Үндэстний бахархлаа үе үе мэдрэх сайхаан. Өнгөрсөн долоо хоногт үндэстний минь урлаг соёлоор бахархуулсан сайхан өдрүүд Блүүмингтонд тохиов. Америкийн Баруун эрэг, алдарт Берклигийн Их Сургуулиас тоглолтоо эхэлсэн Үндэсний язгуур урлагийн “Этүгэн” хамтлаг хэд хэдэн хотоор тоглолтоо хийсээр Иднианагийн Их Сургуулийн урилгаар Блүүмингтонд гурван өдөр тоглолт хийв. Индианагийн Их Сургуулийн Жакобсийнн нэрэмжит хөгжмийн сургууль нь саяхан болтол улсдаа тэргүүлж асан бөгөөд өдгөө айргийн тадваа байнга багтдаг нэр хүндтэй сургууль. Блүүмингтон жил бүр “Lotus Festival” хэмээх дэлхийн олон орны соёлыг сурталчилсан урлагийн наадам зохиох болсон байна. Энэ жилийн наадамд Монголоос “Этүгэн”-ийг урьж Монгол түмний урлаг соёлыг сурталчлав.
Этүгэн хамтлаг долоон жилийн өмнөөс байгуулагдаж гадаад дотоодын олон орноор аялан тоглолт хийжээ. Хамтлаг энэ удаад дөврөн гишүүнтэй Америкт ирсэн байна. Тоглолт “Татлагын холбоо” хэмээх сайхан аязаар эхлэв. Түүний араас “Богд Дүжингарав”, “Мандах нар”, “Жонон харын явдал”, Хөөмийн дөрвөн төрөл”, “Дуншаа гөөгөө”, “Ятгын гоцлол” (Гоолингоо, Аргагүй амраг), “Таван хасаг (магтаал)”, “Лимбэний гоцлол”, “Хөөмийн хэлхээ”, “Болзоо”, “Алтайн Магтаал” зэрэг дуунуудаар үргэлжлэв. Яах ийхийн зуургүй нэг цаг дорхноо өнгөрч тоглолт дуусах боллоо. Америк болон олон орны үзэгчид уухай хадаан дахиулахыг хүсэн алга нижигнүүлнэ. Хамтлаг дахилтандаа “Чингис хааны магтаал”-ыг ятга, хуур, лимбэний эгшиг сүлэрээж хөөмийн сүрлэг исгэрээнд дуулав. Өмнөх өдрүүдийн бүх тоглолтыг үзсэн америк залуу манай хөөмийч залуу, ятгачин бүсгүйн өлмийг тэврэн хэдэнтээ мөргөв.
Энэ тоглолтонд дуулагдсан, эгшиглэсэн бүхэн үндэсний минь соёл урлагийн дөнгөж нэгээхэн хэсэг нь гэж бодохоор үнэнхүү бахдалтай. Эдэнд Норовбанзад гуайн шуранхай хадаасан уртын дуу, Лувсаншарав, Жанцанноров гээд Монголын сор болсон бүтээлээс сонсгосон бол бүр яах байсан боло оо гэж бодохоор.
Монголын соёлыг алхам бүртээ дэлхийн олон оронд түгээж буй хамтлагийн ахлагч нь Б.Баярсайхан гэж яриа хөөрөө сайтай, морин хуур урлаач хөдөлмөрч залуу байна. Монголд морин хуур сайн урладаг гарын таван хуруунд багтах цөөн хүний нэг гэдгээр нь өмнө нь сонсч байсан боловч гараа гарган урласан хөгжмийн зэмсгээрээ гаргууд тоглож, хархираа хөөмийлж тоглолтоо англи хэлээр хөтлөн Монголын урлагийг бахдалтайяа сурталчилж байгааг нь харахад нь үнэхээр бахархмаар. Хамтлагийн дуучин Н.Баярмаа гэж авъяаслаг бүсгүй байна. Монгол ардын дуунуудыг олон хэлийн үзэгчдэд чадварлаг дуулах нь сайхан. Хамтлагийн морин хуурч Г.Жамба гэж авъяаслаг залуу байна. Морин хуур төдийгүй хөөмийн дөрвөн төрөл болох “Харихараа”, “Шахаа”, “Исгэрээ”, “Хамрын” хөөмийгөөр үзэгчдийг байлдан дагуулж домбор хөгжмөөр хөгжимдөнө. Тоглолтын төгсгөл үед Итали дуурийн дууг лимбээр эгшиглүүлж төгсгөлийг нь амьсгаа авалгүй 2 минут хэртэй үлээж үзэгчдийг алмайруулав. Хамтлагийн ятгачин бүсгүй Ч.Амарбаясгалан “Аргагүй амраг”, “Гоолингоо”-гоор танхимыг ёстой нэг эзэмдэх шиг болов. Маргааш нь манай ангийн америкчууд болон олон орны залуус “i-pod”-доо тэдний дууг татмаар байна ханаас татах вэ гэлцэж “Монгол урлагийг хайрлахгүй байхын аргагүй юм байна” гэлцэж үнэхүү санаанаасаа өгүүлэхийг нь сонсоод хүчтэй хэлвэл бах ханаж даруу хэлвэл монголоороо бахархав.
Э.Сүбээдэй
Блүүмингтон
2008.10.09
No comments:
Post a Comment