Friday, November 21, 2008

Гүүн зэлэн дээр


Зураг түүх өгүүлнэ (002)
Энэ гүүн зэлэн дээр буй сайхан Монгол бүсгүй бол миний ээж. 1980-аад оны эхэн үеэр аавын маань авсан зураг.
Нэг талаас харахад шүлэг шиг, бас хайр хүрмээр сайхан зураг.
Ээждээ зориулаад нээг сайхан үг хэлэх, чаддаг бол шүлэг тэрлэх, чадахгүй бол яаж ийж байгаад нэг баярлуулах сайхан. Гэхдээ л миний хувьд ээжийгээ баярлуулах хангалттай оноо алга даа. Энэ шүлгийг тэртээ 8 жилийн өмнө тэрлэж байсан. Дахин нэг сөхмөөр ч шиг.
МӨНХИЙН УС
Мөнхийн усыг олоод
Хайртай ээждээ өгөхсөн гэж
Мөрөөдөж би дуулахгүй ээ
Ханаас ч түүнийг эрэхгүй
Сайн үртэй хүний амьдрал
Үүрд мөнх байдаг бол
Сүүн цайлган ээждээ би
Мөнхийн ус болж ирсэн юм
Мөнхийн ус шиг хайраа
Ээж тандаа аягалж
Мөнгөн сартай хорвоод
Хамтдаа л байхыг хүссэн юм.
2001 он

No comments: