/Профессор Конклд бичсэн захианы Монгол орчуулга/
Сайн байна уу?
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө би таны Үндсэн Хуулийн Эрх Зүй–II хичээлийн оюутан болсондоо маш их баяртай буйгаа хэлмээр байна. Таны хичээл дээр тайлбарлаж буй сэдвүүд болон бидний ангид хэлэлцэж, мөн гэрийн даалгаварт уншигдаж буй кэйсүүд нь миний хувьд үнэ цэнэтэй мэдлэг болж байна.
Би Монгол Улсаас ирж Хууль Зүйн Мастерийн хөтөлбөрт суралцаж байгаа оюутан. Манай улс 1924 оноос эхлэн түүхэндээ дөрвөн удаа Үндсэн Хууль баталсан юм. 1924, 1940, 1960 онуудад батлагдсан эхний гурван Үндсэн Хуулиуд нь Социалист үзэл санаанд тулгуурлаж Коммунизм байгуулах багаж хэрэгсэл болсон эрх зүйн хэм хэмжээнүүд байлаа. Харин 1992 онд батлагдсан дөрөв дэх Үндсэн Хууль нь сонгодог утгаараа орчин үеийн эрх зүйт нийгмийн хэв шинжийг бүрэн агуулсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Ардчилсан чиг баримжаатай нэн чухал баримт бичиг болсон юм.
Тэрхүү Ардчилсан “шинэ” Үндсэн хуулиар олон улсын түвшинд батлагдсан хүний эрхийн зарчмууд тусгалаа олж Ардчилсан Монгол Улс байгуулагдах үндэс суурь болсон юм.
1985 оноос эхлэн хүйтэн дайны төгсөл биелэлээ олж социалист лагер нуран унахын зэрэгцээ, тэдний нэгэн гишүүн орон байсан Монголд 1989 он гэхэд нийгмийн хүчтэй өөрчлөлтүүд өрнөж, эрх чөлөөний төлөө томоохон жагсаалууд зохиогдох болов. 1990 онд Монгол Улс 2 сая гаруй хүн амтай байснаас жагсаалд 100 гаруй мянган хүн оролцсон нь түүхэн амжилт болсон юм. Бидний хамгийн бахархдаг зүйл бол бид ардчилал, хүний эрхийн өнөөдрийн ололтоо тайван замаар, тайван жагсаалаар олж авсан билээ.
Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль батлагдаад өдгөө 16 жилийн нүүрийг үзэж байна. Дэлхийн ууган Үндсэн Хууль болох Нэгдсэн Улсын Үндсэн хууль, тэдгээрийн чухал чухал нэмэлтүүдийн дэргэд энэ бол цоо шинэ үндсэн хууль юм. Гэвч хоёр зуу гаруй жилийн өмнө батлагдсан Америкийн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, шударга ёсны илэрхийлэл болсон онцлог хэм хэмжээнүүд Монголын Үндсэн хуульд тусгалаа олсон бөгөөд нөгөө талаас хүн төрөлхтөний зуу зуун жилийн алдаа оноог туулсаар бүрэлдэн тогтсон Ардчилал, эрх чөлөөний үр жимс болсон утгаараа манай Үндсэн хууль тийм ч шинэхэн эд биш юм. 16 жил гэдэг бол нийгмийн хөгжлийн салбарт нэг талаас ахархан хугацаа.
Өнөөг хүртэл Монгол Улс Ардчиллын замаар тууштай замнахаар зорьж байна. Хоёр том хөрш орны улс төрийн байдал, Монголын өнөөгийн эдийн засгийн хөгжиж буй нөхцөл, нийгмийн тодорхой хүндрэл, зөрчлүүдээс Шинэ Үндсэн хууль тодорхой сорилтуудтай тулгарсаар байна. Тэр бүрийд урган гарсан асуудлууд шийдэл болон зохицуулалтаа хүлээсээр байна.
Би дахин хэлэхийг хүсч байна, би таны оюутан болж Америкийн Үндсэн Хуулийн хэм хэмжээтэй танилцаж, ажиглаж, суралцаж байгаадаа үнэхээр баяртай байна. Хэдийгээр манай орны эрх зүйн систем Ром-Германы тогтолцоонд (Civil Law System) суурилсан, нийтийн эрх зүйгээс маш том ялгаа, бас онцлогтой ч Америкийн Үндсэн хууль 200 гаруй жилийнхээ түүхэн хөгжилд нийгмийн амьдралыг хэрхэн зохицуулж, улс төр, эдийн засаг, иргэний аюулгүй байдал, хүний эрхийг ямар түвшинд хадгалж ирснийг үзэхэд нэн сонирхолтой байна.
Би өнгөрсөн улиралд Профессор Жонсений Үндсэн Хуулийн эрх зүй-I хичээлийн оюутан болсон юм. Харин энэ улиралд таны оюутан болсон нь Нэгдсэн Улсын Үндсэн Хуулийн эрх зүйг Монгол Улсынхаа Үндсэн хуультай харьцуулан судлах Үндэс суурийг тавьж өглөө.
Би танд бас хэд хэдэн үнэн зүйлийг хэлье. Өнгөрсөн зун манай улсад парламентын сонгууль болсон юм. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй сөрөг хүчнийг дэмжсэн хэдэн мянган иргэд төв талбайд цуглав. Тэд эрх баригч намын байрыг бүсэлж эсэргүүцлээ илэрхийлж байв. Тэр үеэр цагдаа болон иргэдийн дунд хүчтэй мөргөлдөөн болов. Хэн нэгэн этгээдийн зохион байгуулсан бүлэг энгийн тайван жагсчдийн дунд орж бусдыг өдөөн турхисан гэж би хувьдаа дүгнэж байгаа. Үймээний үеэр онц байдал зарлагдаж 4 хүн цагдаагийн суманд амь эрсэдсэн нь нотлогдов. Хэдэн зуун залуусыг, түүний дотор насанд хүрээгүй иргэдийг баривчилж бүх нийтийг үймээн самуунд өдөөн турхирсан гэх үндэслэлээр тодорхой тооны жагсагчдыг шоронд хорив. Энэ нь яг л хар дарсан зүүд шиг, социализмын жилүүдийн хүнд байдал эргэн сэдрэх шиг санагдаж байна. Үүнтэй төстэй явдал Монголын түүхэнд урд нь нэг удаа 1937 онд тохиолдсон билээ. Тухайн үеийн байдал өнөөгийнхөөс тэс өөр. Монгол дахь Сталины нөлөө, хэлмэгдүүлэтийн үр дүнд дэлхийн 2 дугаар дайнаас өмнө 30 гаруй мянган лам нар энгийн иргэдийг устгасан юм. 2008 оны зун 7 сарын 01-нд Монголд тохиосон зүйл нь ардчилсан тогтолцоотой Монгол Улсад анх удаа болж байгаагаараа эмгэнэлтэй юм.
Мэдээж энэ хүндрэл нь олон төрлийн зөрчилдөөний үр дүн юм. Өнөөдөр Монгол хүн бүр энх тайвал, иргэн нь хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй, чөлөөт амгалан улсад амьдрахыг хүсч байна. Бид эрх мэдлийг шударга, тайван замаар шилжүүлж чаддаг сонгуулийн системтэй, хүн бүр нийгмийн өмнө үнэ цэнэтэй байдаг монгол Улсыг мөрөөдөж байна. Нэгэн цагт Кеннеди “Эрх чөлөөнд хүндрэлүүд бий, гэхдээ бид иргэдээ зугтчихна гэж улсаа тойруулан хана хэрэм босгодоггүй” гэж Ардчилсан Германд хэлсэн шиг, орчин үеийн Монгол ч бас ардчиллын нөхцөл байдлыг улам сайжруулахыг зорьж банйа.
Монголд Ардчилсан нийгмийн улам сайн загвар бүрдүүлэхийн тулд би өөрийнхөө мэргэжил,чин сэтгэлийг зориулна гэж боддог. Тэр бүхэнд тэмүүлэх жишээ, тодорхой шийдлүүдийг ч бас Америкийн Үндсэн Хуулийн түүхээс хайж, суралцаж байгаа юм.
Америкийн Үндсэн Хуулийн түүхэн дэх алдаа оноог нээлттэй хэлэлцсэн кэйсүүдийг үзэж байхдаа түүнтэй ижил зохицуулалтыг манай улс хэрхэн шийддэг, тухайн кейсээс хэрхэн суралцаж болох вэ гэдэг асуултыг би байнга өөртөө тавьдаг юм.
Нэгэн жижигхэн жишээ хэлэхэд энэ долоо хоногт бидний үзэж буй “шашны эрх зүйг зохицуулсан бүлэг” (Religious Clause)-ийн сэдэв тун сонирхолтой байлаа. Жишээ нь Lynch v. Donnelly кэйсийг үзэх явцад Монголд болдог нэгэн үйл явдал шударга ёсонд нийцэж буй эсэхийг харьцуулсан юм. Монгол Улсын Үндсэн Хуулинд “Төр нь шашинаа (шашинуудыг) хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл аль нэг шашныг бусад шашинаас дээгүүрт үзэх буюу, хориглох, гадуурхахыг зөвшөөрдөггүй. Мөн Үндсэн Хуулийн иргэний эрхийн бүлэгт заахдаа: “Хүн бүр шашни шүтэх, эс шүтэх эрхтэй” гэж хуульчилсан юм. Бодит байдал дээр Монголд сүүлийн 500 гаруй жилийн өмнөөс нэвтэрсэн Буддын шашинд итгэгчдийн тоо хүн амыг зонхилох /мажоритари/ хувийг эзэлдэг бол хүн амын 10 хүрэхгүй хувийг Муслим болон Христийн хийгээд бусад шашинтнууд эзэлдэг. Мөн иргэдийн үлэмж хувь нь Социализмын үед хүмүүжсэн шашингүйчүүд юм. Хүн амын зонхилох хувийг эзэлдэг Буддийн шашинтнууд нь цэвэр буддизм төдийгүй байгаль шүтэх шашинлаг зан заншилд итгэн үнэмшдэг. Хүмүүс онгон шүтээн уул ус тахидаг үзэгдэл өнөөдөр олонтаа. Гол асуудал бол Монголд жил бүрийн хаврын эхний сард болдог цагаан сар нэртэй Үндэсний баярын эхний өдөр Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Парламентын дарга нар, хамтаар Гандан тэгчилэн хийдэд очиж Жанрайсаг (буддын) бурханд мөргөж улс орноо даатган залбирдаг. Бас төрийн өндөр албан тушаалтангууд хөдөө орон нутагт олонд шүтэгдсэн уул ус тахих явдал элбэг байдаг. Тэр нь буддын шашны зан үйл, мөн бөөгийн шашны зан үйлд хосолсон дэг жаягаар явагддаг. Хүн амын дийлэнх нь Буддист учир үүнд ямар нэгэн эсэргүүцэл одоохондоо гаргаагүй байна. Хэрвээ Монгол Улсын Ерөнхийлөгч зэрэг өндөр албан тушаалтнууд Кристийн сүмд очиж залбирах буюу Муслим зан үйлд оролцсон тохиолдолд хамгийн багадаа хувь хүнийх нь нэр хүнд унах буюу олон түмний эсэргүүцэлэй тулгарна. Энэ тохиолдолд төрийн чухал институтуудыг тэргүүлж буй Ерөнхийлөгч, Спикер болон, Ерөнхий сайдуудыг шашны тэнцвэртэй байдалд шударга бусаар хандаж байгаа гэж ойлгож болох уу? Энэ нь нэг шашныг нөгөө шашнаас илүүд