С.Эрдэнэболд, Б.Энхболд нарын
"РИТОРИК буюу Байлдан дагуулахуйн урлаг"-2006 номоос
(Зураг дээр зүүн гар талаас Г.Отгонрагчаа, Б.Энхболд нар 2006 он)
“Кунз орон гэртээ суухуйд сүрлэг хийгээд амгалан, хөхиүн хийгээд энгүүн...” Эртний судраас
“Кунз орон гэртээ суухуйд сүрлэг хийгээд амгалан, хөхиүн хийгээд энгүүн...” Эртний судраас
Ихэнхи хүмүүс түүнийг илтгэгч гэдгээр нь бус гүн ухаантан, сайн суртал дэлгэрүүлэгч байсан гэдгээр нь мэднэ. Зарим нь зүгээр л Хятад улсын түүхэн дэх хамгийн их шүтэгддэг хүн гэж боддог байх. Юутай ч түүнийг гайхалтай уран илтгэгч байсан тухай өгүүлсэн баримтууд бидний үед хүртэл хадгалагджээ.
Тэрээр Христийн тооллын өмнөх 551 онд Лу хэмээх Ханлиг улсын Чү Фу хэмээх газар /Одоогийн Шаньдун мужийн Чү Фү хот/ төрж 479 онд 73 насандаа таалал төгсжээ. Түүний амьдарч асан үе нь Эртний Хятадын “Хавар Намар” улсын үе бөгөөд тухайн цагт Хятад орон хэдийгээр нэгдмэл улс мэт боловч хэрэг дээрээ хэсэг бусаг Ханлиг улсуудад хуваагдмал оршиж байжээ. Чухамдаа Хаан төрийн зарлиг тушаалыг үл даган, Ханлиг ноёдууд бүх хэргээ бие даан явуулж байсан эгзэгтэй цаг байв. Кунзийн өвөг дээдэс нь Сүн улсын язгууртны удам угсаа байсан хэдий ч доройтон буурсаар Күнзийн тавдугаар үеийн өвөг нь Сүн улсаас дутаан, Лу улсад дагаар ирж суусан байна. Гэсэн ч Кунзийн эцэг Шү Лянь Хэ нь эр зоригоороо шалгарсан нэгэн байж хоёр ч удаа цэргийн гавъяа байгуулан багашиг түшмэлийн алба хашиж байв.
Шү Лянь Хэ удам залгах хүүтэй болохыг машид хүсэвч түүний авааль гэргий нь хэдэн охин төрүүлжээ. Хоёрдахь эхнэр нь золоор нэгэн хөвүүн төрүүлсэн боловч харамсалтай нь өнөөх хүү нь нь өрөөл татанхай төрөв. Энэ үед Шү Лянь Хэ нас сүүдэр 66 тохиож байсан боловч удам залгах хүүтэй болохыг хүссэн хэвээр. Тэрээр дахин Ян Жэн хэмээх залуу эхнэр авч нэгэн хүүтэй болсон нь хожмын сод мэргэн Кунз байсан байна.
Түүнийг 3 настайд эцэг нь, 17 тойд нь эх нь хорвоог орхиж амьдралын хүчир хатуу хяслан нөмөрсөн ажээ. Өнчин хөвүүн амьдрахын эрхээр амьтан хүний найр наадам, бэлэвсрэл гашуудлын үйл дээр очин бүрээ бишгүүр үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг хар бор ажилд нухлагдан амьдарлыг туулах гараагаа үл шантран эхэлжээ. Ийнхүү амьдралд тэмүүлсэн хүчир замналынх нь түүх ч түүний бусдыг энэрэн нигүүлсэх, төв сэтгэлийг хатамжлан, сургааль номлолоо үүсгэх эх үндэс нь болсон болов уу.
“Би эхээс эрдэм чадвар төгс төрөөгүй билээ, эртний соёлд шимтэн суралцаж, эрдмийг эрлээр олсон бөлгөө” хэмээн сургамжилах тэрбээр “Эгэл дороос суран сурсаар эрхэм дээдэд нэвтрэв” хэмээн уйгагүй зүтгэлийнхээ тухай хожим өгүүлжээ. Түүний сургасан нэгэн алдарт үг бол “Би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийг бошгыг таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив” хэмээх айлдаж байлаа. Кунз 19 настайдаа Цы Гуан хэмээх бүсгүйг эхнэр болгон авч Күн Ли хэмээх хүүтэй болсон байна.
Кунз бол Хятад болоод дэлхий дахины сод мэргэн сэтгэгчдийн нэгэн бөгөөд түүний гүн ухааны номлол, ертөнцийн нарийн нууцад нэвтрэн , хүмүүний харилцааны нарийн шижимд эрэл хайгуул хийж номлол түгээсэн жилүүд нь бүхэлдээ илтгэх урлаг, илтгүүлэн үнэмшүүлэх, ятган сэрхүүлэхийн жилүүд байв. Түүний хамгийн ярих дуртай сэдэв нь энгийнээр хэлбэл хүн чанар ёс суртахууны тухай байсан байна. Нэг үгээр хэлбэл Кунзийн амьдрал бол “Риторик амьдрал ”юм. 30 настайдаа анхны сургуулиа байгуулж хэдэн арван жил хичээн зүтгэсээр , шавь нарынх нь тоо 3000 хол давсан агаад түүний ном эрдэмд төгс боловсорсон 72 шавь байсан тухай эртний сударт өгүүлжээ. Түүний амьдарч байсан цаг үед ядуу доодост ном эрдэм түгээн дэлгэрүүлэх нь хориотой цаг байсан бөгөөд түүний байгуулсан сургууль ч мөн гэтлэшгүй мэт бэрхшээл дунд торнижээ. Кунзийн хамгийн хайртай шавь нарынх нь нэг Ян Хуй нэгэнтээ хэлэхдээ: “Өдөрт ганц сагс хоол, ганц тужрага усаар гол зогоон, бөглүү гудамжнаа суух нь бусад хүмүүн аваас түүний зовлонг үл тэвчилтэй” хэмээн халаглан өгүүлж, амьдралын бэрхийг даван туулах хүчий нь бахдан өгүүлжээ. Күнз бүхий л амьдралаа уламжлалт соёлыг сэрээх, сайн ёс суртлыг номлох, түгээн дэлгэрүүлэх, хүн ардыг соён гэгээрүүлэхэд зориулсан байна. Өтөл насандаа нангиадын соёл, утга зохиолын сор болсон зургаан бүтээл болох яруу найргийн “Шүлэглэлт ном”, ”төр засаглалын “Засагт ном”, гүн ухаан, мэргэ төлгийн “Зурхайт ном”, ёс суртлын “Ёслолт ном”, түүх шашдирын “Хавар намар” зэргийг эмхэтгэн цуглуулж, ариутган шүүж, бичиж туурвин өвлүүлжээ.
“Шүлэглэлт ном” нь Кунзээс өмнө байсан гэх бөгөөд тэрээр түүнийг хураан цуглуулж, ариутган шүүж цэгцлээд 305 шүлэг болгон, үг хэл, үсэг тэмдгийг найруулан засаж, хэм хэмнэл, хөг аялгууг тохируулсан гэдээг. Тэр үед шүлэг бүхэн хөг дуурсалтай, шүлгийг уншихын хамт аялгууг дуулдаг байжээ. Тэрээр зөвхөн номын садан бус басхүү төрийн хэргийн талаархи сургааль номлолоо шамдан түгээж байв.
Кунзийг алдаршуулсан сургааль номлолын нэгэн болсон “Шүүмлэлт өгүүлэл” ном бол голдуу асууж хариулах, цэц мэргэнээ сорьж мэтгэх, шүүн тунгааж цэцлэх, дүгнэх хэлбэрээр бичигдсэн , 20 бүлэгт зохиол юм. Энэ номд өгүүлэх мэтгээн, харилцан яриа, сургааль үгс нь Эртний Грек, Ромд цэцгэлсэн мэтгэлцэх урлаг, илтгэх урлагийн алтан зарчмуудтай агаар нэгтэйгээр өрнөдөг байжээ.
Эртний сударт буюу “Шүүмжлэл өгүүлэл”-д ийнхүү өгүүлсэн нь:
“Эзэн хаан эрхэм зочдыг угтах аваас Кунзийн ааль төрх асвар /асар/ сүрлэг, алхаа гишгээ нь түргэн гавшгай. Хоёр этгээдэд зогсогч лүгээ нударга хавсран ёсолж , баруун зүүнээ мэхийн мэндэлмүй. Өмссөн хувцас нь хөдлөх явахуйд уран шувуу далавчаа дэлгэх мэт. Эрхэм зочид гарч одохуйд, Кунз хаанд хандан “Эрхэм зочин хэдийнээ холдон одов” хэмээн илтгэх бөлгөө” хэмээн бичжээ. Энэ нь өрнийн илтгэх урлагийн нэгэн үндэс болсон “Этос” буюу бусдын анхаарлыг өөртөө хандуулан хүлээлт буй болгож сэтгэгдэл төрүүлэм дүрслэл Кунзэд ямар гайхалтай зохицсон байсныг харуулж байна. Сударт цааш өгүүлэхдээ: “Эзэн хааны өргөөний их хаалганаа ирэхүй хүндлэлтэйгээр мэхийн ёслох нь бие багтах газаргүй мэт. Хүлээн зогсохуй хаалга үл голлох, алхан орохуй босго үл гишгэмүй. Эзэн хааны сэнтийд дөхөүйд төрх байдал түмэнтээ хүндэл бишрэлтэй, алхаа гишгээ хурдан түргэн, үг хэлэхүй нам аядуун , үнэхүү хүчийг барсан мэт. Хормойгоо өргсөсхийн урагш алхах нь хамгаас болгооиж хичээнгүй, анир чимээ үл гаргах нь амьсгалах нь үгүй мэт. Ордноос гарч нэгэн шат доош буухуйд царай гэрэлтэн, сэтгэл тавирмуй. Шуудхан тавцанаас бууж түргэлэн алхах нь шувуу жигүүр дэлгэн нисэхийг завдан буй мэт. Өөрийн суудалд эргэн ирэхүй ахин төв хичээнгүй дүртэй” хэмээжээ. Сударт бичигдсэн энэ хэсэг бол эртний хятадын илтгэх урлагийн нэгэн сод төлөөлөгч Кунзийг дүрсэлсэн төдийгүй илтгэх урлагт байдаг “Бусдын хүндлэлийг татаж, ёслол төгөлдөр төлөв дахруу байхуйн” гоо үзэсгэлэнг дүрслэн бичжээ. Мөн сударт Их Мэргэн
Кунзийг дүрслэн өгүүлсэн нь:
Күнз яруу үгээр ярихуйд “Шүлэглэлт ном”, “Засагт ном”-оос унших агаад ёслол үйлдэхүйд мөнөөх яруу үгээр илтгэх бөлгөө.
“Кунз Хүй сууринаа очихуй хүндлэл бишрэлтэй, үг дуугарч үл чадах мэт. Тахилгын сүм хийгээд хааны ордноо үг хэлэхүй уран тод, хэлэх үг нь хичээнгүй цөөн “
Күнз Хааны ордноо бараалхахуй доод түшмэл лүгээ хэлэлцвээс элгэмсэг дулаан хийгээд энгүүн, дээд тшмэл лүгээ хэлэлцвээс чигч шулуун хийгээд хичээнгүй, эзэн хаанд морилохуйд эрхэмсэг хүндлэлтэй, алхах гишгэх нь аяс намдуун хэмээн түүний яруу тансаг ярьдаг байсныг нь тэмдэглэн үлдээжээ.
Кунз өгүүлрүүн: Зальхай хуурмаг, зусар бялангач, атаа жөтөө, ашиг хонжоо авилгач шунахай бүхний уг урхагийг арилгахын язгуур үндэс нь “Нэрийг цэгцлэхэд оршино” хэмээн үзэж , “Нэр зөв бус аваас үг хэл эмхгүй болох, үг хэл эмхгүй аваас үйлс хэрэг эс бүтэх, үйлс хэрэг эс бүтэх аваас ёслол хөгжим үл цэцэглэх, ёслол хөгжим эс цэцэглэвээс хууль цааз хөсөрдөх, хууль цааз хөсөрдөвөөс эгэл ард эх захаа алдах буюу. Тиймээс эрдэмт сайд нэрийг тогтоохуйд үгийг сайтар ухваас зохилтой, үг нийцтэй аваас үйл бүтэмжтэй болъюу, эрдэмт сайд үгийг хэрэглэхүйд эрхбиш үтэр хуудам хандаж үл болъюу ” хэмээгээд засаглал нь “Хаан хүмүүн хааны ёсоор, сайд хүмүүн сайдын ёсоор, эцэг эцгийн ёсоор, хүү хүүгийн ёсоор байваас сая сайн засаглал тогтож чадахыг сургасан нь өнөөгийн засаглалын хэрэт ч бүрнээ хамааралтай юм. Эдгээр нь түүний сургаалийн хамгийн цэгцтэй , гүн утга агуулгатай гаргалгаа юм. Чухамдаа үг, түүнийг зөв зохистой хэрэглэхээс “хамаг учир” хайш шийдэх нь шалтгаалж буйг өгүүлсэн байна. Үүгээрээ бас үгийн үнэ цэнийг, ярианы мөн чанарыг нягт нямбай сургажээ.
Тэрээр сэтгэлд хүртэл сайхан ярих, зүгээр уран донгодох хоёрыг ч ялган сургааль номлолоороо дамжуулан анхааруулж байсан байна. Тухайлбал” “Ам дүүрэн уран гоё үгтэй, нүүр дүүрэн зусар бялангач дүртэй, ийм хүмүүн яахин өршөөл журамт байнам” хэмээж байв. Энэ номоор дамжуулан хятадын түүхэн дэхь мянга мянган шилдэг илтгэгчдийн төлөөлөгч болгож буй кунзийн сургаалийг дор сийрүүлж байна.
“Шүүмжлэл өгүүлэл” сударнаа орших “үг”-ийн тухай сургааль үгсээс...
“Ухаант мэргэнийг хүндлэн, ужид өнгийг омтгойлох, эцэг эхээ тойлохуйд энэ биеэ үл гамнах, эзэн ноёд шадарлахуйд амь насаа зольж чадах, анд нөхөд лүгээ ханилахуйд хэл ам андуугүй бат, ийм хүмүүн хэвийвээр эрдэм номд гэгээрээгүй болов чиг ,би бээр түүнийг эрдэмт хүмүүн хэмээн үзмү”

“Бусдын ярихыг их сонс, эргэлзээтэйг нь өөртөө хав дар, тунаж үлдэснийг нь тун хянамгай өгүүл, тэгвээс бага алдах бөлгөө. Бусдын хийхийг байнга ажигла, эргэлзээтэйг нь өөртөө хав дар, тунаж үлдсэнийг нь тун хянуур үйлд , тэгвээс бага хамрсах бөлгөө. Үг, хэлэхүй алдаа цөөн, үйл бүтээхүй харамсал бага ахул хэргэм пүнлүү түүний дотор буй”
“Эрдэмт сайд үг хэлэхүй хичээнгүй, үйл бүтээхүй шалмаг”
Хүмүүс өгүүлрүүн: Юн болвоос өршөөлт хүмүүн авч уран ярих увьдас үгүй, Кунз өгүүлрүүн: Уран ярих увьдасаар яанам ? Хэл амыг хурцлан хэрүүл маргаан үүсгэвээс хэзээд бусдад жигшигдэх буву. Түүний өршөөлт эсэхийг би үл хэлж чаднам, харин заавал уран ярих увьдас юуны хэрэг болном?

Кунз өгүүлрүүн: хэрэвзээ Жу Туогийн уран хэлэх увидас үгүй агаад гагцхүү Сун улсын Чао гүнжийн үзэсгэлэн гоо төдий байсан ахул , өдгөөх ертөнц элдэв гай түйтгэрээс ангижрахад бэрх больюу.
Унд хоолны үес үг үл хэлэлцьюү, унтах амрахын цагт яриа үл дэлгэюү.
Унд хоолны үес үг үл хэлэлцьюү, унтах амрахын цагт яриа үл дэлгэюү.
Күнз өгүүлрүүн: “өршөөлт хүмүүн үгээ цэнэх буюу. Асууруун: Үгийг цэнэвээс өршөөлт хэмээж болох уу? Күнз өгүүлрүүн: хийхүйеэ бэрх бөгөөтөл хэлэхүйеэ хялбар гэж үү?”
Кунз өгүүлрүүн: Төр улс түвшин ахуйд үг хэл ил шулуун, үйл ажил ч ил шулуун, төр улс түйвээнтэй ахуйд үйл ажил шулуун ч үг хэл дорой даруу бөлгөө.
Кунз өгүүлрүүн: Ёс журамт хүмүүний үг нь лавтай мэргэн буюу, харин мэргэн үгт хүмүүн заавал ёс журамт байх нь үгүй. Өршөөлт хүмүүн лавтай эрэлхэг буюу. Харин эрэлхэг хүмүүн заавал өршөөлт байх нь үгүй.
Зарлиг бичиг зохиохуйд Ви Чэн эхийг тэрлэж, Ши Шү санаа нэмж, элч зы Ши ариутган шүүж , Дун Лигийн Зы Чан засамжлан өнгөлөх бөлгөө.
Том үгийг хэлэхүйд эс ичвээс хэрэгжүүлэхүйд бэрх.
Зарлиг бичиг зохиохуйд Ви Чэн эхийг тэрлэж, Ши Шү санаа нэмж, элч зы Ши ариутган шүүж , Дун Лигийн Зы Чан засамжлан өнгөлөх бөлгөө.
Том үгийг хэлэхүйд эс ичвээс хэрэгжүүлэхүйд бэрх.
Кунз өгүүлрүүн: засдаг уран үгс журам ёсыг эвдмүй, өчүүхэн хэргийг эс тэвчвээс их хэрэг нурмуй.
Кунз өгүүлрүүн: Улаан өнгийг хүрэн өнгөөр дарахыг би жигшнэм, уянга яруу хөгжмийг Жэн улсын хөгжмөөр самууруулахыг би жигшнэм, уран үгээр улсыг бусниулагчдыг би жигшнэм.
Кунзийн мэргэн сургаалиас...
Кунз өгүүлрүүн: Өөрийн бие шударга байваас зарлиг эс буулгасан ч хэрэг бүтьюү. Өөрийн бие шударга бус аваас зарлиг хэдий буулгавч эгэл ард эс дагьюу.
Кунз өгүүлрүүн: Хэв дундыг сахигч хүмүүнийг олж эс нөхөрлөвөөс хэтрүү хийгээд хэрсүү хүмүүн лүгээ нөхөрлөвөл зохилтой. Хэтрүү хүмүүн хэзээд урагш тэмүүлж, хэрсүү хүмүүн хэзээ ч муу үйл үл үйлдэх бөлгөө.
Күнз өгүүлрүүн: “Эрдэмт сайд бусад лугаа санаа зохирох агаад сохроор үл дагалдах бөлгөө, өчүүхэн хүмүүн сохроор дагах агаад санаа зохирч үл чадах бөлгөө.
Алив ардыг сурган боловсруулахгүйгээр дайтуулваас амь насыг нь бүрэлгэхтэй тэнцэх буюу.
Кунз өгүүлрүүн: Эрдэмт хүмүүн хэмээгдэх атлаа гагц гон биеийн амар жаргалыг бодвоос эрдэмт хүмүүний зэрэгт үл хүрэх буюу
Кунз өгүүлрүүн: Дөчин насыг хүртэл бусдад ад боловоос даруй түүний нэгэн нас дуусч буйн хэрэг буюу.
Өчүүхэн хүмүүн өөрийн алдааг өнгөлөн чимэглэх бөлгөө.
Зарлиг бошгыг эс мэдэвээс эрдэмт сайд болж үл чадъюу. Ёслолыг эс мэдвээс ер бие дааж үл чадъюу, хэлэх үгийг ухаж эс чадваас хүмүүнийг таньж үл чадъюу.
Кунз өгүүлрүүн: Хүмүүн холын бодол үгүй болвоос ойрын зовлон оршмуй.
Кунз өгүүлрүүн: хэрэг тохиохуйд “хэрхэн хийнэм”, “хэрхэн хийнэм” хэмээн эс бодох хүмүүнийг хэрхвээ зохиолтойг би бас эс мэднэм.
Кунз өгүүлрүүн: “Бүдүүн бараг хоол идэж, хар ус уун, гар дэрлэн хэвтэвч , энэ бүхний дотор өөдрөг сэтгэл буй. Ёс бусаар эд баялаг, эрх хэргэм хүртэх нь миний санахад тэнгэрт нүүх үүл лүгээ адил бөлгөө”
Зай Юй өдөр туж унтах ажгуу.
Кунз өгүүлрүүн: Өмхөрсөн модыг сийлж үл больюу, өгөршсөн ханыг шавардаж үл больюу. Юйд: юу хэлнэм? Кунз өгүүлрүүн: Урьд нь би хүмүүний хэлэх үгийг сонсоод хийх үйлд нь итгэдэг бөлгөө. Өдгөө би хүмүүний үгийг сонсоод үйлийг нь шинждэг болов. Зай Юй намайг засаж өөр болгов.
Кунз өгүүлрүүн: Өөрийн биеийн хүмүүн мэдэхгүй д бүү зовогтун , өөрөө бусдыг мэдэхгүйдээ зовогтун
Кунз өгүүлрүүн: Хэрэг үйлийг нь шинжигтүн, хэв аргыг нь шинжигтүн, хүсэл санааг нь шинжигтүн. Чингэвээс хүмүүн нуугдаж чадна гэж үү? Хүмүүн нуугдаж чадна гэж үү?
Кунз өгүүлрүүн: “Чигч шударга хүмүүнийг өргөж, цалгар гажуу хүмүүний дээр тавигтун. Тэгвээс эгэл олон дагьюу. Цалгар гажууг өргөж, чигч шударгын дээр тавиваас эгэл олон эс дагьюу.
No comments:
Post a Comment