Saturday, January 17, 2009
Профессор Жонсен Шинэ Ерөнхийлөгчийн Багт ажиллахаар боллоо
"Америкт Хуулийн Сургуульд суралцсан тэмдэглэл буюу ВЕРИТАС" (Шударга ёс) номондоо Индианагийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн зарим багш нарын хичээлээ хэрхэн хөтлөн явуулдаг арга барилын тухай өгүүлсэн билээ. Үндсэн Хуулийн эрх зүй хичээлийг удирдан явуулсан Даун Жонсен багш маань Шинэ Ерөнхийлөгч Обамагийн засаг захиргаанд Монголоор бол Хууль Зүйн Дэд сайдын түвшний ажилд тохоон томилогдлоо. Миний хувьд түүний ахны Монгол оюутан юм. Тэрээр өнгөрсөн зун Монголд тохиолдсон 7/1-ний хэрэг явдлын тухай надаас байн байн асууж байсан бөгөөд Монгол дахь ардчиллын нөхцөл байдлын талаар Жонсен багш хичээлийн хүрээнд үе үе жишиг татдаг байв. Монголын ардчиллыг тууштай дэмжигч багш маань Америктаа бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшний ажилд очсон нь том завшаан болов. Тэрээр Нэгдсэн Улсын Үндсэн Хуулийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Индианагийн Их Сургуулийн Шилдэг процессоруудын нэгн намайг Индианад сурч байх үеийн нэгэн бахархал юм. Харин улс төрд тэрээр шинэ хүн биш бөгөөд өмнө нь 42 дахь Ерөнхийлөгч Клинтоны жилүүдэд Хууль зүйн албанд нь томоохон алба хашиж байв.
No comments:
Post a Comment