үзсэн асуудал буюу Америкад бол Establishment Clause of First Amendment-ийг зөрчөн үйлдэл мөн үү? гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж “Монгол бол Америк биш” гэсэн энгийн хариулт хэлэх хүн байж болно гэхдээ энэ дэлхийд Америкийн Ардчилал, Монголын ардчилал гэсэн ялгаа байх боломжгүй. Хэдийгээр ардчиллын өндөрлөгт хүрээд буй түвшингүүд өөр өөр боловч Ардчилал маань нэг л хэмжүүртэй. Тэр нь шударга ёсны шүүлтүүр, хүний эрх,эрх чөлөөний цензурууд, төрийн институудын ажиллах горим байдаг. Миний бодлоор хуульч хүн одоо цагт тулгараад байгаа асуудалд хариулт олохоос гадна ирээдүйд учирч болзошгүй бэрхшээлийг урьдчилан харж, хор хөнөөлийг багасгах чадвартай байх ёстой. Монгол Улс олон шашинтан өсөн нэмэгдэж байгаа орон, хэзээ нэгэн цагт нэг шашинд нөгөөгөөс ялгавартай хандаж байгаа энэ үйлдэл нь “шударга бус юм” гэсэн бодит асуулт гарч ирнэ.
Гэтэл бас нэгэн эргэлзээ байна. Өнгөрсөн 2007 оны хавар Алдарт Билл Грэммийн нэрэмжит номын сан нээгдэж байгаа тухай телевизороор үзэж байхад домогт Гэрмм гуайтай хамт түүний хүү болон Жими Картер, эцэг Буш, Билл Клинтон, Жорж Буш зэрэг үе үеийн Ерөнхийлөгчид хамтдаа Христийн залбирал үйлдэж байв. Бас Нэгдсэн Улсын Шүүх хуралд хэн нэгэн тангараг өргөхдөө Библи дээр гараа тавин гэрчилж байна. Хэрвээ тэр хүн өөр шашинтан бол яах вэ? Энэ бүхэн хариулахад хэцүү юм. Эсвэл өөр өөр өнцгөөс харах ёстой ч байж магад. Нэг бол өнөөдрийн таны хичээл дээр мөнгөн дэвсгэрт дээр байдаг “Бид бурханд итгэдэг” гэсэн үгийг тайлбарласан замаар ойлгож болох юм.
Нэг кино байдаг даа. Шүүх хурал өвлийн өвгөн (Санта Клаус) байдаг эсэхийг батлах, эсвэл няцаах болдог. Түүнийг ерөөс байдаггүй гэж няцаах талд хангалттай нотолгоо байдаг. Жишээ нь өвлийн өвгөний гэр хойд туйлд байдаг нь баталгаагүй, түүнд нисдэг буганууд байхгүй зэрэг. Гэтэл киноны төгсгөлд өвлийн өвгөний өмгөөлөгч нь Нэг долларын дэвсгэрт дээр байгаа “Бид бурханд итгэдэг” гэсэн бичээсийг үзүүлтэл шүүх хурал өвлийн өвгөнийг байхгүй гэсэн аргументийг хангалтгүй гэж үздэг. Учир нь Америкийн ард түмэн бурханд итгэдэгээ хуульчлан ирэлрхийлсэн байна. Тэгэхээр хуулийн дагуу өвлийн өвгөний асуудлыг шийдхээсээ өмнө бурхан байдаг эсэхийг шийдэх хэрэгтэй болноо доо. Ингээд бодохоор өвлийн өвгөн байдаг ч байж магадгүй.
За таны цагийг үрж их урт зүйл бичлээ. Гэхдээ таны хөтлөн орж буй Үндсэн хуулийн хичээлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж ийм урт захиа бичлээ. Ирэх даваа гаригийн хичээл хүртэл баяртай.
Танд баярлалаа.
Сүхбаатарын Эрдэнэболд
2008.11.19

No comments:
Post a Comment