Корпорацийн эрх зүй.
Энэ хичээлийг хөтлөн явуулсан профессор, хатагтай Геллис бол салбартаа толгой цохих томоохон эрдэмтэн билээ. Тус хичээлийн хүрээнд корпорацийн эрх зүй болоод компаниудын олон төрөл загвар, тэдгээрийн үйл ажиллагаагаа явуулах дүрэм журмуудыг авч үзэв. Хязгаарлагдмал хариуцлагатай "Корпораци", Захирлууд болон удирдах албан тушаалтны Үүрэг хариуцлагын тогтолцоо, мөн тэдгээрийн ёс зүйн журам, Корпорацийн удирдлагын тогтолцоо болон хувьцаа эзэмшигчидтэй холбогдох бүх төрлийн эрх зүйн хэм хэмжээний зохицуулалт гээд нилээд өргөн хүрээнд хичээл өрнөсөн юм.
Өнөөдөр гэхэд дэлхийн хамгийн том корпорациар Америкийн "Wall Mart" тодроод байгаа бөгөөд Тэдний эзэмшилд 373 тэрбум ам.доллар эргэлдэж байна. Мөн дэлхийн 10 шилдэг корпораци тутмын 6 нь Нэгдсэн Улсын бүртгэлтэй бөгөөд тэдний тоонд General Motors, Chevron, General Eleсtric, Ford зэрэг корпорациуд орж байна. Одоогийн байдлаар дэлхийн хүчирхэг корпорациудын 30-40 хувийг АНУ-ын, 22 хувь нь Европийн, 15 хувь дангаараа Японы корпорциуд бүрдүүлж байна. Энэ үзүүлэлтэнд мэдээж Toyota корпорцийн сүүлийн үеийн зах зээлд хүч түрэн орж ирж буй нөлөөлөл асар их байгааг онцлох хэрэгтэй. Тэгэхээр Корпорацийн эрх зүй хичээлээр тодорхой амжилтанд хүрч буй болоод алдагдалд ороод буй корпарацийн эрх зүйн орчинд SWOT судалгаа хийх нь чухал байв. Дээрхи хичээлтэй холбоотой нэгэн товч хүснэгтийг блогтоо нийтэлж байна. Бидний хувьд одоо үгүйлэгдэж байгаа нэн чухал алхам бол үндэсний эрх зүйн системээ улам боловсронгуй болгохын зэрэгцээ, нэн ялангуяа эдийн засгийн амьдралын амин судас болсон эдийн засасгт холбогдох хууль эрх зүйгээ, найдвартай, уян хатан болгох нь улсын хөгжилд хамгаас чухал юм. Манай Улс ойрын ирээдүйд уул уурхайд түшиглэсэн олон улсын хэмжээний корпорациуд байгуулах боломжтой бөгөөд дээрхи нөхцөл бүрдсэн тохтиолдолд Эдийн засгийн үр ашиг, эрх зүйн уян хатан байдлаа сайтар тэтгэсэн хуулийн зохицуулалт зайлшгүй зүйл юм.
Дээрхи хүснэгтээс Корпорацийн эрх зүйн үндсэн агуулгыг харна уу. (Зурган дээр 2 удаа товшоод томруулж харна уу)
No comments:
Post a Comment