http://www.gogo.mn/ сайтруу орж дүрстэй мэдээ хартал Гүндалай гишүүний тухай хэд хэдэн мэдээ тавигджээ. Нэгэн мэдээнд Ц.Нямдорж гуай сэтгүүлчдэд хариулт өгсөн байна. Мань хүн Гүндалай гишүүнд дараахи үгүийг хэлсэн гэнэ. "Би Гүндалайд нөхөр ёсоор наадахаа ном журмаар нь очиж мэдүүлгийг нь өгөөд "аятайхан зохицуулчихаач" дээ гэж хэлсэн" гэж олоон камерны өмнө ярьж байх юм. Гайхав. Мань хүн болохоор Гүндалайг ийм жижигхэн асуудлаар шаварт сууж байхаар "эвтэхэн зохицуулаад өгдөг юмыг нь өгөөд аргалчихаач дээ" гэж хэлсэн сонсогдох юм. Ийм ч бай үгүй ч бай дээдэс болсон дээрхи эрх мэдэлтнүүдийн ёс зүй хэрэг алгаа. Эртээрхэн бас Нямдорж сайд насанд хүрээгүй улс төрийн хоригдлуудын тухай сэтгүүлчийн асуусан асуултанд "Өршөөлийн хууль гэж байхгүй, ер нь ч тэгээд ял хийсэн бол шийтгэлээ хүлээдэг байх ёстой" гэсэн хатуу байр суурь баримталж харагдана лээ. Тэр бол мань эрийн хуульч хүнийх нь хатуу итгэл үнэмшил байж болно. Гэвч төр иргэдээ хуулиар заазлах биш, энэрэнгүй, өршөөнгүй арга замаар энхийг тогтоож эв нэгдлийн хангаж ажиллах ёстой. Хүчирхийлэл хүчирхийллийг л төрүүлнэ. Ер нь ялын бодлого бол хатуу шийтгэл, гэсгээн цээрлүүллт биш, хүмүүжүүлж, нийгэмдээ нэг ч болов иргэнийг эргээд хэвийн амьдралд нь оруулахын тулд хууль үйлчлэх ёстой. Түүнээс биш үндэсний тархины гоожилт явагдаж буй буурай эх оронд минь эх мэдэлтнүүд нь сүх далайх тусам иргэд нэгэн өдөр тэсрэх вий...Уг нь ч аль хэдийн буу шагайгаад амжих шив дээ. Ромео Жулетта эхлэхдээ, "Иргэдийн цусыг иргэдийн гараар бузарласан" гэдэг шиг өнөөгийн эрх дархтнууд Шекспирын жүжгийн гол дүр Дундад зууны үеийн бурангуй ноёдын дүрд маш чадварлаг тоглож байна. Тэд эмгэнэлт жүжгийн баатрууд юм. Сайн цаг иртүгэй.
Болд
No comments:
Post a Comment