Tuesday, November 25, 2008

Анхдугаар Үндсэн Хууль батлагдсны 84 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье!


Дэлхийн дайтыг оюуны хүч, биеийн чийргээр эрхшээж эв юугаан нэгтгэн Их Эзэнт гүрэн байгуулж явсан өвөг дээдсийн үргэлжлэл өнөө цагийн ахан дүүс Монголчууддаа орчин цагийн Монгол Улсад Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны ойн мэндчилгээ дэвшүүлье!
Бид түүхэндээ дөрвөнтээ Үндсэн Хууль баталж, өдгөөх Шинэ Үндсэн хууль Эрийн цээ насанд хүрч Монгол Түмний хүсэл эрмэлзлэлийн үндэс болоод байна.
Өнөөдөр бол орчин цагт "Улс тунхагласан өдөр" хэмээн нэрших болсон Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт ойн өдөр билээ. Энэ өдөр нийтээрээ эрх зүйн мэдлэгээ улам бүр танин мэдэх өдөр байгууштай. Харин Монгол Улс Тунхаглагдсан буюу байгуулагдсан оныг Их Монгол Гүрэн эхэлсэн 1206 оноос эхлэн тогтоож, улсаа тунхагласан өдрөө шинээр тогтох нь түүхэн үнэнд нийцэх бөлгөө. Бидний өмнө хилийн чинадад орших 5000 жилийн түүхтэй Хятад Улс олон гүрэн дамжсан улсынхаа эхлэлийг тэртээ зуунуудын чинадаас тоолж байна. Тал нутгийн зоримог нүүдэлчид бидний өвөг дээдэс 2000 жилийн тэртээ агуу гүрнийг байгуулж асан юм. БИд түүхээ агшаах бус улам бүр тэлэн судалж, дэлхийд сурталчилж байх ёстой.
Ахан дүүс та бүхэндээ дахин баярын мэндчилгээ дэвшүүлж байна!
Боржигон овогт Сүхбаатарын Эрдэнэболд

No comments: