Thursday, December 4, 2008

Шинэ мянганы сургааль

Гэрэл зургийн тайлбар: 2007 оны 10 дугаар сард Дээрхийн Гэгээнтэн Блүүмингтон хотод ирэх үеэр Сэтгүүлч Б.Номинчимэд ахын авсан зураг.
Дээрхийн гэгээнтэн Арван дөрөвдүгээр Далай Лам Данзанжамц
Шинэ мянганд зориулсан Далай ламын сургааль, Амьдралын мөрдлөг
1. Их хайр, их ололт нь их эрсдлийг байнга дагуулж явдгийг сана.
2. Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд
3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд
4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь зримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
5. Жижиг маргаанаас болж нөхөрлөлөө бүү сүйтгэ
6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл
7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд
9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт байна гэдгийг сана
10. Нэр төртэй сайхан амьдар, Тэгвэл нас ахиж, эргэж бодохын цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
11. Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам.

No comments: