Monday, December 1, 2008

Ерөнхийлөгчийн Тангараг өргөх ёслол

"Тангараг өргөж буй Обама"


Сар гаруйнхны өмнө таавар хэвээр байсан Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн Сонгуульд Барак Обама ялсан нь мэргэжилтнүүдийн таамаглалыг бодит байдал болгож энэхүү зураг ирэх Нэгдүгээр сарын 20-нд Капитолын өмнө "хууль ёсоороо өрнөх" болоод байна. Шинээр сонгогдоод байгаа Ерөнхийлөгчийн хувьд Обама багаа бүрдүүлэх ажилдаа ханцуй шамлан ороод байгаа юм. Гол гол салбаруудыг хариуцах түшмэдээ сонгосон тэрээр өнөөдөр Хиллари Клинтоныг албан ёсоор АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга болгохоор болов. Өнгөрсөн саруудын их сунгаанд "хонь-чоно" болж хэсэг үзэлцээд үнэхүү хүчрээгүй тул Хатагтай Хиллари Обамадаа бууж өгөн түүнийг дэмжих өргөн аяныг эхлүүлсэн юм. Тохироо амжилттай болж Обамагийн хувьд Клинтоны сонгуулийн хугацаанд үүссэн 20 гаруй сая долларын өрийг барагдуулах ажилд тусалж нэг хэсэг найрамдалтай харагдаж байсан. Харин гол тохироо нь өнөөдрийн энэхүү томилгоо байжээ. За юутай ч дэлхийн өнөөгийн түвшний тэргүүлэх гүрэн болсон Нэгдсэн Улсад 44 дэх удаагийн эрх мэдлийн тайван замын шилжилт тохиох гэж байна. Үүнтэй зэрэгцэн Жорж Бушийн засаглалын сүүлчийн "тавь хоног" эхэлж найман жилийнхээ ажлыг дүгнэж эхэлж байна. Ер нь бол гол дүгнэлтийг ард түмэн хийж, тэр нь МакКейны ялагдлаар илэрсэн үр дүн юм.


Сониноос Америкийн Төрийн тэргүүний сонгулийн өмнөхөн 1000 гаран долларын үнэтэй байсан Тангараг өргөх ёслол үзэх хөтөлбөрийн урилга сонгууль болсны маргааш 20.000 доллар хүртлээ ханш нь өсчихсөн байдаг байгаа.
"Хэрвээ МакКейн ялсан бол..."

Жаран гарсан хэдий ч нэр төртэйгээр Бүгд Найрамдахчуудын төлөөлөл болон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн МакКейн ялсан бол ирэх Нэгдүгээр сарын 20-нд энэ зураг дээр гарч буй шиг тангараг өргөх байлаа. Гэвч түүхэнд "хэрвээ" гэсэн хувилбар байхгүй юм.

Зургийг: Америкийн Барын Холбооны 2008 оны 11 дүгээр сарын сэтгүүлээс авав.

ЗАРЛАЛ: "VERITAS буюу АМЕРИКТ ХУУЛИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦСАН ТЭМДЭГЛЭЛ" НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА. 99110599, 91910599, 96671876

Зохиогчтой шууд холбоо барих АНУ дахь утас: 812-219-7587, 812-333-6338. Мөн 98680174 (G-Mobile-n интернэт дугаар тул ямар нэгэн карт хэрэглэхгүйгээр Америкруу шууд холбогдож асуух тодруулах зүйлээ лавлаж болно. Хэрвээ санал хүсэлт байвал Монголын цагаар өглөөний 8.00-11.00 хооронд залгана уу)

No comments: