Өнөөдөр Линкольний Алдарт Геттисбэргийн үгээ хэлсэн өдөр.
АРД ТҮМНИЙ ТӨРҮҮЛСЭН,
АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨХ,
АРД ТҮМНИЙ ЗАСАГ,
ЭНЭ ДЭЛХИЙГЭЭС ХЭЗЭЭ Ч УСТАХГҮЙ ЭЭ!
Энэ үг ардчиллын мэргэн сургааль, домогт ишлэл болсоор ирлээ. 1863 оны Иргэний дайны жилүүдэд Америкчуудын 10 хүн тутмын 2 нь дайны золиос болсон юм. 3 сая хүнтэй байсан ард түмэн 600 мянган хүнээ хядаж байж асар их цусаар, асар их нулимсаар эрх чөлөөг олж, боолчлолын эсрэг тогтоол болох Үндсэн хуулийн нэмэлтүүдийг гаргаж байлаа. Тэр цагаас эхлэн Америкийн хоёрдугаар түүхэн эрин эхэлсэн юм. Мэдээж алдаа оноотой туулсан өнгөсрөн зуунуудын амьдрал ороо бусгаа, гэсэн хэрнээ аз жаргалтай мөчүүдээр баялаг байсан юм. Линкольны хэлсэн үг өнөөдөр бодит биелэл болж Мартин Лютер Кингийн мөрөөдлийн ишлэл тоос нөмөрч амжаагүй шахам байхад БАРАК ОБАМА хэмээх гялалзсан бор залуу Америкийн Анхны "Хар Ерөнхийлөгч" боллоо. Түүх үргэлжилж байна. Ирэх хавар эх оронд маань болох Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга явагдаасай гэж олон хүн "мөрөөдөж" байгаа. Би ч тэгж мөрөөдөж байна. Гэхдээ "Монгол мөрөөдөл унтаж буй нэгэнд зүгээр хүрч ирэхгүй" нь мэдээж. Үүний тулд алхам хийх хэрэгтэй. Ямар алхам? Ерөнхийлгчид нэр дэвшигчдийг хооронд Америк стандартаар гурван үе шаттай мэтгэлцээн зохион байгуулах нь зүйтэй. Гэхдээ өмнөх жилүүдийнх шиг жүжигчилсэн тоглот биш, амьд, өрнөлтэй мэтгэлцээн хэрэгтэй байна. Тэр дундаас үнэхүү боловсорсон аавын хүү торойгоод гараад ирнэ. Бас нэг зүйл хэлье. Манайхан сүүлийн үед лекц, мэтгэлцээн гэхээр ярих нь элбэгшиж хийх нь цөөрлөө гэж гомдоллох болов. Нэгталаас ярьж чадахгүй байгаа хүмүүсийн атаархсан яриа, нөгөө талаас үнэхээр ярьдаг авилгачид олширсны хар гай, гуравдаж үнэхээр ард түмэн залхаж байна. Гэхдээ л бид ярихаа зогсоож болохгүй. Хэзээ ч.
Кеннеди хэлсэн дээ нэг удаа, "хэлэцэхээс битгий ай, айснаасаа болж бүү хэлэлц" гэж. Монголчууд "Хүн хэлээрээ, мал хөлөөрөө" ч гэж хэлсэн. Ярилцахгүй бол, хэлэцэхгүй бол өөнөгийн манай нийгэм хүчирхийллийн ирмэгт дэндүү ойрхон байна. Эхнээсээ дөрвөн алтан амь дагуулан эрэг нураад эхэлихчлээ.
Өнөөдөр хувьсгалт нам Макивелийн номлосон "зорилго нь аргаа зөвтгөнө" гэсэн философиор хүч түрэмгийлж байна. Харин түүнд Ардчилсан Нам нугарч садар шивигчний гивлүүр зүүжээ. Ер нь "Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлнэ". Өөрөөр хэлбэл "Ямар үр суулгасан байна, тийм ургац хураана" ч гэж хэлдэг. 7 /01-нд эрх баригчид асуудлыг хэл амаар тохиролцоод шийдчих боломж байсан уу? Байгаагүй гэж хэн ч хэлэхгүй. Ингээд бодохоор ярьдаг хүмүүс олон байгаасай. Болж өгвөл хүн бүр ярьдаг байгаасай. Иргэн бүр өөрийгөө илэрхийлдэг байгаасай. Тийм цагт жинхэнэ ардчилал хөгжиж Линколньий шүлэглэж хэлсэн философи биелэх юм. Бид ярихаа больчихвол ардчилал бөхөх болно. Өнөөдөр бөхийчихөөд байна.
No comments:
Post a Comment