Wednesday, November 5, 2008

Индианагийн Их Сургуулийн Монгол судлаач профессор Кристофер Этвүүд багштай хэдэн минут яривцав.

-С.Эрдэнэболд: Сая Минтон гуай Долоон сарын нэгний тухай ярьлаа?
-К. Этвүүд: Гэхдээ тэр хэн нэгнийг буруутгаагүй, анзаарсан биз дээ.
-Э.Эрдэнэболд: Тэгсээн. Улс төр ч жаал ярьлаа?
-К. Этвүүд: Америкийн Бүгд Найрамдах Нам бол Монголын Ардчилсан намтай ойр дотно биш. Харин МАХН-тай бол илүү дотно. Америкийн Ардчилсан нам бол МАХН намтай ч Ардчилсан Намтай ч ойр дотно биш. БНН-ын Буш Монголд айлчлаад буцсаны
дараанаас эхлэн хоёр орны харилцаанд ахиц гарсан боловч эрч нь илт суларсан. Америкийн БНН гадаад харилцаандаа илүү анхаарч олон улсын энхийг сахиулах талбарт ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Харин Америкийн Ардчилсан нам бол дотоод бодлогодоо илүү анхаарч түүндээ түлхүү хөрөнгө зардаг. Ингэхийн хэрээр дэлхийн аль нэг өнцөгт байгаа улсын энх тайван оршин тогтнохын төлөөх мөнгө Америкийн халааснаас гарах нь татрана гэсэн үг.
-Э.Эрдэнэболд: Ц.Элбэгдорж гуайн засаглалын үед Америкийн нөлөө их байсан?
-К. Этвүүд: Сүүлд яагаад Монголчууд илтэд Оросуудад сүжрээд байна? Энэ ч бас аргагүй. Америк Монголын олон улс дахь аюулгүй байдлыг хангах баталгаа өгч чадахгүй байна. Өмнө нь Америк үүнээс татгалзаж байсан.
-С.Эрдэнэболд: -Гол асуудал юундаа байна?
-К. Этвүүд: -Нөхцөл байдалд.
-С.Эрдэнэболд: -Нөхцөл байдлыг бүрдүүлэх хүчин зүйлс нь мэдээж геополитикийн орон зай биз дээ?
-К. Этвүүд: -Яг тийм. Оросын юм уу, Хятадын цэрэг Улаанбаатарыг эзлээд авлаа гэхэд Америк эндээс шууд хөдөлж чадахгүй. Ийм баталгааг АНУ өгч чадахгүй болохоор Монголчууд Орост татагдах нь бодит байдал юм. Энэ нь мэдээж газар нутгийн байрлалтай холбоотой.
-К. Этвүүд: -Гэхдээ Америкийн хүчин чармайлтыг Монголоос хасчихлаа гэхэд бидэнд гадаад бодлогын баланс хэрэгтэй байна
-К. Этвүүд: Америк бол Монголтой шууд харилцаж чадахгүй. Хятад, Оросыг давж Монголтой харилцах нь Орос, Хятадтай үл ойлголцох байдал бий болгож мэднэ.
-С.Эрдэнэболд: Гэхдээ Буш айлчилсан шүү дээ
-К.Этвүүд: Тэр бол Бүгд Найрамдахчуудын зоригтой чанар. Гэхдээ бодит байдлыг харах, мэдрэх хэрэгтэй. Бодит байдал дээр Америкаас Орос нь илүү ойр, илүү бодитой байгаа биз дээ?
-С.Эрдэнэболд: -Та тэгвэл Монголын Ардчиллыг юу гэж бодож байна?
-К. Этвүүд: -Энэ тохиолд хэдийгээр Монголчууд Ардчилал гэж хичнээн зүтгэлээ ч хоёр хөрш нь Ардчилсан бус дэглэмтэй учир бодит үнэний бэрхшээл гарч байна
-С.Эрдэнэболд: -Обама Ерөнхийлөгч боллоо. Монгол Америкийн хоорондын нөхцөл байдал хэрхэх бол, та хэрхэн харж байна?
-К. Этвүүд: -Ардчилсан Нам Монголчуудад Бүгд Найрамдахчууд шиг анхаарал тавьж чадахгүй. Орчин үеийн нөхцөлд Монголын аюулгүй бадлыг хангахын тулд Орос хятадыг хэлэлцээрийн ширээнд урьж эрх зүйн хэм хэмжээ бий болгох чармайлт хийж болох юм. Тэр нь илүү бодитой нөхцөл, гэхдээ Америкийн Ардчилсан нам энэ тал дээр БНН-аас илүү гарагхгүй. Хоёр Намын гадаад бодлого нээх хол зөрүүгүй юм ш дээ. Оросууд нефтийн үнэ өсөхөөр хүчирхэг болсон, одоо үнэ буурч байна. Олж авсан давуу талаа алдаж мэднэ. Түүнийг дагаад Монгол дахь америкийн нөлөө эргэн сэргэх магадгүй. Гэхдээл бодит байдлаа мэдрэх хэрэгтэй.
С.Эрдэнэболд: За орой болж таны тав дахь өдрийн Монголын тухай илтгэлийг очиж үзнээ.
С.Эрдэнэболд: -За баяртай.

No comments: