Англи хэл сурахад системтэй арга зүй хамгаас чухал юм. Эмх цэгцтэй сэтгэдэг хүн амжилтанд хүрдэг. Нэгэн цагт Билгүүн Их Ринчен багшаас "Та ямар нууц авъяасаар ийнхүү арав гаруй хэлийг сайтар эзэмшсэн юм бэ?" гэж асуухад, РИ багш энгийн дотноор "Өдөрт хэлний мэдлэгтээ доод тал нь хоёр цагийг зарцуулаад байхад хүн хэдэн ч хэл сурч чадна" гэж хариулсан юм гэнэ билээ. Тиймдээ ч Их Эрдэмтэн маань Орос, Англи, Польш, Чех, Унгар, Герман, Хятад, Манж, Төвд, Грек, Латин хэл дээр дээр зохиол бүтээлээ туурвин, судалгааны ажил нийтлүүлж байсан байх юм. Блогоороо дамжуулан та бүхэндээ Англи хэлний дүрмийн хүснэгтийг танилцуулж байна. (цаашид ийм төрлийн олон мэдээлэл нийтэлнэ)
Өдөрт тогтмол цаг гаргаж, идэвхтитэйгээр суралцах нь өөрийгөө хөгжүүлж буй төдий бус, эх орноо хөгжүүлэх хүчирхэг оюуны шан татаж буй үйл хэрэг юм. Тиймдээ ч бидэнд хэл устай, дэлхийн түвшинд сэтгэдэг иргэд хэрэгтэй юм. Та илүү их боловсролтой байж чадах нь бид бүгдэд хэрэгтэй юм.
За энэ хүснэгт дээр хоёр удаа товшчих, тэгэнгүүт их томоор дэлгэц дүүрэн гараад ирнэ. Тэгэхээр нь хэвлэж аваад халаасандаа хийчих, хаа сайгүй авч яв. Энд тэнд явахдаа, чөлөө зав гарвал гаргаж ирээд нүдлэж, харж тоогтоож бай. Тэгээд өдөр бүр хоёроо байг гэхэд нэг цаг хэлний мэдлэгтээ зарцуулчихаад жилийн дараа эргээд нэг хараарай. Танд амжилт хүсье.
Энэ чиглэлийн нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол захидал бичээрэй. Бас нөхөддөө амжилт хүсч энэ хаягийг дамжуулаарай.
С.Эрдэнэболд
e-mail: sukhbaae@indiana.edu
ЗАРЛАЛ: "VERITAS буюу АМЕРИКТ ХУУЛИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦСАН ТЭМДЭГЛЭЛ" НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА. 99110599, 91910599, 99671876
Зохиогчтой шууд холбоо барих АНУ дахь утас: 812-219-7587, 812-333-6338.
Мөн 98680174 (G-Mobile-n интернэт дугаар тул ямар нэгэн карт хэрэглэхгүйгээр Америкруу шууд холбогдож асуух тодруулах зүйлээ лавлаж болно. Хэрвээ санал хүсэлт байвал Монголын цагаар өглөөний 8.00-11.00 хооронд залгана уу)
No comments:
Post a Comment