Wednesday, November 19, 2008

“VERITAS” Номын нэрэмжит бичлэгийн уралдаан зарлаж байна

Сурталчилгаа

1. Уралдаанд “Veritas буюу Америкт Хуулийн Сургуульд суралцсан Тэмдэглэл-1” номыг уншигчид оролцоно.



2. Бичлэгийн ерөнхий сэдэв: “Эрх зүйт Монгол улс”

3. Бичлэгийн тусгай буюу дэд сэдвийг уралдаанд оролцогч

нарийвчлан өгч болно.

4. Бичлэгийн зорилго: Өнөөгийн Монгол Улсын хууль эрх зүйн байдлыг бодитойгоор үнэлж хөгжлийн шинэ гарцыг эрэлхийлэх, ардчилсан нийгэм дэх нээлттэй үзэл бодлын уралдаан өрнүүлэх

5. Уралдаанд ирүүлэх бичлэгийн шалгуур:

6. Агуулгын хувьд логиктой, үндэслэлтэй, аргументад түшиглэсэн байх

7. Шинэлэг, бичлэгийн хувьд сонирхолтой, энгийн байх

8. Тодорхой гарц, зүй зохистой үр дүнд чиглэсэн, санаагаа бүрэн дүүрэн илэрхийлсэн байх.

Бичлэг 300-500 үгэнд багтсан байх

Бичлэгийг дүгнэхдээ дээр дурьдсан шалгуурыг үндэслэн ангилал тус бүрээс хамгийн сайн бичигдсэн нэг хүнийг шалгаруулж шагналыг олгоно.

Шагнал. 21-ээс дээш насны ангилад Нэгдүгээр байр нэг, “DELL” брэндийн сүүлийн үеийн зөөврийн комьпютер (notebook)

21-ээс доош насны ангилалд Нэгдүгээр байр нэг, “APPLE” брэндийн “I-POD”

Тэмцээнд оролцогч нь 2008 оны 11 дүгээр сарын 15 наас 2009 оны 3 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд өөрийн бичлэгээ sukhbaae@indiana.edu хаягаар илгээх бөгөөд бичлэгийнхээ цаасаар хэвлэсэн нэг хувийг болон номын энэ хуудсын хамт “Veritas” менежментийг багт хураалгана. Менежментийн багт бичлэгээ өгөхдөө ном худалдаж авсан баримт, овог нэр, регистрийн дугаараа бичсэн байх ёстой.

Ялагчийг 2009 оны 3 дугаар сарын 12-нд шалгаруулж олон нийтийн өмнө шагнал гардуулна. Тэмцээнд амжилттай оролцсон шилдэг 12 бичлэгийг тус номын дараагийн хэвлэлд нийтлэнэ.

Менежментийн багтай дараахи утсаар холбоо барьж нэмэлт мэдээлэл авна уу.


99110599
99671876 (Жавхлан)
91910599
96687401
99878187

No comments: