Thursday, December 4, 2008

Линкольн ба илтгэх урлаг.

С.Эрдэнэболд, Б.Энхболд нарын 2006 онд хэвлүүлсэн "РИТОРИК - Байлдан дагуулахуйн урлаг-2006" хэмээх илтгэх урлагийн номын хэсгээс

Линкольн үгээ хэрхэн бэлтгэж сургуулилдаг байсан тухай Дейл Карнеги бүтээлүүддээ тодорхой өгүүлсэн байдаг.
2003 онд Ц.Элбэгдорж гуай ”Нүүх үү? Үлдэх үү?” нэртэй 5 цуврал лекц уншсан юм. Тавуулаа өөр өөр сэдвээр. 2 дах лекц нь ”Ярианы урлагийн тухай” гэсэн сэдэвтэй байсан. Ц.Элбэгдорж гуай илтгэх урлагийн тухай уншсан лекийнхээ үеэр илтгэлийнхээ сэдэв, нэр, юу өгүүлэхэсэхээ хэрхэн олох тухай өөрийн санаагаа хэлэхдээ ”гүйж байхдаа бод”, ”заримдаа усан ороод зогсож байхад ч гоё бодлууд орж ирдэг дээ, түүнийгээ л битгий алд” гэж хэлж байсныг санаж байна. Ийм зөвлөгөөнүүдийг эрт үеэс нааш олон олон шилдэг илтгэгчид зөвлөсөөр иржээ. Дэлхийн түүхийг өөрчилсөн гайхалтай үгнүүд ч албан хүчээр бичгийн ширээнээ сугаад цаас үзэг атгах ашгинд бус ихэнхдээ энгийн тохиолдлоор олдсон тухай сонирхолтой жишээ олоон. Мендлеев үелэх системээ зүүдэндээ харсан тухай, Ньютон Бүх ертөнцийн таталцлын хуулийг хөршийнхөө алимны модоноос али унах агшинд зурасхийн орсон санаанаас ургуулан олсон тухай түүхүүд зөндөө. Линкольн ч бас орж ирсэн санаа бүрийг гартаа тааралдсан цаасны тасархайд тэмдэглэн бүрх малгайдаа хийчхээд түүнийгээ ямагт бодож боловсруулж явдаг байжээ.
Тиймээс санаа гэдэг шувуу юм. Түүнийг хурдхан шиг бариад авахгүй бол нисчихнэ шүү. Хааяагүй явж байтал маш гоё санаа орж ирдэг. Түүнийг даруйхан тэмдэглээд авчих. Тухайн үедээ тэмдэглэл хэвээрээ үлдэж болох ч хожим сөхөөд үзэхэд бүхэл бүтэн гайхамшгийг нээх тийм алтан санаа байхыг яана.
Линкольн Цагаан ордонд ирэхээсээ өмнөхөн, тэрээр үндсэн хуулийн эх бичиг бэлтгэсэн гурван үгээ аваад л өөр юу ч авалгүй, хэн ч саад болж чадахааргүй Спрингфилд дэх мухлагийн дээр байдаг тоостой жижигхэн өрөөнд бүгж тангараг өргөх ёслолын үгээ бичиж эхэлсэн байна.
Линкольн бүр багаасаа л илтгэх урлагаар хичээллэж эхэлжээ. Бүр түлээчин, модчин байхдаа босгож тавьсан өндөр хожуул дээр гарч байгаад хамтран ажиллагч ядуучууддаа хандан үг хэлэх дасгал хийж байсан тухай баримт бий. Хожим нь хуулийн мэргэжлээр ажиллаж байхдаа тэрээр хэзээ амандаа уншдаггүй байсан байна. Линкольн чанга дуугаар бичиг баримт уншихад түүнийг хамтрагч нь ихэд цааргалж амандаа уншихыг зөвлөдөг байж. Гэтэл Линкольн харааны уншлага хийхэд зөвхөн нүд л ажиллана. Тэгвэл чанга дуугаар уншихад нүднээс гадна ам дуугарч , тэр дуу хоолойгоо чих сонсож нэг зэрэг гурван эрхтэн ажиллана. Тиймээс амандаа уншихаас чанга дуугаар уншсан нь дээр гээд зөрүүдэлдэг байжээ.
