Саяхан хуучнаар Түшээт Хан аймгийн Зоригт Вангийн хошуу буюу орчин цагийн Төв аймгийн Бүрэн сумаар зорин байж очоод ирлээ. Өвөг дээдсийн минь үе улиран идээшиж, удам судраараа инагшин дассан уул усныхаа хормойд очиход сэтгэл ариусаж хийморь сэргэх шиг болов. Аав болоод Өвөө маань энэ сайхан уулсын дунд хөлд орж, малын бэлчээрт торниж, хүлгийн дэлэнд дарцаглан эр хүн болсон юм. Өвөөгийн минь эцэг миний өндөр өвөг болох Цэгмэд ажаа маань ч энэ нутаг усандаа эрийн цээнд хүрч бидний ургийн голомтыг буй болгосон. Түүний дээд үе болох Дуламжав, Агваан өвөг ч бас энэ уулсын дунд дөрвөн улирал, өвөл зун, хавар намрыг үдэн угтсаар хорвоо дээр эрдэнэт хүмүүний тавиланг урласан буй за. Манай Бүрэн уулсын орон. Уул бүхэн нь содон тансаг төрхийг сүндэрлүүлж, үзэх нүдийг баясгаж бишрэх сэтгэлийг ариусгана. Хангай хээрийн бүсийн хосолмол энэ нутагт зон олны буяны шүтээн болсон олон сайхан хангай бий.
Хайрхан уул болоод түүний шүтээн овоо...
1 comment:
Миний нутаг аргагүй сайхан нутагдаа...Нэр нь хүртэл шүлэг Нээрээ сайхан нутаг, гэж Дэндэвийн Пүрэвдорж гуайн Сэгс цагаан богдод гардаг шиг нэр нь хүртэл Бүрэн бүтэн байхын бэлгэдэл юмдаа...Хуучин хошууны төв байсан юм гэнэлээ энэ Баянгүн хайрханы урд энгэрт нь. 1998 оны Барс жилийн цагаан сараар өвөөгийнх маань энд өвөлжиж байлаа. Би тэр жил хөдөө шинэлчихээд харих болоход унаа олддоггүй тэгээд харин Сүхбаатар ахын машинаар явах болоод Ширчин гуайн хотонд ирэхэд маргааш нь явахаар болж билээ. Тэгээд би гэдэг хүн чинь Эрдэнэболд тантай хамт Болдоо ахынд хонож байлаа гэж...Тэгэхэд ч цаг сайхан байждээ...За таны ажилд чинь амжилт хүсье...Зав зай гарвал миний блогоор ч бас ороод гараарай www.zorigtvan.blogspot.com шүү...
Post a Comment