ap/obama_oath_do_over;_ylt=Aqaqkjsa4pufyN6FoT7MhMkazJV4
2009.01.22Д.УранзаяаБлүүмингтон
No comments:
Post a Comment