Энэхүү номонд Линкольны “Ãеòñáóðãèéí òýìäýãëýë”, “Ýðõ ÷ºëººíèé òóíõàãëàë”, Ерөнхийлөгчийн Õî¸ð äàõü òàíãàðàã ºðãºõ ¸ñëîë äýýðýý õýëñýí ¿ã, “Õóâààãäñàí áàéøèí äàõèí îðøèí òîãòíîæ ÷àäàõã¿é” “Үдэлтийн үг” гэсэн шилмэл илтгэл хэлсэн үгийг оруулж байна. Тэр бүхнээс хамгийн алдартайд тооцогдох “Гэтсбургийн тэмдэглэл”-ээ хэрхэн бичсэн тухай сонирхолтой баримтыг Дейл Карнеги өгүүлжээ.
Геттисбэргийн цэргийн оршуулгын газрыг хариуцсан комисс /зөвлөл/ оршуулгын ёслолын ариутгалыг зохион байгуулахаар шийдэж Бостоны христосын санваартан, Харвадын их сургуулийн ерөнхийлөгч, Массачусетс Муж Улсын Амбан захирагч, АНУ-ын Сенатор, Англи дах Элчин сайд, Төрийн Нарийн Бичгийн Дарга зэрэг албуудыг хашсан Эдвард Эверестэд хүндэтгэлийн үг хэлнэ үү хэмээн санал тавьжээ. Э.Эверест тухайн үедээ Америкийн хамгийн авъяаслаг уран илтгэгч хэмээн зүйл ёсоор хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгдсэн нэгэн байв. Э.Эверест хариуд нь ийм богинохон хугацаанд би үгээ зохих ёсоор бэлдэж чадахгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд ийм шалтгаанаар зохион байгуулах комиссынхон 10 дугаар сарын 23-д товлосон ёслолоо хойшлуулж 11 дүгээр сарын 19-д болгож товложээ.Сүрт ёслолын ажиллагаа болохоос гурван хоногийн өмнө Эверест Геттисбургт ирж тулалдаан болсон талбараар явж тэнд болж өнгөрөөсөн бүхнийг ой ухаандаа төсөөлөн сэргээжээ. Үгээ бодох цэгнэх энэ үел сайн бэлтгэл болж байв. Ёслолын ажиллагаанаас 2 хоногийн өмнө комиссийнхон Линкольн Ерөнхийлөгчид хандан “ёслолыг тохиолдуулан зохих сургамж” өгөхийг гуйсан хүсэлт илгээсэн байна. Ерөнхийлөгч тухайн хүсэлтийг хүлээн аваад Геттисбергт үг хэлэхээр шийдэв. Ерөнхийлөгч ноён Эверестийн бэлтгэсэн үгийг авч хоёр хоногийн туршид бэлтгэжээ. 11 сарын 18-нд Ерөнхийлөгч Геттисбургт хүрэлцэн очсон бөгөөд ердийн үед 1300 орчим хүнтэй газар 15000 хүнтэй болтлоо түм түжигнэж, бум бужигнажээ. Ерөнхийлөгч зогсоо зайгүй үгээ бэлдсээр бүр Төрийн нарийн бичгийн дарга Стюартдаа хүртэл чангаар уншиж өгөн алдаагаа хянуулж байлаа. Өдөр шөнөгүй уйгагүй бэлтгэсээр хаалгыг нь тогшиж ёслолын ажиллагаанд байраа эзлэх цаг болсныг нь хэлэх хүртэл бэлтгэжээ. Үгээ хэлэхээсээ өмнө Линкольн Ноа Брукст “Үгээ бас л гүйцэт бичээгүй, ерөөс дуусаагүй байна. Би түүнийг хоёр, гурван удаа хуулж бичлээ, тэр надад хангалттай санагдахуйцаар янзалж дуусах хэрэгтэй байна” гэж хэлж байжээ. Линольний хэлсэн хамгийн алдартайд тооцогдох Геттисергийн үг нь ийнхүү мэндэлжээ.
Абрахам Линкольноос илтгэх урлагт юу суралцах ёстой вэ?
-Уйгагүй шамдаж суралцах, цөхрөлтгүй хөдөлмөрлөж шинэ санаа бодож олох
-Цаг ямагт бэлтгэлтэй байх, минут бүрийг зорилгынхоо төлөө залуурдах
-Авъяас билэг багатай ч хичээл зүтгэл ихтэй хүн зорьсондоо хүрч болдог жишээнд суралцах юм.

No comments: