Энэ зургийг саяхан зургадугаар сард Бүрэндээ очих замдаа авхуулсан юм. Төв аймгийн Бүрэн сум, хуучнаар Түшээт Хан аймгийн Зоригт Вангийн хошуу бол миний эхлэл цэг, удам судрын минь тулгын гал бадамласан сайхан нутаг.
Эх нутгийн өнгө төрх сэтгэлд ямагт уяатай явдаг агаад нарны бүлээн илч шингэсэн чулууг нь атгахаар цаанаа л нэг уужрам. Ийм ариун дагшин газрын үр үндэс болж төрсөндөө сэтгэл өег. Хол нутагт суугаад эх орноо санагалзахад адуу янцгаах үүрсээ, аргалын амттай эмээгийн минь цутантай цай, монгол гэр, монгол ахуй бодогдоно. Талын зэрлэг салхины салхинд уулгалан довтлох нь энгэр задгайлж, сэтгэл агаад биеийг зоримог ариун болгож өргөн тал, борогхон чийрэг уулсынх нь сүр харцыг минь баясгана. Монгол минь, нутаг минь ийм л сайхаан. Яагаад ч юм өнөөдөр нутагаа саначихлаа. Далантүрүү, Хайрхан, Баян гүнээ бодохоор хонь хужирлангаа өврөө түнтийтэл мөөг түүдэг бага нас минь, оодгоносон тугал сүүлдээд өвөөдөө зэмлүүлэх гэнэн үе минь, өвөөгийнхөө тарваганы морь хөтлөөд ан хийсэн мартагдашгүй дурсамж, эрмэг хүлгийн нуруунд унаж босон өндийж өглөөн улаан нарнаар адуундаа дарцагланхан мордох эрийн цээ нас сэтгэл баясган дурсаамжийн харгуй хөврөнө. Ингэж хэлэхээр нэг их өтөл хүний үг шиг сонсдож болох, гэхдээ л хүний нутагт явахад нутаг усныхаа нэр төрийг өндөр өргөж явахын дайтай сэтгэлийн бяр тэнхээг нутагаа бодохоор л олж авах учиртай.
Уг нь реалист найрагт нэг их шимтэн дурладаггүй ч үнэхээр сэтгэл хөдөлгөх ая дан нь таарсан ямар ч шүлэг ороо бусгаа цагт ямагт өөрчлөгдөж байдаг хормын онолоос дээгүүр мөнх настай байдаг. Тийм ч учраас "Гэнэн хэрсүү нэгдэж байж дүүрэн болдог, гэрэл харанхуй сүлэрч байж бүтэн болдог" гэж Найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэн шиг "өрнө хийгээд дорно" той хорвоод сайхан зүйл хараад сэтгэл хөглөгдөж, урлагт дурлаж бас татагдаж явах сайхан. Хуульч хүн гэлээ гээд ямагт хөмсөг зангидсан, зузаан хавтаст хэрэг сугавчилсан имижтэй биш, харин ч баялаг амьдралаас ямагт суралцаж, түүнд зохицон идээшиж явах ёстой болов уу.
Нэгэнт Бүрэнгийнхээ тухай ам нээсэн тул тэр сайхан нутгийнхаа тухай хэдэн шүлэг энд ишлье гэж бодлоо. Энэ шүлгийн бараг зургаа, долоон жилийн өмнө бичсэн санагдана.
БҮРЭНГИЙН ТЭНГЭР ДОР
Бүрэн, бүрэн чигээрээ сүндэрлэнэ
Бүрэн, бүтэн судлаар лугшина
Бүрэн, уулс дамнан дүнхийнэ
Бүрэн, үүлс дэмнэн өндийнө...
Бүрэнгийн тэнгэр дор
Бүрэнгийн уулс чуулна
Бүлээхэн тоосон дунд нь
Бөртөл наран төөрнө
"Баян гүн", "Баруун халзан"
Байдаг л хэдэн уулс
Гэхдээ аавын минь нутаг
Гүн цусны угшил, "Бүрэнгийн уулс"
"Хйархан", "Баянцогт"
Холоос дөлгөм сүрлэг хангай
Бие бүрдэл өвгөдийн тэмцэл
Миний ариун байлгах хүслэн
"Гуй өндөр", "Баян уул"
Гүн хавцалт шил нуруунууд
Эгэмний минь яс заяасан
Эгэл оюуны "Бурхан уулс"
"Холбоо", "Салхит"
Холоос зүүдлэх сүндэр тэнгэрүүд
Амь хайрласан эх орны минь
Асч ургасан эр уулс
Аавын минь нутгийн хэдэн уулс
Амины минь залбирлын хэдэн хайрхан
Бүрэнгийн чуулга их уулс
Буцах ирэхийн гэрч шүлэг шингэх домог оо
Бүрэнгийн тэнгэр дор
Бүрэнгийн уулс чуулна
Бүлээхэн тоосон дунд нь
Бөртөл наран төөрнө
2002 он. С.Эрдэнэболд (Ш.Сүхбаатарын "Бүтэн заяатай бүрэн нутаг ном"-ын 167-р талаас)
Миний энэ муу шүлэг ур хийцийн хувьд толгой цохих хэмжээний хүчтэй биш ч зүрх сэтгэлээс минь урган гарсан үнэнхүү сүсгийн илрэл учраас энэндээ би хайртай байдаг юм.
Миний аав бол үгийн шан татах найргийн дэвжээнд хэдэн сайн шүлэгтэй хүн. нутгийн тухай яриа өрнүүлсэн болохоор аавын бичсэн нэг сайхан шүлгийг энд сийрүүлье.
МОНГОЛ УУЛ
Хөхрөн харагдах зэрэглээнд нутгийн толгод өндөрсөж
Хөвөн үүлс мөрлөн Алтайн уулс гэмээр
Хөлгөн их судрын домогт гарсан баатар шиг
Хөвчрөн зангирах уулс талын дундаа сүртэй
Гал цахилан унах дөлтэй чулуу хөндөж
Газрын энэхэн өндөрт мацаж нэгэн гарвал
Тэртээ холын юмс нүдний өмнө тодорч
Тэнгэрийн сэрүүн салхи бишрэл бадраан сэвэлзэнэ
Өвгөдийн заншлаа сүсэлж овоонд чулуу эвхээр
Өөдөсхөн "Хөх эрдэнэ" газраас атгаж авбал
Нарны илч шингэсэн уулын чулуу бүлээхэн
Насны заяа уртасгам өндөр газар саруулхан
Холын алс нутаг эрдэм сурахаар явахдаа
Хорьдол сарьдаг уулс олныг үзсэн ч гэлээ
хөдөөх жаахан уулсаа тэдний оргилтой зүйрлэм
Хөөмийн татлага исгэрч, уртын дуу шуранхайлнам
Миний бага насны тоглож өссөн дурсгал
Мичид шөнөөр амрах хайрхан өндөр уулс
Дэлхийн их уулстай эн зэрэгцэх бараатай
Дэлмийн чинээ газартаа Хангай нь болж дүнхийнэ
Дэггүй бяцхан үрс энэ л бэлээс мордож
Дэлгэр орчлонг тууллаа чиг эргэн ирэх жамтай.
Ширчингийн Сүхбаатар
Бас Бүрэнгийн найрагч бүсгүй Цоодлын Хулан эгчийн маань нэгэн сайхан шүлэг бий.
ЭРХ ЧӨЛӨӨ
Чөлөөтэй, омголон, дураараан байх би дуртай
Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай
талын шувуу торонд бус талдаа жиргэх
Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай
Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй
Эрх чөлөө! гэж хичнээн хашгирлаа гэсэн
Энэхэндээ гэж хэлэхэд би "хорионд" байх дуртай
Эгэл даруу ижий, эцгийн голомт сэтгэлийг минь "хорьдог"
Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг "хорьдог"
Элгэн садан ард түмэн, Эх орон минь намайг "Хорьдог"
Энэнээс илүү эрх чөлөөгөөр Орчлонд би яах юм бэ!

No comments:
Post a Comment