Thursday, January 22, 2009

Гайхамшигт туршилт

Ларж Хэдрон Коллэйдор буюу Дэлхийн хамгийн аварга тойрог лаборторийг Хорьдугаар зуунй сүүл үеэс эхлэн Женевийн хэл дээр барьж эхэлжээ. Энэхүү лабортори нь Дэлхий хамгийн хүйтэн газар болох -70 градусс хүрдэг өмнөд туйлаас ч илүү хүйтэн болох -271 градуссыг өөрөөсөө ялгаруулах чадалтай бөгөөд манай гараг дээрхи хамгийн халуун температур болох нэмэх 10 сая градуссыг үүсгэх чадалтай. Газар доорх 100 метрийн гүнд нийтдээ 27 км турш цагираг хэлбэрээр үргэлжлэх энэхүү туршилтийн лабортори нь хүний гараар бүтээж буй хамгийн агуу судалгааны лабортори юм. Бид эсийг бүрүүлэгч эгэл бөөмс, түүнийг тойрон эргэлдэгч протон нейтроны тухай Дунд сургуулийн хичээлд үздэг. Харин орчин цагт олдоод байгаа хамгийн өчүүхэн элементийг буюу тэрхүү хими, физикийн хамгийн бага нэгжийг өндөр хурдаар тасалж, нийт 27 км замын турших тойрогт өөд өөдөөс нь мөргөлдүүлэн туршсанаас тэнд молекулын түвшнээс илүү нарийн түвшинд задрал явагдах боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
(Энэ нь 15 тэрбум жилийн өмнөх термодинамикийн 2 дугаар хуулиар явагдсан ИХ ТЭСРЭЛТ маягийн юм болж ч магадгүй юм. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол шүү)
Энгийн үгээр бол одоо шинжлэх ухааны түвшинд тогтоогдсон эсийн хамгийн бага нэгжийг мөргөлдүүлэн тэслэх байдлаар түүний зүй тогтол, хэлбэр хэмжээ, хүчин чадлыг тодорхойлно гэсэн үг. Миний хувьд хуулийн мэргэжилтэй учраас энэ төрлийн шинжлэх ухааны салбарын нээлтийг сонирхогчийн байр сууринаас ажиглаж байна. Европийн Холбооны зүгээс дэмжлэг авч Европийн Цөмийн Эрчим Хүчний Судалгааны Төвийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй энэ төслийн тухай манай шинэ залуу үе, судлаачид сонирхон судлавал бидэнд ихээхэн ирээдүй бий гэж найдаж байна. 1995 оноос эхлэн нийтдээ 3 тэрбум шахуй Еврогийн хөрөнгө оруулалт зарцуулсан энэ төсөл одоогийн байдлаар түр завсарлаад байна. Учир нь туршилтын үеэр цөмийн хурдасгуур хоолойд гэмтэл гарсан бөгөөд үүнийг засах ажил өрнөж байна. Ер нь энэ үлэмж том лаборторийн судалгааг дэлхийд нааштай сайн сайхан ирээдүй авчирч, шинжлэх ухааны хөгжлийг улам бүр урагшлуулна гэсэн эрдэмтэд, олон нийт байхад, энэ лабортори ажиллаж эхэлснээр дэлхий даяар соронзон шуурга үүсэх буюу, дэлхий ямар ч цахилгаангүй болно гэх зэргээр шүүмжлэн эсэргүүцэгч, бас болгоомжлон хориглогчид ч байгаа юм.

Аан тийм домогт Стивен Хаукинг гуай хэлэхдээ: "Энэ туршилтын үндсэнд өмнө нь хүн төрөлхтөн мэдэж амжаагүй байсан зүйлээ мэдэх болно, үүнд би 100 доллараар мөрийцөхөд ч бэлэн байна" гэж өгүүлсэн бөгөөд магадгүй энэ туршилт эрдэмтэдийн төсөөлж байгаа үр дүнд хүрвэл Эенштений томъёолсон "цаг хугацааны машин", "өнгөрсөнд зорчих асуулт" болон "хар энерги"-ийн тухай гээд олон шидийн "шинэ" мэдэгдэхүүнтэй болох гэнэ. Нөгөө өнцгөөс харвал хүн төрөлхтөний хэт хөгжилд тэмүүлсэн алхмууд нь төгсжихийн хэрээр мөхөлрүү алхам алхмаар ойртоод ч байх шиг.


Хэрвээ энэ талаар дэлгэрэнгүй мэдэх хүсэлтэй хүн байвал доорхи хаягаар нарийвчлан сонирхоорой.


С.Эрдэнэболд
School of Law
Indiana University
http://en.wikipedia.org/wiki/Large_Hadron_Collider
http://public.web.cern.ch/public/en/LHC/LHC-en.html

No comments: