Харанхуйн дунд уусан алдрах
Хүний нөмгөн бараа
Нүцгэн шөнийн зүйдлээр
Нүдэн үзүүрээс сарнилаа
Хэн байсан бол тэр хүн
Хэтэрхий гоо охин бол яана
Хэзээний танил анд минь
Хэлэлгүй надаас зугтчихав уу
Нөмгөн хүний уусмал сүүдэр
Үнэгэн харанхуйд будагдаж
Нүдээ цавчилгүй араас нь алхахад
Харанхуй намайг ханцуйлав
Тэмтэр тунтар ахуйд цагийн зүрх сонсдож
"Тэр" энд байх мэдрэгдэж улам чанга дэлдэв
Нөмгөн хүний нүцгэн гар намайг тэвэрч
Нүдийг минь арчихад би өнгийг умартаж эхэллээ
Гивлүүрээ тайлсан
Харанхуй хүний нүүрэнд
Гэмшээд ягаан болсон
Миний царай инээмсэглэв.
С.Эрдэнэболд
"Дурлалын гэрээ" -2004 ном, 13-р тал
No comments:
Post a Comment