Monday, December 29, 2008

Баарын Шалгалт- BAR EXAM

Баарын Шалгалт
Америкийн Нэгдсэн Улсад “Хуульчдын Сонгон Шалгаруулах шалгалт”-ыг “BAR EXAM” буюу “БААРЫН ШАЛГАЛТ” гэж нэрлэдэг. Тавин Муж Улс өөрдсийн стандарт шалгуурын дагуу дээрхи шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. (нийт 48 мужид жилд хоёр удаа, 2 мужид жилд нэг удаа)

Тодорхойлолт:
“A bar examination is an examination to determine whether a candidate is qualified to practice
law in a given jurisdiction
“Баарын шалгалт нь шалгалт өгөгчийн мэдлэг чадвар нь хууль эрх зүйн практик түвшнийг хангасан эсэхийг шалгадаг”

Хэзээ зохиогддог вэ?
Баарын шалгалт Хоёрдугаар сар болон, долдугаар саруудын сүүлийн Мягмар болон Лхагва гарагуудад хоёр өдрийн турш зохион байгуулагддаг. Харин Луйзиана мужид 3 өдрийн турш 21 цаг үргэлжилдэг.
Хэдийгээр муж бүхэн өөрсдийн онцлогтой боловч Нэгдсэн Улсын хэмжээний стандарт бий. Тэрхүү стандарт бүх мужийн Баарын шалгалтанд шингэсэн байх авч зарим муж улсынх бусдаас харьцангуй хүнд байдаг байна. Жишээ нь Нью-Йорк болон Калифорниагийн Баарын шалгалтыг илүү өрсөлдөөнтэй, бусдаас хүнд сорилттой гэцгээдэг.

Статистик:
2007 оны байдлаар Нью-Йоркийн Баарын шалгалтыг 14.445 хүн өгснөөс 9.267 нь буюу 64 хувь нь тэнцсэн байна.
Тус онд Нэгдсэн Улсын Үндэсний хэмжээнд 81.451 хуульчид дээрхи шалгалт өгснөөс 54.800 хүн буюу 67 хувь нь тэнцсэн байна.
Харин Баарын шалгалтыг АНУ-ын хилийн чинадад өгсөн 4.049 хүнээс 1.385 буюу 34 хувь нь тэнцсэн байна.

Нэрийн учир:
“Call to the Bar” буюу “Баарлуу дууд” гэсэн үгнээс гаралтай. Дээрхи үгийн уламжлал нь эртний английн нэгэн сүмд хоёр хүн тусгай тамхи татдаг өрөөнд вандан сандал дээр зэрэгцэн суугаад ярилцаж байхдаа “Баарлуу дууд” хэмээх нэгэн нэр томъёо үүсгэжээ. Дээрхи нэршил яван явсаар английн соёлтой хамт Индианачуудын нутагт шинэхэн хөл тавиад байсан шив шинэхэн колонийн соёлд хэвшил болж хожим нь Нэгдсэн Улс байгуулагдан хөгжлийн шинэ шатанд дэвчихэд Хуульчдаас авдаг шалгалтын “үндсэн нэр” болсон байна.
Монголд: Хуульчдийг Сонгон Шалгаруулах Шалгалт
Америкт: “Bar Examination” Баарын шалгалт (өмнөө тус мужийнхаа тодотголыг авна)
Унгарт: “Jogi Szakvizsga” буюу “Хуульчийн мэргэжлийн шалгалт”
Ирландад:
Honorable Society of King's Inns, буюу “Эрхэм Дээдсийн Хүндэт Нийгэмлэгийн шалгалт” гэх мэт онцлог нэрүүдтэй байх буюу сүүлийн үед ихэнхи улсууд “Баар” хэмээх нэршлийг тү?гээмэл авах болжээ. Жишээ нь “Филипиний Баарын шалгалт”, “Бразилийн Баарын шалгалт” гэх мэтээр.

Нэр төр:

Шалгал бүхэн өөрийн нэр төртэй. Шударга, шалгуулагчийн мэдлэгийг үнэн зөвөөр тунгаах чадвар хэр сайн байна, төдий чинээ нийгэмд эзлэх нэр хүнд, ач холбогдол өндөр. Тэр хэмжээгээр эрх зүйн тогтолцоонд чухаг нөлөө үзүүлнэ. Америкийн жишээн дээр гэвэл Баарын шалгалт ихээхэн нэр хүндтэй. Тухайн шалгалтыг мэхлэх буюу, ямар нэгэн хууль бус үйлдлээр шалгалтыг даван гарах боломжгүй гэж үздэг. Жишээ нь Америкийн Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн хүү бага Кеннеди хоёронтаа шалгалтанд унаж улмаар гурав дах оролдлогоор давж байсан түүх бий. Үүнээс үзхүл мөнгөтэй болон хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, нэр төр нь баарын шалгалтын шударга шүүлттэй зиндаархаж чадахгүй юм. Харин Монголд яадаг бол?! Өнөөдөр Монголын 134 мянган оюутны хэд нь хуулийн сургуульд сурдаг бол? хэд нь шалгалт өгөх бол? хэд нь жинхнээсээ тэнцэх бол? Хэд нь жинхэнэ боловсрол олж авч байгаа бол? Энэ бүхэнд төрийн зохицуулалт хэрэгтэй юу?...



Дэлгэрэнгүй мэдээллийг:
“VERITAS (шударга үнэн) буюу АМЕРИКТ ХУУЛИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦСАН ТЭМДЭГЛЭЛ” номоос үзнэ үү?

No comments: