Monday, January 19, 2009

10 цагийн дараа Америк "Шинэ Ерөнхийлөгчтэй болно"

Энэ бол урьдчилан зурсан зураг. Энэ зураг бодит байдал болоход 10-хан цаг үлдлээ. Вашингтон хот Улаанбаатараас 13 цагаар хоцордог. Найзууд маань энд болж байгаа тухай их асууж, мэйл бичиж байна. Энд байдал тун сонирхолтой байна. Вашингтон хотод аюулгүй байдлын үүднээс "онц байдал" зарлав. Манай 7 сарын 01 шиг гамшигаас урьдилан сэргийлж шүү дээ. Обама саяхан Музейд байсан галт тэргээр Вашингтон орж, зам зууртаа тохиолдсон хотууддаар Дэд Ерөнхийлөгч Байдены хамт үг хэлж явлаа. Галт тэргэнд нийгмийн олон давхрагын төлөөлөгчид, тэр дундаа маш ихээр зовлон амссан хүмүүсийг багтаажээ. Тэрээр галт тэргэний дуут тохиог өөрөө татаж, зам зуур эгнэн зогссон ард түмэнрүүгээ гар өргөн даллана. Түүнийг олон талаар Линкольтой адилтгаж байгаа. Учир нь Америкийн Ерөнхийлөгч дундаас 16 дахь нь болсон Авраам Линкольн анх удаа арьс өнгөөр ялгаварлахын эсрэг, боолчлолыг халахын төлөө тэмцэлд босч байсан юм. 146 жилийн өмнөх түүний тэмцэл өнөөдөр харьцангуй төгс утгаар биелэлээ олж байна. Обама шинэ, эрч хүчтэй, золбоолог, бодлоготой хүн. Түүнд дэлхийн хөгжлийн учир шалтгааны түлхүүр атгахад 10 цаг л үлдлээ. Америк хүн бүр маргааш өглөө "Америкийг бурхан ивээг" гэж залбирна. Харин бид дотроо Америкийн шинэ удирдлага, шинэ эрч хүч нь "Монголд минь сайн сайхан нөлөөг авчраасай" гэж залбирах ёстой. Бид түүхийн гэрч болж байна. Цаг хугацаа урсан урссаар...
"Монголыг минь бурхан ивээг!"




























No comments: