S.Bayar
Бага хурлын vр дvнгийн талаар МАХН-ын дарга, Монгол Улсын Ерєнхий сайд С.Баяр, Ерєнхий нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Т.Ганди, Д.Идэвхтэн, УИХ дахь МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Нямдорж, М.Энхболд нар оролцов.МАХН-ын дарга намын бага хурлын тавдугаар хуралдаанаар Эвслийн Засгийн газар байгуулж, Ерєнхий сайдад єєрийнх нь нэрийг дэвшvvлэхээр шийдвэрлэсэн тухай мэдээлээд сэтгvvлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Эвслийн Засгийн газрыг хамтарч байгуулахдаа одоогийн бvтцийг цомхон болгох уу?
-Тєрийн бvтцийг цомхон болгох зорилт тавьж байна. Засгийн газрын бvтцийг цомхон болгох талаар АН-тай хамтарч ярилцана.
-Та Эвслийн Засгийн газрыг Монгол Улсад хєгжил цэцэглэлт авчирна гэж бодож байна уу? -Би vvнийг тайлбарлах гэвэл маш их цаг хугацаа орно. МАХН-ын бага хурал дээр тавьсан илтгэл дээр 38 минут зарцуулсан байсан. Илтгэлийн нэрэнд гол асуудал байгаа юм. Энэ илтгэл яагаад эвслийн Засгийн газар байгуулах болсон бэ? гэдэг асуултад бvрэн хариулсан байх. Бид эвсэн хамтарч байх vедээ улс орны хэмжээний том том чухал асуудлыг шийдвэрлэн пргаж байсан. Ардчиллыг гол зарчмаа болгох ёстой. Парламент дахь улстєрийн хvчнvvд нэг мєр ойлголцож, эвсэх уламжлал бий. Єнєєдєр Монгол Улс хєгжих vv, ухрах уу гэдэг зааг дээр ирээд байна. Vvнийг шийдэх хамгийн зєв зам бол хамтарсан Засгийн газар байгуулах. Тиймээс МАХН парламентад олонхи болж байгаад сайд дарга нарын суудалд тухлах гэсэн санаа байсангvй.
Иймээс ч бид олонхи болсон эрх мэдлийнхээ хэсгээс татгалзаж байна. (Erunhii saidiin maani terguuldeg nam uneheer shudarga ursulduud yalalt baiguulsan bol iim shiideld hureh shaardlaga yu baina? Er ni songuuli shudarga bolsoon geed har hucheer muiharlan bodood uzehed ard tumnii itgeliig daaj yalalt baiguulsan nuhduud tednii zuwshuurulguigeer tednii uuruulsen achaanaas hesegchlen tatgalzaj boloh uu? Ingeed bodohoor bidnii zorij bui Ardchilsan niigem haana yawnaa?) Засгийн газраа байгуулахдаа бусадтай нэгдье, хамтарч ажиллая гэдэг vvднээс АН-д энэ саналыг тавьсан. Аливаа зvйлд эерэг, сєрєг тал байдаг. Эвсээд том асуудлаа шийднэ. Энэ нь ард тvмний" эрх ашигт нийцнэ. Мэдээж бэрхшээл гарна. Энэ бvх бэрхшээлийг бид даван туулсаар ирнэ.
-Яагаад АН-тай эвсэх болсон бэ. Олонхийн суудал авсан нам дангаар Засгийн газар байгуулах хуультай шvv дээ?
-Энэ бол амьдралаас урган гарсан асуудал. АН-ын vvнийг хэрхэн шийдэх нь тус намын дотоод асуудал.-Долдугаар сарын нэгэнд болсон vймээний талаар та ямар дvгнэлттэй байна вэ? -Бага хурал дээр тавьсан илтгэл дээр би энэ тухай тодорхой дурьдсан. Монгол улс хууль тогтоомжийн дагуу явах ёстой.
-Долдугаар сарын нэгний vйл явдалтай холбоотойгоор цагдаа нар буруутай байвал би албан тушаалаасаа огцорно гэж та хэлж байсан. Одоо vймээний vеэр иргэдийн амь насанд халдсантай холбуулан цагдаагийн ажилтнуудыг шалгаж байгаа. Буруутай нь тогтоогдвол та албан тушаалаа єгєх хэвээрээ юу?
-Би тийм vг хэлээгvй. Аливаа vйлдлийн ард эзэн байдаг. Бид хариуцлагын тогтолцооны тухай байнга ярьж байдаг. Цагдаа хvн буудсан эсэхийг тогтоогоогvй байна. Yйлдэл нь буруу байвал хариуцлага хvлээж, зєв сайн байвал сайшаагдах ёстой. Ямар нэг хууль зєрчсєн явдал байвал хэн ч байсан хариуцлага хvлээх ёстой. Ямар хариуцлага хvлээлгэхийг хуульд тодорхой заасан байгаа. Энэ хариуцлагаас хэн ч мултрах ёсгvй. Хамгийн гол нь мєрдєн шалгах ажиллагаанд саад болох ёсгvй. Хэрвээ цагдаа нар хууль зєрчсєн бол хариуцлага тооцно.
-Засгийн газрын танхимаа яаж бvрдvvлэх вэ. УИХ-ын гишvvдээс хэдэн хувь нь Засгийн газарт орох бол?
-Ихэнх оронд парламентын гишvvдээс Засгийн газарт орж ажиллах нь элбэг байдаг. Гэхдээ Засгийн газар дан парламентын гишvvдээс бvрдвэл зохисгvй. Засгийн газрын танхимаа хэрхэн бvрдvvлэхээ АН-тай ярилцаж байж шийднэ.-Жирийн иргэдэд Засгийн газар хэрхэн байгуулагдахаас илvv єргєн хэрэглээний бараа, бvтээгдэхvvний vнэ тариф нэмэгдэхгvй байх нь чухал байгаа. Эвслийн Засгийн газар энэ талаар хийх алхам бий юу?
-Дэлхийн улс орнуудад инфляцийн ЄСЄЛТИЙГ хєєрєгдєж байгаа хvчин зvйл байна. Vнийн єсєлт нь биднээс хамаарахгvй зvйл олон байна. Манай улс бензин, шатахуунаа 100 хувь гадаадаас авдаг. Энэ байдал маань vнийн єсєлтєд их нєлєєлж байгаа. Гэхдээ бид хамтраад шийднэ.
-Засгийн газрыг эвсч байгуулах санаа хаанаас тєрсєн бэ. Намын гишvvдээс эсэргvvцэх хvмvvс ч байсан шvv дээ?
-Манай нам дотоод тээнэгэлзсэн шvvмжлэл их байсан. Одоо тангаргаа єргєєд байгаа гишvvдийн тоогоор МАХН 42 суудалтай. МАХН дангаараа Засгийн газраа байгуулна гэх юм бол тvvн шиг амархан зvйл байхгvй, хамгийн хялбар зvйл. Гэвч МАХН сонгуульд ялалт байгуулж аваад гишvvдээ сайд болгож, засаг барьж тоглохын тулд сонгуульд ороогvй. Монгол Улсад бий болоод байгаа эдийн засгийн онцгой нєхцєл байдлын улмаас улс орны vерэнгvй хєгжлийн тvлхvvр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд парламентад МАХН-ын дараа орох суудлыг авсан АН-тай хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн. Гэхдээ энэ бол сонгуулиар олонхи болсон нам нь Засгийн газраа байгуулаад явдаг тогтсон жишгийг бодоход стандартын бус шийдвэр. Ийм стандартын бус шийдвэрийг улс оронд дайны байдал vvссэн, нийгмийг хамарсан хямралын vед юм уу, эдийн засгийн онцгой нєхцєл байдлын vед гаргадаг олон улсын жишиг бий. Бидний урд байгаа олон асуудлыг дан ганцаараа шийдэх арга зам алга. Монгол Улсыг хєгжvvлэх бололцоог бvрэн дvvрэн ашиглах гэсэндээ дангаараа Засгийн газар байгуулах боломжоосоо татгалзсан юм. Олонхи болсон нам нь хамтраад Засгийн газар байгуулах шийдвэр гаргаад байгаа учраас vvнийг дєрєв дэх сонголт гээд байгаа юм.
-Эвслийн Засгийн газар байгуулах хууль эрх зvйн боломж бий юу?
-Эвслийн Засгийн газар байгуулах санал тавихын тулд хууль тогтоомжийг нарийн судалсан. Ерєнхий сайдыг томилох асуудлыг хуулиар зохицуулсан байдаг. Ерєнхий сайд Засгийн газрын бvтэц бvрэлдэхvvний талаар Ерєнхийлєгчтэй зєвшилцєж УИХ-д єргєн мэдvvлэх ёстой.-Орон нутгийн сонгуульд яаж оролцох вэ. Эвслийн Засгийн газар байгуулахаар сєрєг хvчин байхгvй болох юм биш vv? -Орон нутгийн сонгууль тулчихаад байна. Хуулиар бол аравдугаар сарын эхний хагаст явуулна. Орон нутгийн сонгуулийн хувьд АН болон бусад улстєрийн нам, бодолтой байгаа. Гэхдээ сонгуулийн тогтолцоог шинэчлэх ёстой. Дангаараа нэг талаас хэлэх бололцоо алга байна. Сєрєг хvчний дуу хоолой Монголын нийгэмд vгvйлэгддэг vе єнгєрсєн. Засгийн газарт хяналт тавих vvрэг нь улстєрийн аль нэг хvчин гэхээсээ илvv парламентын vvрэг. Монголын парламент энэ vvргээ бvрэн дvvрэн биелvvлж чадна гэж итгэж байна.-Эвслийн Засгийн газар байгуулах гэж байгаа нь ирэх жил болох Ерєнхийлєгчийн сонгуультай холбоотой юм биш биз. Засгийн газраас оруулсан асуудал УИX дээр их уддаг. Vvнийг яаж єєрчлєх вэ?
- Олонхи нь гуйж, цєєнх нь гэдийдэг буруу жишиг байна. Энэ бvхэнтэй орооцолдоод сууж байх уу. Илvv хялбар цаг алдалгvй шийддэг болох хэрэгтэй байна. Харин эвслийн Засгийн газар байгуулсан нь 2009 оны сонгуультай яаж холбогдохыг мэдэхгvй байна. Ер нь гэхдээ Монгол орон салаа замын уулзварт ирээд байна. Монгол орны хєгжил дэвшлийг бодож ийм шийдвэр гаргасан. Хамтарч Засгийн газраа байгуулах асуудалд би хvртэл єєрєє эргэлзэж байсан. Гэхдээ надад єєр сонголт байхгvй гэдгийг би бvрэн ухаарсан. Нэг талаасаа баяр бахдал, нєгєє талаасаа маш их хариуцлага ирж байна.
-Тєсвийн тодотголоор юу шийдэгдэх вэ? - Хамтарч яриад ойлголцолд хvрсэн асуудал бол ноолуур байгаа. УИХ єнгєрсєн зургадугаар сард шийдвэр гаргаж, Засгийн газарт vvрэг єгсєн. Засгийн газар єєрийнхєє бололцоонд байгаа бvхнээ хийсэн. Vнийн єсєлт, инфляцитай холбоотой тодорхой алхам хийхгvй бол байдал бvр дордож магадгvй байна. Одоо ер нь ирэх оны тєсєв ярих болж байна. Хамтарч ярьж байж шийднэ.
-Засгийн газрын гишуvдэл ямар шалгуур тавих вэ? -Vvнийг бас л хамтарч шийднэ. Гэхдээ улстєрийн албан тушаат учир улстєрийн. тодорхой салбар хариуиах учир ажил мэргэжлийн чадвар гэсэн хоёр шалгуурыг эн тэргvvнд тавина.
Мэдээллийн эх сурвалж: Mongoliin medee sonin
No comments:
Post a Comment