Wednesday, November 5, 2008

Элчин сайдтай уулзав

( Зураг дээр баруун гар талаас Элчин сайд М.Минтон, С.Эрдэнэболд)
АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрт Элчин сайд Марк МИНТОН “Монголын улс төр, эдийн засгийн байдал” сэдвээр илтгэл тавив

Блүүмингтоны намрын өдрүүд үргэлжилж байна. Өчигдөрхөн АНУ түүхэндээ цоо шинэ хуудас нээлээ. 44 дэх Ерөнхийлөгчөөрөө Африк гаралтай Америк Барак Хусейн ОБАМА-г сонгов. Үнэхээр түүхийг нүдээр үзнэ гэдэг сонин юм. Америк Ардчилсан гүрэн гэдгээ бэлхнээ харууллаа. Дуулиан шуугиантай энэ өдрүүдэд АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Минтон гуай Индианагийн Их Сургуульд хүрэлцэн ирж Монголын тухай өргөн сэдвээр илтгэлийг тавив.
Түүний ярианд Америк Монгол хоёр орны түүхэн харилцаа, дипломат ажиллагааны ололтууд болон одоогийн түвшинд засгийн газар хооронд болон бусад салбраар хэрхэн хамтарч ажиллаж байгааг өгүүлэв.
Тэрээр хоёр долоо хоногийн өмнө Хоно Лулу арал дээр зохиогдсон Америкийг төлөөлөн хилийн чинадад сууж буй Элчин сайдуудын хуралд оролцсон тухайгаар яриагаа эхлүүлэв. Дараа нь Мянганы Хөгжлийн Сорилын сангийн тухай, түүний зориулалт зэргийг нарийн тайлбарлав. Жишээ нь Монголын төмөр замд 188 сая долларын бодитой хөрөнгө оруулна. Түүний үр дүнд нь газрын баялагийг саадгүй тээвэрлэхэд зориулагдана гэв.
Бас нэгэн чухал сэдэв бол тэрээр далайд гарцгүй хоёр том гүрнээр хязгаарлагдсан Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн гүйцэтгэх үүргийн тухай дэлгэрэнгүй ярив. Энхтайвны корпусын үйл ажиллагааны тухай ярихдаа Монгол бол тус корпусийн төлөөлөгчдийн тоогоор дэлхийн Нэгт ордгийг дурьдлаа. 209 хүн ажилладаг. Үүнийг нь нэгж хүнд тооцвол рекорд тоо гэнэ.
Дараагийн онцлог яриа Монголын уул уурхайн салбарын тухай өрнөв. Хууль эрх зүйн орчин, улс төрийн хүчнүүдийн байр суурь зэрэг нь сонирхолтой сэдэв байв. Минтон гуай дээрхи сэдвийн хүрээнд 2020 он хүртлэх Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлалыг иш татаж хэд хэдэн хэсэг дээр нь онцолж байв.
Минтон гуай 2004 оны Их Хурлын Сонгууль, түүнээс үүсэн бүрэлдсэн Засгийн газрын тухай товч өгүүлээд саяын (2008) оны сонгуулийн тухай санал бодлоо дэлгэрэнгүй ярьлаа. Тэрээр 2008 оны 7 сарын 1-нд болсон ардчиллын төлөөх жагсаалын тухай, тэнд оролцогчдийн хүрээ, дөрвөн хүн буудуулж, нэг нь угаартаж амь эрсэдсэн тухай, галдан шатаалтын тухай гээд тодорхой фактууд дурьдаж, “Very personal opinion”буюу “Зөвхөн хувийн бодлоор” гэж онцлон хэлэхдээ, дээрхи үймээнийг аль нэг улс төрийг хүчний захиалгаар хийсэн гэж бодохгүй буйгаа илэрхийлээд тэдгээр амь эрсэдсэн иргэдийн шалтгаан нь “Kind of police problem” буюу цагдаагийн ажиллагаатай холбоотой бөгөөд “out of hand” буюу төрийн хяналтаас гарч хууль бус ажилснаас үүдсэн байж болзошгүй гэж өгүүлэв. Мөн нэмж хэлэдхээ энэ нь улс төрийн маргаантай асуудал учир илүү нухацтай хандахыг онцолж байв. Гэсэн хэдий ч үймээний үеэр өргөн хэмжээний баривчилгаа болсон, насанд хүрээгүй маш олон хүмүүс шоронд хоригдож, эрүү шүүлтэнд өртөж буйг онцолж дөрвөн хоногийн турш цэргийн хяналтанд хотыг бүхэлд нь хянаж гудамж талбайд байлдааны зэвсэг техник иргэдийг цагтаж байсныг өгүүлэв.
Энэ бүх явдлын дараа хэдийгээр олонх болсон ч эрх баригч намын дарга сөрөг хүчний удирдагчид хамтарсан засаг байгуулахыг санал болгож өдгөө Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд хийж байгааг онцлон дурьдаж байна лээ.
Ярианыхаа төгсгөлд элчин сайд Монгол Улс дэлхийн бусад улсуудтай хэрхэн харилцаж буй талаар, Японы тусламж, европийн улсуудын дэмжлэг, Монгол дахь хөрөнгө оруулалтын тухай өгүүлнэ лээ. Жишээ нь европийн банк хоёр жилийн өмнө Монгол Улсад хэдэн сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд түүний үр дүнг нааштай харж буйгаа дурьдав.
Бас саяхан үүд хаалгаа нээсэн Канадын элчин, Авсралийн Консулын газрын тухай өгүүлээд Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн гадаад айлчлалууд болон тэдгээрээс гарч буй үр дүнгийн тухай мэдээлэл өгч байв.
Уулзалтындараагаар хэд хэдэн төрлийн асуулт тавигдав. Монгол Хятадын хоорондын харилцааны тухай, нэн ялангуяа худалдааны салбар дахь хамтын ажиллагааны тухай болон Монголын боловсролын систем, англи хэл хэрхэн өргөн хүрээнд нэвтэрч буй /2004 оноос хойш/, бас Солонгосын хөрөнгө оруулалттай сургуулиад ихээр нээгдэж солонгос хэл моодонд орж буй тухай өгүүллээ.

Уулзалтын төгсгөлд миний бие Элчин сайдад дараахи асуултыг тавив.
-Та туршлагатай дипломатч хүн, хэрвээ та Монгол хүн байсан бол хамгийн түрүүнд юу хийхийг зорих вэ?
-Сайн сургуульд сураад л ажиллана даа, ирээдүйгээ өөдрөгөөр харах хэрэгтэй.

2008-11-06

Тэмдэглэсэн

С.Эрдэнэболд

No comments: